XIII сонгуулийн БХАТИХ-ын IV хурал өнөөдөр буюу 03-р сарын 11-ний өдрийн үдээс хойш 15:00 цагт өндөрлөсөн байна. Хурлаар “Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн дүрмийг төгөлдөржүүлэх тухай БХАТИХ-ын шийдвэр(төсөл)”-ийг баталсан байна.
Энэ бол "БНХАУ-ын Хонконг засаг захиргааны онцгой бүсийн аюулгүй байдлын тухай хууль" батлагдан хэрэгжиж эхэлсний дараах Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн хууль эрх зүй, улс төрийн тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн томоохон хууль дүрэм юм. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн хэрэгжүүлж буй сонгуулийн тогтолцоо, түүний дотор гүйцэтгэх засаглалын тэргүүн ба хууль тогтоох зөвлөлийг сонгох арга нь Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн улс төрийн системийн чухал хэсэг юм.
Мөн "Эх оронч хүмүүсээр Хонконгийг удирдуулах" бол "нэг улс хоёр систем" -тэй холбоотой томоохон зарчмын асуудал бөгөөд Хонконг, Макаогийн урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг баталгаажуулах чухал арга хэмжээ юм гэжээ.