”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний Холбоот хурал байгуулагдсан түүх

Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний Холбоот хурал байгуулагдсан түүх

"Улаан таван хошуу нь дээд талд, зээтүү уурга хоёрыг солбицуулсан нь Хятадын Коммунист Намын удирдлага дор Өвөр Монголын тариачид, малчид нэгдэж, эрх тэгш өөртөө засах байдал тогтоохыг эрмэлзэж буй улс төрийн чиглэлийг бэлгэдсэн" хэмээн Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний Холбоот хурлын далбаан дор зогсох Улаанхүүгийн дурсгалын танхимын хөтөч Ли Линна энэхүү далбааны утга учрыг тайлбарлав. Далбаан дээрх хээ нь холбоо байгуулагдсан анхны зорилго, эрхэм зорилгыг тодоор тайлбарласан байв.
"Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний Холбоот хурлын ялалт бол Өвөр Монголын ард түмний өөрөө засахыг хэрэгжүүлэх шат юм." Үзэсгэлэнгийн лангуун дээрх Улаанхүүгийн зургийн дэргэдэх уран бичлэгийн мөр энэ түүхэнд хамгийн сайн тайлбарыг нэмэв.
1945 онд Японы эсрэг дайн ялсны дараахан Хятадын Коммунист Нам Өвөр Монголд үндэсний ажлаа бүрэн эхлүүлжээ. 10 дугаар сарын 23-ны өдөр Хятадын Коммунист Намын Төв Хороо Шаньси, Цахар Хэбэйгийн төв товчоонд "Өвөр Монгол нь стратегийн хувьд туйлын чухал байр суурьтай. Өвөр Монголын асуудлыг зөв шийдвэрлэх нь зөвхөн Өвөр Монголын үндэстнийг чөлөөлөхтэй холбоотой. Мөн манай нам, армийн бат бэх суурийг бий болгож чадна" гэв.
Тухайн үед Өвөр Монголын нийгэм, улс төрийн байдал ээдрээтэй байсан бөгөөд ихэнх хэсгийн ард түмэн намын бодлогыг ойлгодоггүй байв. Улаанхүү Өвөр Монгол дахь асуудлыг бүхэлд нь хэрхэн шийдвэрлэх талаар удаа дараа бодож байжээ. Шаньси, Цахар Хэбэйгийн төв товчоо Өвөр Монголын ажлын талаарх үзэл бодлыг хэлэлцэхдээ Өвөр Монголын асуудлыг бүхэлд нь шийдвэрлэх санааг дэлгэрүүлэн боловсруулж, Төв товчооны хурлаар хэлэлцүүлсний дараа Намын Төв Хорооноос заавар хүсжээ.
Заавар авах цахилгаан явуулсны маргааш нь буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр Шаньси, Цахар Хэбэйгийн төв товчоо БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооноос Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний Холбоот хурлыг байгуулахыг зөвшөөрсөн хариу цахилгаан ирүүлжээ.
Үзэл санааны дайчилгааны ажлыг илүү өргөн хүрээнд сайн хийхийн тулд Улаанхүү 11 дүгээр сарын 12-нд Синьхуа агентлагийн сэтгүүлчээр дамжуулан яриа нийтлэн, Хятадын Коммунист Намын үндэстний бодлого, үндэстний бүс нутгийн өөртөө засах ардчилсан шинж чанарыг Өвөр Монголын ахан дүүст тайлбарлаж өгөв. Улаанхүүгийн энэ удаагийн яриа нь Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөнийг дайчлах тушаал, уриалга, Өвөр Монголд хавар ирэхийг урьдчилан мэдэгдсэн байна.
Хурлын мэдэгдэл гарсны дараа тухайн үеийн аймаг хошууны төлөөлөгчид саналаа авч Жанчкөүд иржээ. 11 дүгээр сарын 15-ны өдөр бэлтгэл хороо төлөөллийн мэргэшлийн хяналтын хороо, саналыг хянах хороог байгуулав. 21-ний өдөр бэлтгэл хорооны их хуралд оролцох төлөөлөгчдийг хэдэн баг хуваан санал дурдлагыг харилцан судлах, Өөртөө Засах Хөдөлгөөний Холбооны хурлын  дүрмийн төслийг ярилцав. 25-нд Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний Холбооны хурал байгуулагдах их хурлын бэлтгэл хурал болов.
Өдөр шөнөгүй эрчимтэй бэлтгэлтэйгээр 1945 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний Холбоот хурал байгуулагдах их хурал Жанчкөү хотын Юань Лайжүан ёслолын танхимд болов.
Улаанхүү их хурлыг нээж үг хэлэхдээ "Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний Холбоот хурал байгуулагдсан нь Өвөр Монголын түүхэнд түүхэн ач холбогдол бүхий улс төрийн үйл явдал юм. Энэ нь өнөөгийн Өвөр Монгол Хятадын Коммунист Намын дэмжлэгтэйгээр чөлөөлөгдөж эхэлснийг харуулж, Өвөр Монголын өөртөө засах байдал руу урагшилж байгааг илэрхийлнэ" гэв.
Энэ хуралд 100 орчим хүн оролцож, түүний дотор аймаг хошууны төлөөлөгч 79 багтав. Улаанхүү хурал дээр Өөртөө Засах Хөдөлгөөний Холбоот хурлын гүйцэтгэх хороо, Байнгын Хорооны даргаар сонгогдов.
Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний Холбоот хурал байгуулагдаж, Өвөр Монголын ард түмний хувьсгалт хүчнүүд нэгдмэл цөмтэй болов. Их хурал дээр батлагдсан "Хурлын дүрэм", "Тунхаглал", "Албан мэдээ", "Цахилгаан мэдээ" болон Улаанхүүгийн хэлсэн үг зэрэг цуврал баримт бичгүүдэд Өвөр Монголын хувьсгалын мөн чанар, үүрэг даалгавар, арга барил, зорилтыг тодорхой болгосон, Өвөр Монголын хувьсгалыг Хятадын Коммунист Нам удирдсан чиглэл ба замд оруулав.
Түмэд зүүн хошууны Улаанхүүгийн хуучин орон сууцад бид тухайн үеийн түүхийн талаарх өөр нэгэн гэрч болох Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний Холбоот хурлын тамгыг олж харлаа. Энэхүү дөрвөлжин модон тамга нь 6 см өндөр, 8 см урт, өргөнтэй бөгөөд монгол, хятад хэл дээр "Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний Холбоот хурлын  тамга" гэсэн сийлбэртэй байлаа.
"Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний Холбоот хурал байгуулагдсанаар Өвөр Монголын ард түмэнд шинэ үүрийн гэгээ авчрав. Өвөр Монголын Үндэсний Чөлөөлөх Хөдөлгөөн нь Хятадын Коммунист Намын удирдлага дор түүхэн шинэ үеийг эхлүүлэв" гэж Улаанхүүгийн хуучин орон сууцыг хариуцаж буй Ван Хаожүнь ярив.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:364
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой