”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Намын удирдлага доорх Өвөр Монголын Өөртөө Засах хөдөлгөөн

Намын удирдлага доорх Өвөр Монголын Өөртөө Засах хөдөлгөөн

1945-1949 онуудад намын удирдлага дор Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөн нь хувьсгал хийж байсан агуу амжилттай үйл ажиллагаа байв.
Энэ хугацаанд Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөн үүссэн шалтгаан, үйл явцын талаар Өвөр Монголын музей судлаач Зө Шяочин товч танилцуулга хийлээ.
"Чөлөөлөх дайны үеэр Өвөр Монголын бүс нутаг нь стратегийн байр суурийнхаа ачаар Хятадын Гоминдан ба Хятадын Коммунист Намын улс төр, цэргийн ширүүн тэмцлийг өрнүүлэх тулалдааны чухал талбаруудын нэг болов. Хятадын Коммунист Нам Өвөр Монголын бүх үндэстний цэрэг ардыг удирдаж, эсэргүүцлийн дайны ялалтыг хамгаалахын тулд Гоминданын цэргийн довтолгоог эсэргүүцэхийн зэрэгцээ үндэстний бүс нутгийн өөртөө засахаар үндсэн чиглэл болгон, Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөнийг бүх талд хэрэгжүүлсэн нь Монгол үндэстний чөлөөлөх хөдөлгөөнийг хөгжлийн зөв замналаар замнуулсан байна. Чөлөөлөх дайны амжилттай хөгжил ХКН-ын удирдлагаар Өвөр Монголын бүх үндэстний ард түмнийг чөлөөлөгдсөн газруудад тосгоны газар нутгийн шинэчлэл ба бэлчээрийн, хагас хөдөө хагас тариалангийн ардчилсан шинэчлэлийг өрнүүлж, нийгмийн үйлдвэрлэлийн хүчийг чөлөөлж, газар тариалан, мал аж ахуй эдийн засаг, аж үйлдвэр, худалдаа, соёл, боловсрол, нийгмийн эрүүл мэндийг сэргээн хөгжүүлж иргэдийн амьдралыг сайжруулсан" гэв.
"Үндэстний бүс нутгийн өөртөө засах бодлого", "Хөдөө тосгоны газрын шинэчлэл", "Бэлчээрийн ба хагас тариалах хагас бэлчээрийн ардчилсан шинэчлэл" нь түүхийн энэ үеийг ойлгох түлхүүр үгс юм. Танилцуулгаас харахад Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөн нь тодорхой хугацаанд олон санаачилга, үйл ажиллагаатай, хамрах хугацаа нь урт, олон түүхэн үйл явдлыг хамарсан үйл ажиллагаа юм.
Ийнхүү Өвөр Монголын архиваас шинэ хувилбарын "Сүргийн гэрээ"-нээс эхлүүлж, энэхүү өргөн цар хүрээтэй Өвөр Монголын Өөртөө Засах хөдөлгөөнийг ойлгохоор шийдлээ.
Хуучин "Сүргийн гэрээ" нь тухайн үеийн малын эзэн болон хөлсний малчны хоорондох үйлдвэрлэлийн харилцааг тусгасан байна. Энэхүү шинэ хувилбарын "Сүргийн гэрээ" нь энэ харилцааг өөрчилсөн юм. Бүртгэлд тэмдэглэснээр тэр үед Өвөр Монголын бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байсан газар орны ардчилсан шинэчлэл нь феодалын давуу эрх, феодалын мөлжлөгийг цуцалж, мал аж ахуйн социалист өөрчлөлтийг хурдасгаж, хөдөлмөрч ард түмнийг жинхэнэ эзэн нь болгосон шинэ хувилбарын "Сүргийн гэрээ"-г сурталчлав. 
Энэхүү гэрээ нь чөлөөлөх дайны ялалт, хөгжлийн явцад малчдын амьдралд гарсан өөрчлөлтүүдийн гэрч болсон бөгөөд энэ нь Өвөр Монголын Өөртөө Засах хөдөлгөөнийг удирдан зохион байгуулсан Хятадын Коммунист Намын амжилттай туршлагын үлгэр жишээ болсон юм.
Өвөр Монголын Намын хорооны Намын түүх, утга зохиолын судалгааны албанаас "Өвөр Монголын газар нутгийн системийн шинэчлэл" номыг оллоо. Номонд бичигдсэн үг бүр нь сэтгэл хөдөлгөм хүчийг агуулж байв. "Монголын ажлыг баруун Манжийн хуваарь товчоонд өгөх заавар"-т бүх боломжит холбоотнуудаа нэгтгэж, үндэсний нэгдсэн фронт байгуулж, монгол газрын эздийн түрээс, хүүгийн зохистой бууралтыг хэрэгжүүлэх, тариаланчид газар тариалан эрхлэх боломжтой, Монгол, Хятад үндэстнүүдийн хоорондын харилцаанд ноцтой нөлөөлөхгүйгээр шалгуур болгох хэрэгтэй гэв.
Хятадын Коммунист Нам ард түмний байр сууриас ямагт баримталж ирсэн бөгөөд хийж буй бүх зүйлдээ Өвөр Монголын ард түмэнд хэрхэн ашиг тусаа өгөх, ингэснээр ард түмэн чинээлэг амьдрах боломжтой болох талаар олон янзын арга хэмжээнээс харж болно. Бөхөө гуайн "Түүхийн өндрөөс түүхийг харах нь Хятадын Коммунист Намын удирдлага дор Өвөр Монголын Өөртөө Зах хөдөлгөөний ялалтын ач холбогдол ба гэгээрэл"-д бичсэнээр "Хятадын Коммунист Нам байгуулагдсан цагаасаа хойш үндэстний цөөнхийн зовлон шаналлыг хуваалцан, үндэстний асуудлыг шийдвэрлэхийг Хятадын хувьсгалын ерөнхий асуудлын нэг хэсэг болгон үзэж байсан" гэв.
Газрын шинэчлэлийн хөдөлгөөнд ангийн ухамсартай тариачид, малчид газар эзэмшээд зогсохгүй улс төрийн эзэн болжээ. Тэд газар өмчлөгчдийн ангийн эзэмшиж байсан улс төрийн хуучин хүчийг бут цохиж, ядуу тариачин, тариалангийн ажилчдад төвлөрсөн улс төрийн байгууллагыг сонгов. Газрын шинэчлэлийн дараа ӨМӨЗО-ы чөлөөлөгдсөн бүс нутгийн өргөн уудам хөдөө орон нутгаар цэргийн элсэлт авч, фронтын шугамыг дэмжих, дайны талбарт ардын чөлөөлөх арми ялалт байгуулахад маш их хувь нэмэр оруулсан юм.
Мэдээжийн хэрэг эдгээр бодит арга хэмжээг хэрэгжүүлсэн нь бодитой, олон нийтийн санал бодолтой нийцсэн төрийн бодлоготой салшгүй холбоотой бөгөөд үүний цаана зөв бодлого, бүс нутгийн өөртөө засах үндсэн бодлогыг хэрэгжүүлсэн байна.
Тухайн үед Хятадын Коммунист Намын Төв Хороо Өвөр Монголд чиглэсэн үндэстний бодлогодоо тохируулалт хийсэн байна. 1945 оны 10-р сарын 23-ны өдөр Хятадын Коммунист Намын Төв Хорооноос Шаньси, Цахар Хэбэйгийн Төв товчоонд Өвөр Монголын ажлын бодлогын талаар зааварчилга өгч "Өвөр Монголын ажлын тухай үндсэн чиглэлт бол одоогоор үндэстний орны  өөртөө засахыг хэрэгжүүлэх явдал" гэв.
Үндэстний орны  өөртөө засах тогтолцоог бий болгох нь улсын эв нэгдлээр урьдчилсан нөхцөл болгох төдийгүй үндэстний эв нэгдлээр баталгааны нөхцөл болгох хэрэгтэй. Тухайн үед зөвхөн Хятадын Коммунист Намаар удирдуулсан үндэстний бүс нутгийн өөртөө засах бодлого нь энэхүү үндсэн асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрч, зүүн, баруун Монголын Өөртөө Засах хөдөлгөөний эв нэгдлийг ухамсарласан юм.
Үүний дараа Шаньси, Цахар Хэбэйгийн Төв товчооны шийдвэрийн дагуу олон түмнийг шууд дайчлан Засгийн газрын зөвлөх агентлагийн шинж чанартай байгууллага Өвөр Монголын Өөртөө Засах хөдөлгөөний холбоот хурлыг байгуулав. Хятадын Коммунист Намын үндэстний онол, бодлого, зааварчилга нь энэ байгууллагаар дамжуулан Намын Төв Хорооноос хөдөө орон нутгийн байгууллагууд, цаашлаад Өвөр Монголын ард түмний сэтгэлд хүрсэн байна. 1946 онд "Дөрвөн сарын гуравны хурал" зохион байгуулагдаж, Хятадын Коммунист Намын удирдлага дор Өвөр Монголын зүүн ба баруун хэсэгт өөртөө засах хөдөлгөөнийг нэгтгэж байгааг тэмдэглэжээ.
Намын удирдлага дор Өвөр Монголын Өөртөө Засах хөдөлгөөн нь үндэстний таних хөтөлбөрийг барьж байгуулсны амжилттай жишээ болно. Эдгээр ололт амжилт нь үндэстний бүлгэмийн гишүүдийн засаг ноёнд итгэх итгэл, үндэстний асуудлыг шийдвэрлэх систем, бодлого, тодорхой үндэстний ажлыг хүлээн зөвшөөрч, олон үндэстэнтэй улсын хамтын нийгэмлэгт харьяалагдах мэдрэмжээс үүдэлтэй юм.

Энэ нь мөн Хятадын хувьсгалын үнэт туршлага юм. Хятадын Коммунист Нам ангийн хязгаарлалтыг даван туулж, хамгийн өргөн үндэстний нэгдсэн фронтыг байгуулав. Энэ замын дагуу Өвөр Монголын бүх үндэстнүүдийн иргэд нэгдэж, бүх ажил үйлс цэцэглэн хөгжиж байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:https://www.nmgjgdj.gov.cn/
Мэдээ үзсэн:509
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой