“Би монгол үндэстэн, гэвч юуны өмнө Хятад улсын иргэн. Ийм үзэл санаа Өвөр Монголд аль эрт хүмүүсийн сэтгэлд гүн хадагджээ”. БХАТИХ-ын төлөөлөгч, Урадын өмнөд хошууны Монгол үндэстний бага сургуулийн багш Нарантуяа "Үндэстний эв нэгдэл нь хүн нэг бүрийн хувьд нарны гэрэл, агаар, ус шиг. Энгийн үед хайхардаггүй явдаг ч алдвал оршин амьдрахад бэрх болохоор онцын нандигнах хэрэгтэй" гэжээ.
Дарга Ши Жиньпин ХIII сонгуулийн БХАТИХ-ын IV хурлын Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөхөд оролцохдоо: “Хятад үндэстэн цөөн тоот үндэстнээс салж чадахгүй, цөөн тоот үндэстэн хятад үндэстнээс салж чадахгүй, цөөн тоот үндэстнүүд хоорондоо харилцан салж чадахгүй” гэсэн. Нарантуяа үүнд маш гүн гүнзгий сэтгэгдэлтэй байгаа бөгөөд “Үндэстний эв нэгдэл бол үндэстнүүдийн ард түмний амин судас мөн. Үндэстний эв нэгдлийг хамгаалах нь үндэстнүүдийн ард түмний хамтын хариуцлага мөн. Хүн нэг бүрийн ирээдүй ба хувь заяа цөм Хятад улстайгаа нягт холболддог. Улс орон сайн, үндэстэн сайн байвал нийтээрээ сайн сайхан байж чадна” гэв.
“Улсын нийтээр хэрэглэх үг хэл үсэг бичгийг сайн суралцвал өөрийн хүслээ биелүүлэх олон олон боломжийг олж болно. Миний таньдаг маш олон хүн улсын нийтээр хэрэглэх үг хэл үсэг бичгийг боловсронгуй эзэмшсэн зэрэг давуу талаа түшиглэж, нутаг усаа бүтээн байгуулах, Хятад улсаа бүтээн байгуулах явцад өөрийн өртгөө биелүүлсэн” гэж Нарантуяа ярив.