”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ян Ливэй: - БНХАУ ойрын хоёр жилийн хугацаанд 12 хүнийг сансарт илгээхээр төлөвлөж байна

Ян Ливэй: -БНХАУ ойрын хоёр жилийн хугацаанд 12 хүнийг сансарт илгээхээр төлөвлөж байна.

   БНХАУ ойрын хоёр жилийн хугацаанд 12 хүнийг сансарт илгээхээр төлөвлөж байна. Тэд дэлхий тойрог замд БНХАУ-ын станцыг байгуулах ажилд голчлон оролцоно гэж БНХАУ-ын  УТЗЗ-ын гишүүн, Хятад улсын жолоодлогот сансрын нислэгийн хөтөлбөрийн орлогч дарга, анхны сансрын нисгэгч Ян Ливэй мэдэгдлээ.

 - Энэ онд болон ирэх онд бид 11 хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, сансрын станцын үндсэн модуль, туршилтын модуль, сансрын жолоодлогот хөлгийг хөөргөнө. 12 сансрын нисэгчийг сансарт илгээнэ гэж тэрбээр Бээжин хотноо болсон ⅩⅢ сонгуулийн УТЗЗ-ийн БХХ-ын Ⅳ чуулганы үеэр хэлсэн байна. "Хятадын залуу мэргэжилтнүүдэд сансарт нисэх илүү их боломж олдоно. Илүү олон залуус сансрын нисэгчдийн эгнээнд элсэнэ гэж найдаж байна гэж Ян Ливэй онцлон тэмдэглэжээ.

   Өдгөө БНХАУ өөрийн гэсэн тойрог замын станц байгуулах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. "Тянь Гүн" /“Тэнгэрийн ордон”/ гэж нэрлэсэн тойргийн замын станцаа Хятад улс бага тойрог замд 340-450 км-ийн өндөрт барихаар төлөвлөсөн байна. "Тянь Гүн" станц нь T хэлбэртэй байх бөгөөд дунд хэсэгт нь "Тяньхэ" үндсэн модуль, хоёр талд нь лабораторийн хоёр модулийг угсрана. Лабораторийн модуль тус бүрийн жин 20 гаруй тонн, станцын нийт жин 66 тонн байх бол лабораторийн модулиудтай хамт станцын нийт эзэлхүүн 110 шоо метр байх юм. Гурван сансрын нисэгч станц дээр байнга ажиллах бол багаа солих үед зургаа хүртэлх нисэгч хүлээн авах боломжтой байна. 

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Ардын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:1359
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой