
Кабо Верде улсаа БНХАУ-д суугаа элчин сайд Таниа Ромуалдо
Кабо Верде улсаа БНХАУ-д суугаа элчин сайд Таниа Ромуалдо хэлэхдээ:
- Хоёр чуулган нь Хятадад жил бүр болдог улс төрийн чухал арга хэмжээ юм. Хятадын хоёр чуулган хуваарийн дагуу явагдаж байгаад баяртай байгаа бөгөөд хоёр чуулганаар дамжуулан Хятадын өнөөгийн хөгжил, ирээдүйн төлөвлөгөөний талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байна гэжээ.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах нь Ромуалдогийн анхаарал дахь хоёр чуулганы түлхүүр үгнүүдийн нэг болно. Тэрээр Хятадын цар тахлын эсрэг тэмцлийн үр дүнг нүдээрээ харсан бөгөөд Хятадын вакцинжуулалтын талаар маш их анхаарал тавьж байдаг.
- Хятад улс нь цар тахлын эсрэг вакцинаа дэлхий нийтийн бүтээгдэхүүн гэж үздэг тул тэр нь зөвхөн өөрийн улс оронд төдийгүй бусад оронд ч ашиг тусаа өгч байна гэж Таниа Ромуалдо хэллээ.
Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар Ромуалдо ядуурлын эсрэг тэмцэл амжилтад хүрсний дараах дараагийн хөгжилд онцгой анхаарал хандуулдаг байна. "Ядуурлыг бууруулах чиглэлээр гаргасан Хятадын ололт амжилт нь дэлхийг гайхшруулж байна" гэж тэрээр хэлжээ.





























































