”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ерөнхий сайд Ли Кэчян эдгээр асуудлын эргэн тойронд гадаад дотоодын сурвалжлагчдын асуултад хариулав

Ерөнхий сайд Ли Кэчян эдгээр асуудлын эргэн тойронд гадаад дотоодын сурвалжлагчдын асуултад хариулав.

XIII сонгуулийн БХАТИХ-ын IV хурал 11-ний үдээс хойш өндөрлөж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хаалтын хурлын дараа гадаад дотоодын сурвалжлагчдын асуултад хариулав.

 Ли Кэчян хэлэхдээ:

Энэ онд Хятад улс макро бодлого боловсруулан тогтоохдоо хөдөлмөр эрхлэлтийг тэргүүнд тавих бодлогыг мөн баримтлах болно гэв.

Тэрбээр хэлэхдээ,  Хөдөлмөр эрхлэлт бол иргэдийн амьжиргааны үндэс, хөгжлийн суурь юм. Хөдөлмөр эрхлэлт байвал хүмүүс орлоготой байж чадна, түүнчлэн хэрэглээг дайчилж, эдийн засгийг өөд татаж чадах юм. Ноднин Хятад улсын хот суурингийн хөдөлмөр эрхлэгчид 11 сая 860 мянгаар нэмэгдэж, эдийн засаг 2.3% хувийн өсөлтийг биелүүлж, оршин суугчдын орлого зохих хэмжээгээр нэмэгдсэн, эдгээр нь бүгд урьдчилан төсөөллөөс сайн болсон юм гэжээ. Энэ онд Хятад улс хот суурингийн хөдөлмөр эрхлэгчдийг 11 сая гаруйгаар нэмэгдүүлэх зорилт тогтоов. Хөдөлмөр эрхлэлтэд зах зээлээр гол болгох болно, цаашид ч зах зээлээр гол цогц болгон хөдөлмөр эрхлэлтийг баталгаажуулна. Нэг талаар хөдөлмөр эрхлэлт тогтвортой байх, ажлын байр нэмэгдэхийг ахиулж, нөгөө талаар хөдөлмөр эрхлэлтийн зам сувгийг өргөжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг уян хатан байлгах зам сувгийг өргөнөөр нээх болно гэв.

Хятад улс коронавирусний үүсэл гарлыг шинжлэх ухаанчаар тодорхойлох ажлын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай үргэлжлэн хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Тэрбээр хэлэхдээ "Ковид-19" цар тахал нь гэнэт үүссэн дэлхийн эрүүл мэндийн хэрэг юм. Хятад улс талуудтай хамтран вирусийн үүсэл гарлыг аль болох хурдан шалгаж тодорхойлохыг хүсэж байна. Энэ нь халдварыг таслан зогсоож, цар тахлаас үр дүнтэй урьдчилан сэргийлж хянахад тустай юм. Вирусийн үүсэл гарлыг тодорхойлох бол шинжлэх ухааны будлиантай асуудал тул улс орнууд хамтран ажиллаж, үргэлжлэн судлах ёстой. Хятад улс үнэн бодит байдалд үндэслэн, нээлттэй ил тод хамтран ажиллах зарчим, байр сууриар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай санал бодлоо солилцох бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Хятад улсад вирусийн үүсэл гарлын тухай судалгаа хийхийг дэмжинэ. Одоогийн тулгамдаж буй асуудал бол үүсэл гарлыг олох төдийгүй вакцинжуулах зэрэг халдвараас урьдчилан сэргийлж, хянах ажлыг сайтар хийх явдал юм. Хүн төрөлхтөн энэ хорт вирусийг ялан давж чадна гэдэгт бид итгэлтэй байна гэжээ.

Хятадын Засгийн газар энэ онд эдийн засгийн өсөлтийг 6% -иас дээш байлгах зорилт дэвшүүлсэн нь төлөвлөгөө биш харин тогтвортой байдлыг баталгаажуулж, эдийн засгийн сэргэлтийн суурийг бэхжүүлэн, чансаатай хөгжлийг дэмжихийн төлөө юм.

Хятадын Засгийн газрын ажлын тайланд 2021 оны Хятадын ДНБ-ий өсөлтийн зорилтыг 6 хувиас илүү байхыг дурдав. Гадаадынхан үүнд ихээхэн анхаарал хандуулж байна. Холбогдох асуултуудад хариулах үеэр Ли Кэчян, Хятадын эдийн засгийн өсөлт нэмэгдсээр байгаа хэдий ч энэ жил сэргэж өсөх үндсэн дээр урагшилж байгаа тул тодорхойгүй хүчин зүйл олон байгааг тодорхой ойлгох ёстой. Хятад улс энэ жилийн хүлээгдэж буй зорилт ба ойрын хэдэн жилийн зорилтуудын уялдаа холбоог хадгалж, урт хугацаагаар тогтвортой өснө гэдэгт найдаж байна.

Хятад улс хөгжиж буй орон хэвээр байгаа бөгөөд шинэчлэлд хүрэхийн тулд урт замыг туулах шаардлагатай юм. Хятад улс өөрийн явдлаа сайтар хийж, хичээн ажиллана. Хятад улсын хөгжил нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулна гэж Ли Кэчян онцлов. 

“Нэг улс хоёр систем” тогтвортой хэрэгжихийг баталгаажуулах болно.

Хятад улс цаашид ч “Нэг улс хоёр систем”, “Хонконгчууд Хонконгийг засах”, дээд хэмжээнд өөртөө засах зарчмыг бүх талаар оновчтой хэрэгжүүлж, үндсэн хууль болон тулгуур хуулийг чанад мөрдөн ажиллаж, онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн тогтолцоо болон хэрэгжилтийн механизмыг сайтар хэрэгжүүлж, онцгой бүсийн захиргаа болон засаг дарга хуулийн дагуу засаг хэрэгжүүлэхийг бүх хүчин чармайлтаар дэмжинэ гэв.

БХАТИХ Хонконгийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох тухай шийдвэр гаргасан талаар Ли Кэчян хэлэхдээ: “Нэг улс хоёр систем” тогтолцооны системийг баримтлан, боловсронгуй болгож, “эх оронч хүмүүсээр Хонконгийг удирдуулах”-ыг ямагт баримтлахыг шийдвэрт маш тодорхой тогтоосон бөгөөд энэ нь мөн “Нэг улс хоёр систем” урт хугацаагаар тогтвортой хэрэгжихийг баталгаажуулахын төлөө юм гэжээ.

Тэрбээр хэлэхдээ: Өнгөрсөн жил Хонконг олон талын хүчинд нөлөөн өртсөн. Хонконгийн олон салбарынхан хүч нэгтгэн цар тахлын халдварыг түргэхэн ялан давж, эдийн засгаа сэргээн, иргэдийн амьдралыг сайжруулж, Хонконгийн урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хадгалахыг хүсэж байна. Төв засгийн газар үргэлжлэн бүх хүчин чармайлтаар дэмжлэг үзүүлэх болно гэв.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:1376
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой