
Тайланд улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Атают
Тайланд улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Атают /Atayut/ Хятадын хоёр чуулганы үеэр Хятадын ядуурлыг бууруулах ажлын ололт амжилтыг өндрөөр үнэлж, Хятадын ядуурлыг бууруулах нарийвчилсан ажлын туршлага нь олон улс орнуудын хувьд суралцах үнэ цэнтэй гэсэн байна.
Тэрээр:
- Хятадын ядуурлыг бууруулах ололт амжилт нь бүх шатны засгийн газрууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон Хятадын ард түмний цуцалтгүй хүчин чармайлт, бэрхшээлийг сөрөн урагшилсны үр дүн юм. Хятад улсын ядуурлыг бууруулах бодлого нь НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн 17 зорилттой нийцэж байдаг. Бусад улс орнууд Хятадын зорилтот ядуурлыг бууруулах стратегиас туршлага авч, ядуурлыг бууруулах боломжийн арга хэмжээг боловсруулан, ард түмнээ ядуурлаас ангижруулахад ашиглаж болно гэж онцлов.
Хятад, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрээр үүнтэй холбогдуулан:
- Тайланд, Хятад улс харилцан итгэлцэл, харилцан хүндэтгэл, харилцан хүртээмжтэй зарчимд суурилсан бүх талын, олон салбарын хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Миний бие БНХАУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн талаар маш их анхаардаг. Тайланд, Хятад эдгээр чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсэн хүлээж байна. Үүний зэрэгцээ Тайланд улс Хятадтай логистик, дижитал дэд бүтцийн харилцан уялдаатай салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна гэж хэллээ.





























































