
Молдаваас БНХАУ-д суугаа Элчин сайд Думитру Белакис Засгийн газрын ажлын тайланг "2021 онд Хятад улс илүү чанартай, илүү үр ашигтай, шударга, илүү тогтвортой, аюулгүй чиглэлд шилжих болно гэж тайлбарлав.
Белакис 2020 онд Хятад улс 2.3 хувь эдийн засгийн өсөлтийг биелүүлсэн гэж тэмдэглэн хэлэв. Энэ жилийн Хятадын Засгийн газрын ажлын тайланд 2021 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн 6-аас дээш хувь байх зорилтын тухайд тэрээр:
- Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харах хангалттай шалтгаан болно гэж үзэж байна. Бараг бүх өгөгдөл, урьдчилсан таамаглалуудад Хятадын эдийн засаг 2021 онд эрчимтэй сэргэлтийг хадгалж үлдэх болно. Өнөөгийн дэлхийн эдийн засгийн орчинд олон тодорхойгүй байдал байсаар байна. Хятад улс хөгжил, аюулгүй байдлыг уялдуулахыг шаардаж, улсын стратегийн шинжлэх ухаан, технологийн чадавхийг бэхжүүлж, аж үйлдвэрийн гинжин холбоо, хангамжийн гинжин хэлхээний бие даасан хянах чадварыг дээшлүүлэх замаар эрсдэлийг үр дүнтэй бууруулна. Энэ нь хүлээн зөвшөөрөх үнэ цэнэтэй.
- Хятадын эдийн засгийн эрүүл, тогтвортой хөгжил нь дэлхий нийтэд сайн зүйл юм. Түүгээр ч үл барам, гадаадад нээлттэй болох Хятадын хандлага өөрчлөгдөөгүй байна. Хятад улс Хятадын тогтвортой эдийн засгийн хөгжлийн үр жимсийг дэлхийн бусад улс орнуудтай хуваалцахад бэлэн байна. Энэ нь бидэнд итгэл өгдөг гэж ярьлаа. Тэрээр хоёр орны салбаруудын хамтын ажиллагаа үргэлжлэн үр дүнтэй байх, Хятадын зах зээл дэлхийн эрэлтийн сэргэлтэд илүү их эрч хүч өгч, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг нэмэгдүүлийг тэсэн ядан хүлээж байгаа юм байна.





























































