”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Монгол үндэстний залуучуудыг хувьсгалын замд хөтөлсөн сэтгүүл

Монгол үндэстний залуучуудыг хувьсгалын замд хөтөлсөн сэтгүүл

 

Цагаан сарын дараа Өвөр Монголын музейн “Тал нутгийн өрлөг хөшөө-Өвөр Монголын хувьсгалын түүхийн үзэсгэлэн”-гийн танхимыг сонирхохоор зорьж ирэх хүн олон байлаа. Хувьсгалт боловсролын суурингаар явж, хувьсгалын үзэл санааны талаар ойлгох, аав ээжийн хамт хувьсгалын хууч эдийг үзэж байснаа эргэцүүлэх, хүүхдэдээ намын түүхийн талаар ярьж өгөх нь орчин цагийн залуусын шинэ сонголт болжээ.

Үзүүлбэрийн танхимын дотор байрлах нэгэн сэтгүүл олны анхаарлыг татна. Залуусаар нэрлэж, Хятад улсын хувьсгалын түүхэнд чухал байр суурьтай, монгол үндэстний залуусын Марксын үзлийг хүлээн авсан сэхээрүүлэх сэтгүүл гэгдсэн энэхүү сэтгүүл бол “Шинэ залуучууд” болно.

“Шинэ залуучууд” сэтгүүлийн өмнөх нэр нь “Залуучууд сэтгүүл” байжээ. Хоёрдугаар ботиос нь “Шинэ залуучууд” сэтгүүл хэмээн сольжээ. Тус сэтгүүлийг Чэнь Дүшиү  Шанхайд үүсгэн байгуулж, 1915 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хэвлэж эхэлснээс аваад 1926 оны 07 дугаар сард хэвлэл зогсох хүртэл нийт 9 бодь 63 дэвтэр хэвлэгдэж, түүхийн тавцан дээр өөрийн үүргээ биелүүлсэн гэж бичиг материалыг нарийн нямбай уншсан Өвөр Монголын музейн судлаач Шяочин танилцууллаа.

Тийм цаг үед энэхүү сэтгүүл ийм урт хугацаанд оршино гэдэг хялбар байгаагүй нь мэдээжийн хэрэг. “Шинэ залуучууд” сэтгүүл тоо томшгүй түүхэн үйл хэрэг, гайхамшигт хүмүүсийн бэлтгэгдсэн явцыг гэрчлэв.

“Шинэ залуучууд” сэтгүүл дээр маш олон чухал түүхэн зүйл бий. 1918 оны 01 дүгээр сард хэвлэлдээ өөрчлөлт хийж, ярианы хэл ба шинэ хэлбэрийн цэг тэмдгийг хэрэглэжээ. 1920 онд найруулах хэлтэс нь Шанхайд шилжиж, Хятад улсын Шанхайн Коммунист бүлэг байгууллагын сэтгүүл болов. 1922 оны 07 дугаар сард хэвлэл зогсон 1923 оны 06 дугаар сард улирлын сэтгүүл болгон өөрчилж, ХКН-ын Төв хорооны жинхэнэ онолын чанартай байгууллагын сэтгүүл болов.

106 жилийн өмнөх “Шинэ залуучууд” сэтгүүл, “Ардчилал” хийгээд "Шинжлэх ухаан"-ы бийр бэхээр, тэмцлээр нягтарсан нэгэн цоо шинэ Хятад улсыг зураглав.

“Шинэ залуучууд” сэтгүүл монгол үндэстний залуучуудад гүн нөлөө үзүүлжээ. Тэд хэзээ “Шинэ залуучууд” сэтгүүлтэй танилцсан бэ?

Улаанхүүгийн дурсгалын ордонд бид энэ хариултыг оллоо. 1919 оны намар  Улаанхүү Гүйсүй Түмэдийн өндөр зэрэглэлийн бага сургуульд шалгуулан шилдэг үр дүн гарган элсэн суралцав. Тухайн үед цаг үеийг заагласан утга агуулга бүхий таван сарын дөрөвний хөдөлгөөн гүнзгийрэн хөгжиж, “Шинэ залуучууд”, “Замч”, “Гараг бүрийн шүүмж” зэрэг зарим давшингуй ном сэтгүүл Гүйсүй гэх энэхүү "боомт"-ын гаднах эртний хотод дамжин хүрч, сурагчид нууцаар дамжуулан уншиж байсан гэж тайлбарлагч Ли Линна ярилаа.

Тэгвэл “Шинэ залуучууд"-д чухам юу бичээд залуучуудын анхаарлыг татаж байсан бол? Түмэд зүүн хошууны Улаанхүүгийн хуучин сууцад дэлгэн үзүүлж байгаа “Шинэ залуучууд” бидэнд энэхүү асуултын хариултыг өгсөн.

Энэ нь V дугаар ботийн 5 дугаар номер гэж зүүлт хадсан, Чүн И номын газраас тараасан “Шинэ залуучууд” сэтгүүл болно. Ли Дажаогийн “Bolshevlsm-ын ялалт", Чэнь Дүшиүгийн “Клинд хөшөө", Цай Юньпэйгийн “Германы салбар сургуулиудын тодорхойлолт” болон Жөү Зүөрэний нэр хадсан зохиол “Хоосон хэнгэрэг” зэрэг маш олон танил дасал нэр ба сонгодог зохиолыг “чухал гарчиг"-аас харав.

“Шинэ залуучууд”-ын агуулга өргөн дэлгэр, зохиол нэг бүр нь цөм сонгодог бүтээл болно. Энэхүү шилдэг сэтгүүлийн нөлөөлөл доор монгол залуучууд хувь бие болон үндэстнийхээ ирээдүй болон хувь заяаны тухай илүү тодорхой ойлголттой бөгөөд хувьсгалын зөв замаар эрэлхийлэн урагшилсан” гэж ажилтан Ван Хаожүнь танилцуулав.

Монгол үндэстний залуучууд Монгол-Төвөдийн сургуульд орсны дараа ХКН-ын умард орны зохион байгуулалтаас тэдгээрийг үзэл санаа ухамсар ойлголтыг сэхээрүүлэхийн төлөө 1923 оны өвөл Марксын үзлийн судалгааны баг байгуулан, "Шинэ залуучууд" ч судалгааны багийн гол суралцах сэтгүүл болсон байна.

Өвөр Монголын намын хорооны намын түүх ба тулгар бичиг судлах тасагт бид энэ хэсэг түүхийг тэмдэглэсэн Монгол-Төвөдийн сургуулийн түүхийн материалыг хайж оллоо.

“Фү Дингийн эргэцүүлж байгаагаар намын зохион байгуулалтаас Монгол-Төвөдийн сургуулийн залуучуудыг зохион байгуулж Марксын үзлийг суралцах багт оролцуулав. Газар нь Шуань Үмэнь хаалганы доторх Гуан Мин гудамжны Лиү Цүгэ тагт байв. Энэ нь зул тасрах шахсан очих хүн цөөрсөн тун нам гүм нэгэн сүм байжээ. Хувьсгалт ажиллагааг зохион байгуулах ашигтай газар байв. Монгол-Төвөдийн сургуулийн залуучууд баг хуваан оролцож, удаа бүр хоёр гурван хүн бусад сургуулийн хувьсгалт сурагчдын хамт суралцаж, Ли Дажао нарын хичээлийг сонсож байв”.

Энэ хэсэг түүхийн тухай бид "Түмэдийн ойллого"-гын найруулах комиссын гишүүн  Юй Юнфа гуайгаас баттай гэрч баримт олсон. "Тухайн үед Ли Дажао болон Бээжингийн намын зохион байгуулалт үндэстний удирдлагыг бэлтгэхийн тулд Дэн Жүншя, Хуан Рикүй, Хань Линьфү нарыг Монгол-Төвөдийн сургуульд томилж эдгээр залуучуудтай харилцуулж, тэдгээрийг монгол үндэстний аж байдлыг ойлгож, улс орны ирээдүй ба монгол үндэстний гарах замыг хамтдаа ярилцаж, “Шинэ залуучууд”, “Түүхэн материализм”, “ХКН-ын тунхаг” зэрэг сэтгүүлийг хүргэсэн бөгөөд тайлбарлан өгч, эдгээр монгол залуусын ангийн ухамсарт урам зориг өгч, хувьсгалын замд хөтлөв”.

Марксын үзлийг суралцах багийн монгол залуус хувьсгалт сэтгүүлийн зохиолыг суралцаж, хувьсгалын ухамсарт чанараа чангатгав. Сургуульд байх хугацаандаа 1924 оны 01 дүгээр сарын Леннийг гашуудах их хурал, 1924 оны 02 дугаар сарын "Хоёр сарын долоо"-ны их ажил хаялтын нэг жилийн ойг тэмдэглэх их хурал, 1924 оны 11 дүгээр сарын Сүнь Жүншянь умард нутгаар хүрч иргэний хурлыг дэмжих ажиллагааг тэмдэглэх зэрэг олон олон хувьсгалт үйл ажиллагаанд оролцсон байна.

“Шинэ залуучууд” сэтгүүл шинэ үзэл санааны гарааг эхлүүлж, тухайн үеийн Хятад улсын залуучуудад төсөөлөхийн аргагүй нөлөө үзүүлж, Хятадын Коммунист Намын цөөн тоот үндэстний намын анхны салбар байгууллагыг байгуулж, анхны хувьсгалт хэвлэл "Монгол тариачид"-ыг төрүүлж, тэр бүү хэл Өвөр Монголын хувьсгалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж Юн Шаочин ярилаа.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:441
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой