Хятадын Засгийн газрын ажлын тайланд инновацыг Хятадын шинэчлэлийн гол цөм болгож хадгалах ёстой бөгөөд шинжлэх ухаан, технологийн бие даах чадварыг үндэсний хөгжлийн стратегийн тулгуур болгон авч үзэх ёстой гэжээ. Үүнээс АНЭУ-аас Хятадад суугаа Элчин сайд Али Захири нь АНЭУ, БНХАУ-ын хооронд шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг бэхжүүлэх өргөн цар хүрээг олж харлаа.
Захири хэлэхдээ "Хиймэл оюун ухааны салбарыг жишээ болгон авч үзвэл 2030 он гэхэд дэлхийн эдийн засгийн өсөлтөд хиймэл оюун ухааны хэрэглээний хувь нэмэр 45%-д хүрнэ гэжээ. Хиймэл оюун ухааны авчрах эдийн засгийн хамгийн том ашиг нь Хятадаас ирдэг.Дубай хиймэл оюун ухаанд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр дэлхийд нэгдүгээрт бичигддэг.Хоёр улс хиймэл оюун ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их нөөц бололцоотой юм.
Шинжлэх ухаан технологийн инновацын чадавхыг сайжруулах талаар Хятад улсаас дэвшүүлсэн цуврал шинэ арга хэмжээ нь Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулахад тустай төдийгүй дэлхийн эдийн засгийг сэргээх боломжийг авчрах болно гэжээ. Коронавирус дэлхий дахинд тархсаар байх үед Хятадын аж үйлдвэрийн хүчтэй үйлдвэрлэл нь Хятадын эдийн засгийн сэргэлтийг дэмжсэн юм. Нэмж дурдахад дэлхийн өнцөг булан бүрт тусгаарлагдсан, гэрээсээ ажиллаж амьдардаг хүмүүс "Хятадад үйлдвэрлэв"-гүйгээр төсөөлж чадахгүй".
Захири нь 2021 онд Хятадын эдийн засгийн хөгжилд бүрэн дүүрэн итгэлтэй байгаа аж.
Тэрээр энэ онд Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтийг хадгалж,Хятадын дотоодын эрэлт эдийн засгийн сэргэлтэд хөтлөгдөн өссөөр байх болно. Мөн гадаадын хөрөнгө оруулалт, экспортын худалдаа үргэлжлэн цэцэглэн хөгжих болно гэв.