Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин XIII сонгуулийн БХАТИХ-ын IV хуралд Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо намын түүхийг сурч боловсрох ажлыг сайн хийж, намын бүх гишүүдийг анхны санаа зорилгоо мартахгүй байх, эрхэм зорилгоо санаж явах, хятадын ард түмэнд аз жаргал, хятадын үндэстнүүдэд сэргэн мандалтыг эрс хэлбэрэлтгүй эрэлхийлэх тухай зааварлаж, удирдан чиглүүлэв.
БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын Түнюн техникийн группын дарга Юй Шюйбө:
- Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн төлөөлөгчийн хувьд би газар дээр нь Ерөнхий нарийн бичгийн даргын өгсөн чухал зааврыг сонсож, гүн мэдлэг боловсрол, гүн гүнзгий урам зориг зэрэг ихийг олж мэдэв. Бид Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн чухал үгсийн шаардлагыг даган мөрдөж, намаа ойлгох, суралцах, ухамсарлах инноваци онол дээр анхаарлаа төвлөрүүлж, намын түүхээ суралцахыг шинэ Хятад улсын түүх, шинэчлэл, нээлтийн түүх, социалист хөгжлийн түүхийг суралцахтай нэгтгэж, улс төрийн магадлах чадвар, улс төрийн ойлголт, улс төрийн гүйцэтгэх чадварыг тасралтгүй сайжруулж, Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжил, хөдөө орон нутгийн сэргээн босголтыг бүх талаар дэмжихэд Түнюн компаний техникийн хүчээр хувь нэмэр оруулах болно гэж хэллээ.

Юй Шюйбө: - ӨМӨЗО бол намын удирдлага дор байгуулагдсан хамгийн анхны мужийн төвшний үндэстний Өөртөө Засах Орон бөгөөд намын удирдлага дор шинэчлэл, хөгжлийн гайхамшигтай замналыг бий болгосон юм. Сүүлийн жилүүдэд Түнюн техникийн групп нь Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд идэвхтэй оролцсоор ирсэн ба ӨМӨЗО-той хамтран ажиллаж, Үчуань, Шанд хоёр шяний ядуурлыг бууруулах ажлыг дэмжиж, чухал үр дүнд хүрсэн байна. Бид намын түүхийг суралцах явцад улс төрийн байр сууриа сайжруулж, урагшлан тэмүүлэх хүч чадлыг олох ёстой. Мөн яагаад ХКН үндэстний асуудлыг сайн шийдэж чаддаг ба нийт үндэстнүүдийн эрх чөлөө, тэгш байдал, эв нэгдэл, хөгжил дэвшил, хамтын хөгжил цэцэглэлтийг яагаад зөвхөн ХКН-ын удирдлага дор хэрэгжүүлж болох вэ гэдгийг гүн гүнзгий ойлгож, хамтын түүхийн дурсамжаас Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, Намын төв хорооны хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх шийдвэр, зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлж, одоо байгаа тусламжийн бодлого, тусламжийн сан, тусламжийн хүчний ерөнхий тогтвортой байдлыг хадгалах ёстой. Хөрөнгө мөнгө, аж үйлдвэр, зохион байгуулалт, боловсон хүчин зэрэг талаар ядуурлыг бууруулах ба хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх үйл ажиллагааны үр дүнтэй холболтыг ахиулж, цоорхой, хоосон зай үлдээхгүйгээр тусламжийн нөөцийг аажмаар хөдөө орон нутгийн сэргээн босголтын цогцоор нь дэмжих ажил рүү тогтвортой шилжүүлэх ёстой гэсэн байна.
- Энэ жил тус грүпп 2 сая юаний хөрөнгө оруулалт хийж, Далан хар уулан дахь "Уулсыг ойжуулах, умард хязгаарыг хамгаалах" экологийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжих болно. 2020 оны сүүлчээс эхлэн сүүлийн 10 жилд манай групп энэ төсөлд нийт 20 сая юаний хөрөнгө оруулалт хийж, "Өвөр Монголын экологийн орчныг хамгаалж, эх орны хойд бүсийн экологийн аюулгүй байдлын хаалтыг бэхжүүлэх" тухай ерөнхий нарийн бичгийн даргын чухал зааврыг үнэнчээр хэрэгжүүлэх болно гэж Юй Шюйбө хэллээ.





























































