
"Таван жилийн турш тасралтгүй тэмцэл хийсний эцэст 13-р таван жилийн төлөвлөгөөний гол зорилго, даалгаврыг амжилттай биелүүлэв" гэж Хятадын Засгийн газрын ажлын тайланд Хятадын өнгөрсөн таван жилийн хөгжлийг дүгнэсэн. Непал улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Махендра Бахадур Панди "Туйлын ядуурлыг арилгасан Хятад улсад баяр хүргэе" гэж хэлж байлаа.
Панди:
- Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц байж, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, нийгмийн хөгжлийн чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтанд хүрсэн. Хятад улс туйлын ядуурлыг арилгасан нь Непал улсын хувьд урам зориг болсон. Непал 2026 он гэхэд хамгийн хөгжил буурай орны нэрээ авч хаяхаар шаргуу ажиллаж байна гэж хэллээ.
Энэ жил Пандийг Хятадад суугаа элчний хувиар хоёр чуулганд оролцохыг урьсан юм. Тэрээр:
- Хятад бол дэлхийн хамгийн олон хүн амтай улс орон. Гэхдээ нийгмийн бүх салбарын хүмүүс улс төр, эдийн засаг, нийгмийн засаглалд оролцох боломжоор хангахад энэ хоёр чуулган идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна. Хятадын эдийн засгийн хөгжил нь Хятадын ард түмэнд ашиг тустайгаас гадна, дэлхий дахинд ашигтай. 2017 онд Хятад, Непал "Бүс ба зам" хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Панди:
- Непал улс нисэх онгоцны буудал, авто зам, төмөр зам зэрэг дэд бүтцийг байгуулахад Хятад улс хөрөнгө оруулан тусалж, усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, цементийн үйлдвэрийг хөгжүүлэх, цементийн импортыг орлоход нь туслахад хөрөнгө оруулалт хийсэн. Хятад, Непалын хил дамнасан төмөр замын төслийн тал дээр хүлээлтээр дүүрэн байж "Хятад найзууд Непал руу хил дамнасан төмөр замаар аялах боломжтой гэж найдаж байна." гэж хэллээ.





























































