”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Их хувьсгалын үеийн Өвөр Монголын хувьсгалын үйл хэрэг

Их хувьсгалын үеийн Өвөр Монголын хувьсгалын үйл хэрэг

Өвөр Монголын музейн хүрээлэн тал нутгийн өрлөг хөшөө үзүүлбэрийн танхимд ХКН-ын Сүйюаний ажилдаа ашиглаж байсан төмөр тамганы хайрцгийг байрлуулжээ. Жижиг төмөр тамганы хайрцаг нь Хятадын Коммунист Нам Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмнийг удирдаж, эрх ашиг, эрх чөлөө, амь нас, нэр төрийн төлөө тэмцэж байсан цуст түүхийг гэрчилнэ.
"БНХАУ-ын Коммунист Намын удирдлага дор Өвөр Монгол антиимпериалист ба феодалын эсрэг тэмцлийн дөлийг бадрааж, ажилчин, сурагчдын хөдөлгөөн ар араасаа эхэлж, тариачдын хөдөлгөөн цэцэглэн хөгжиж, малчдын хөдөлгөөн дээр төвлөрсөн монгол үндэстний эрх чөлөөний тэмцэл урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ширүүн болсон" гэж Өвөр Монголын музейн Нийгмийн боловсролын яамны ажилтан Чень Линий тайван өнгө аястайгаар хүмүүсийн бодлыг тухайн үеийн уйтгар гунигт автсан эринд хөтлөв.
Хэдийгээр бууны утаа аль хэдийнээ арилсан боловч энэ түүх нь хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөсөн асар том давлагаатай адил байлаа.
Тавдугаар сарын 30-ны хөдөлгөөн өрнөсний дараа Өвөр Монголын бүс нутаг мөн империализмын эсрэг хүчтэй гал асаажээ. Хятадын Коммунист Намын Сүйюаний ажлын хорооны удирдлага дор 06 дугаар сарын эхээр Сүйюаний сурагчдын холбоо Сүйюань дахь бүх үндэстнүүдийн олон салбарынхны 05 дугаар сарын 30-нд болсон харсалт үйл хэрэгт өртсөн хүмүүсийг дэмжиж, 05 дугаар сарын 30-ны хөдөлгөөний олон нийтийн хурлыг Гуйсуйгийн хуучин хотын Ширээт зууд зохион байгуулав. Түүнээс хойш Гуйсуй сурагчид 05 дугаар сарын 30-ны хөдөлгөөнийг дэмжих ажил сар гаруй үргэлжилсэн.
"Өвөр Монгол дахь антиимпериалист эх оронч хөдөлгөөнийг 05 дугаар сарын 30-ны үндэсний хөдөлгөөнтэй нэгтгэж, Өвөр Монголын хувьсгалын гарааг нээлээ" гэж Чен Лин хэлэв.
Хятадын Коммунист Намын удирдлага дор Өвөр Монголын хувьсгалт агуу хөдөлгөөн тасралтгүй их өрнөлийг гаргаж байв.

Цаг хугацааны хонгилоор дамжуулан сурвалжлагч энэ хугацаанд Сүйюань тариачдын хөдөлгөөн өрнөж байсан газруудаар очжээ. Энд туйлын нам гүм байгаа ч түүхийн хөшгийг тайлахад өөр өөр харагдаж байна...
Орон нутгийн олон олон оршин суугч “Гү Хүйтань"-ий түүхийг мэддэг. 1926 онд Шаньсигийн арми Сүйюаний Засгийн эрхийг хүлээн авч, Шан Жэнь Сүйюаний тусгай бүсийн командлагч болжээ. Шан Жэнь Газар тариаланг дахин хэмжих ба хүрээлсэн газар болон атар хагалбарласны хоорондох хавчуур газар, илүү газрыг атар хагалбарлахаар дамжин эдийн засгийн ирэлтээ болгохоор болов. Энэ нь Монгол, Хятад үндэстний тариачдын хувьд нэг удаагийн хүнд хэцүү эдийн засгийн довтолгоо. Энэ үйлдэл нь хөдөө орон нутгийн бүх ангийн ашиг сонирхлыг зөрчиж, Монгол, Хятад үндэстнүүд ерөнхийдөө эсэргүүцэж байв.
1927 оны эхээр Хорингэр шяний 36 тосгонд газар тариаланг дахин хэмжихийг эсрэгүүцэх бослого гарав. Хятадын Коммунист Намын Сүйюань мужийн хороо, Гоминдан хотын Сүйюань дүүргийн тусгай тойргийн намын хороо нөхцөл байдлын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж, газар тариаланг дахин хэмжихийг эсрэгүүцэх их цар хүрээний тариачны хөдөлгөөн гаргахаар тогтжээ. 1927 оны 03 дугаар сарын 26-нд тариаланчдаар гол болгосон ажилчид, оюутнууд, иргэдийн оролцоотойгоор Сүйюаний дүрвэгсдийн бага хурлыг зарлан хуралдуулж, олон нийтийн жагсаал зохион байгуулахаар болжээ. 27-нд Коммунист Намын гишүүд, Гоминдан намын гишүүд, Коммунист залуучуудын эвлэлийн гишүүд, Үйлдвэрчний эвлэл, Тариаланчдын холбоо, Оюутны холбоодын хуралдаан болж, Сүйюаний дүрвэгсдийн бага хурлын талаар тодорхой зохицуулалт хийж, бүрэн бэлтгэл хийв. 03 дугаар сарын 28-ны өглөө Гүйсүй орчмын хөдөө нутаг дахь Монгол, Хятад үндэстэн олон үндэстний тариаланчид, мөн Гүйсүй хотын ажилчид, оюутнууд, иргэд Гүйсүй хотын өмнө дүүргийн “Гү Хүйтань"-д цугларсан байна. Маргааш өглөө нь Шан Жэньд шахалт үзүүлж, жагсаалд оролцогчид нийгмийн бүх давхаргын 15 төлөөлөгчийг сонгож, хотод яриа хэлэлцээр хийхээр тохиролцсоныг хүлээн зөвшөөрөв. Харанхуй болтол үргэлжлэн, Шан Жэнь тэдгээрийн хүсэлтийг зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрэв.
Сурвалжлагч "Өвөр Монголын хувьсгалын түүх"-ийг уншихдаа “Гү Хүйтань"-ий түүхэн гэрэл зургуудыг үзлээ. Бээжингийн "Өглөөний сонин"-д хэвлүүлсэн "Сүйюаний урьд өмнө тохиолдож байгаагүй  иргэдийн жагсаал хөдөлгөөн-илүү газар нутгийг хэмжихийг эсэргүүцнэ" гэсэн мэдээ мэдээлэлд Хятад, Монгол үндэстнүүдийн болон нийгмийн бүхий л давхаргын олон түмний баатарлаг тэмцэл, ялалтын дууг мэдрүүлж байлаа.

"Бидний сайхан амьдрал маш үнэтэй олдсон гэдгийг гүнээ мэдэрч байна. Бид өвөг дээдсийнхээ ул мөрийг хайн, сэтгэл нэгдэн, тэмцлээ үргэлжлүүлэх хэрэгтэй" хэмээн музейг сонирхож явсан үзэгч ярилаа.
Хувьсгалт ажиллагаа хөдөө тосгоноос мал аж ахуйн оронд хүртэл огт зогссонгүй. Ордос хотын Үүшин хошууны Галуут суурингийн Бузай багт байрлах Шинэламын хуучин сууц нь зуу гаруй жилийн салхи бороог туулсан ч өнгө үзэмж нь хэвээрээ, өвс мод болгон нь түүхийн гайхамшгийг хүмүүст хүүрнэнэ.
Үүшин хошуу нь “Дугуйлан” хөдөлгөөн эхлэн үүссэн газар. Шинэлам  нь “ Дугуйлан" хөдөлгөөний шалгарсан удирдагч. Түүхэн материалд тэмдэглэснээр 1926 оны намар, Шинэлам 100 гаруй монгол малчдыг зохион байгуулж, ардын хувьсгалт зэвсэгт хүчин Үүшин хошууны аюулгүй байдлыг хамгаалах ангийг байгуулж, хожим нь Өвөр Монголын ардын хувьсгалт армийн 12 дугаар хороо болгон өөрчлөн байгуулав. Нам байгуулагдаж арми байгуулагдсан суурин дээр бас Үүшин хошууны ардын хувьсгалт засаг олон нийтийн зөвлөлийг байгуулжээ. Олон нийтийн зөвлөл байгуулагдаж, олон төрлийн хувьсгалт төрийн бодлого нийтлэгдсэн ба хэрэгжсэн зэрэг нь  Үүшин хошууны феодалын ван гүнгийн засгийн эрхийг түлхэн унагааж, феодалын ван гүнгийн байгууллыг устгасныг харуулж байна.

Шинэламын нутгийн хүний хувьд “Дугуйлан"-гийн түүхийг хойч үеийнхэндээ ярьж, Шинэлам шиг эх орноо хайрлаж, ирээдүйд эх орноо бүтээн байгуулах тулгуур болохыг хүсэж байна хэмээн иргэд ярив.

Түүхийн утаа униар аль эрт сарниж, Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн ХКН-ын удирдлага дор эрэлхийлэн тэмцэж, хойч үеийнхэн урагшлан дэвшиж, сайн сайхан амьдралаа босгоход зориг өгч байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:421
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой