Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Кэрри Лам Чен Юэт-нгор 03-р сарын 11-ний өдөр:
- Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн тогтолцооны тухай БХАТИХ-ын шийдвэр”-ийг батлан гаргалаа. Миний бие болон онцгой бүсийн Засгийн газрын удирдах баг шийдвэрийг тууштай дэмжинэ. Чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэн, нэмэлт өөрчлөлт оруулах ажилтай бүрэн хамтран ажиллаж, Хонконгийн бодит нөхцөл байдалд нийцсэн сонгуулийн шинэ тогтолцоог хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийллээ.
Тэрээр хэлэхдээ:
- Төв хорооноос энэ удаа Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх талаар шийдвэр гаргасан нь “нэг улс хоёр систем”-ийн тогтолцоог баримтлан төгөлдөржүүлж, Хонконгийн урт хугацааны амар тайван байдлыг хамгаалах чухал арга барил байж, “эх орончид Хонконгоо засах”-ыг бүх талаар хэрэгжүүлэхэд нэн бат бөх тогтолцооны баталгаа хангах болно. Хонконгийн ардчилсан тогтолцооны тогтвортой хөгжлийг ахиулж, “нэг улс хоёр систем”-ийн бодит ажиллагаа цаашид тогтвортой хөгжихийг баталгаажуулах болно гэжээ.
“Нэг улс хоёр систем” Хонконг-д үргэлжлэн амжилттай хэрэгжин, Хонконг урт хугацааны хөгжил цэцэглэл, тогтвортой байдлаа хэвээр хадгалах нь Хятадын ашиг сонирхолд нийцэж, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ашиг сонирхолд нийцнэ. Хятадын тал “нэг улс хоёр систем”-ийн чиглэлийг эрс туушлуулах гэсэн шийдвэр зориг болон итгэл гуйвшгүй юм, гаднын ямарваа хүчин Хятадын дотоод засагт гар дүрэхийг эсэргүүцэх шийдвэр зориг ч гуйвшгүй юм. Ирээдүйд Хонконг нэн сайн хөгжинө гэдэгт бид бат итгэж байна.