Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Улаанхүү “Ганцаараа хэлэлцээр хийхээр хийхээр очсон нь”

Улаанхүү “ганцаараа хэлэлцээр хийхээр хийхээр очсон нь”

    Японыг эсэргүүцэх дайн ялалтын дараа Өвөр Монгол орны байдал маш будлиантай байв. Зүүн бүс оронд Вангийн сүмээр төв болгон үндэстний чөлөөлөлтийн хөдөлгөөн өрнөв. Баруун бүс оронд уулын хуурмаг монгол хязгаарын засгийн дээд тушаалтан ба үндэстний дээд давхаргатан, мөн монгол залуучууд Шилийнголын чуулганы Сөнид баруун хошууны Өндөр сүмд хуран цугларч, 1945 оны 09-р сард Өвөр Монголын Ардын төлөөлөгчдийн хурлыг хуралдуулж, уулын хуурмаг монгол хязгаарын Засгийн газрын дээд шүүх хорооны дарга Буяндэлгэрээр тэргүүлэгч болгосон “Бүгд найрамдах Өвөр Монгол улсын түр цагийн засгийн газар”-ыг бйайгуулжээ. Нарийн будлиантай бөгөөд хүнд хэцүү тэмцлийн байдлын өмнө, Өвөр Монголын ажлын тухай үндсэн чиглэлт бодлогыг хэрэгжүүлж, Өвөр Монголын үндэстний өөртөө засах хөдөлгөөний удирдлагыг чангатгахын төлөө, ХКН-ын төв хороо болон Шань Ши- Цахар-Хэ Бэйн төв товчоо тухайн үед төв хорооны орлогч гишүүн, Сүй Юань Монголын засгийн газрын тэргүүлэгч байсан Улаанхүүг томилж, энэхүү “түр цагийн засгийн газар” гэдгийг нь шийдвэрлүүлэхээр тогтсон байдаг.

    Улаанхүү 10 дугаар сарын эхээр  ХКН-ын төв хорооны заавраар Жанчхүүд хүрч, Шань Ши- Цахар-Хэ Бэйн төв товчоонд нэрээ мэдүүлэв. Жанчхүүд хүрсний дараа Шань Ши- Цахар-Хэ Бэйн төв товчооны нарийн бичгийн дарга Не Рүнжэнь, дэд нарийн бичгийн дарга Лю Ланьтао зэрэг удирдах нөхөд Улаанхүүд ХКН-ын төв хорооны заавар ба нэгэнт эзэмшсэн “Түр цагийн засгийн газар”-ын байдлыг уламжилсан. Улаанхүүтай хамт шийдвэрлэх аргыг судлав. Улаанхүүгийн дурдсан ерөнхий зарчим бол тогтвортойгоор шийдвэрлэнэ, ХКН-ын удирдлага доор, эх улсын нэгдлийг хамгаалах байдал доор, ХКН-ын үндэстний төрийн бодлогыг туушлуулан хэрэгжүүлнэ. Не Рүнжэнь зэрэг хүмүүс Улаанхүүгийн саналыг зөвшөөрсөн боловч гэнэтийн хэрэг гарахаас сэргийлэхийн төлөө, тэд Улаанхүүд цэрэг дагуулж хамт очихыг санаачлав. Гэтэл Улаанхүү цэрэг анги дагуулж очвол нөгөө этгээдэд сэжигтүрүүлж, асуудлыг шийдвэрлэхэд ашиггүй гэж үзээд Күй Би, Чэнь Бинюй зэрэг хэсэг кадр жич цөөн тооны хамгаалагчаа дагуулж мордов.

Хөххотын Улаанхүүгийн судалгааны төвийн эрхлэгч Ли Жымингийн танилцуулснаар, Сөнид баруун хошууны Өндөрсүмд хүрсний дараа, Улаанхүү урьдаар Буяндалайтай уулзаж, “Бүгд найрамдах өвөр монгол улсын түр цагийн засгийн газар”-ыг байгуулах бол улс орныг хагацуулах ажиллагаа мөн гэж оновчтой зааж гаргахын хамт ХКН-ын үндэстний төрийн бодлогыг тодорхойлон өгүүлэв. Улаанхүүгийн нэгдэлтэй жолоодлого доор, олноороо маш түргэнээр “Түр цагийн засгийн газар”-ын хүмүүстэй нэн өргөнөөр харилцан, тэдний төлөө үнэн ярилцаа хийжээ. Энэхүү арга хэмжээний үр бүтэмж маш сайн байж, олонх хүмүүсийн үзэл санаа маш түргэн хувирч, ХКН-ын Өвөр Монголын үндэстний асуудлыг шийдвэрлэх зорилтыг дуртайяа хүлээн авна гэж илтгэжээ.

Шаргуу хатуужилтай нарийн нямбай ажиллахаар дамжин, Улаанхүү “Түр цагийн засгийн газар”-ын доторх олонх тооны залуучууд ба зарим үндэстний дээд давхаргатныг татан авч нягтрав. Эдгээр ажлын суурин дээр, Улаанхүү энэхүү “Түр цагийн засгийн газар”-ыг өөрчлөн байгуулах дурдаж олны нийтийн дэмжлэгийг олов. Хожим нь дахин сонгуул явуулж, Улаанхүү тэргүүлэгчээр сонгогдож, Күй Би нар засгийн газрын гишүүнээр сонгогдож, Буяндалай ч гишүүний тушаалаа үлдээжээ.

Улаанхүү тэргүүлэгчээр сонгогдсоны дараа, “Түр цагийн засгийн газар”-ыг наймдугаар замын армийн эзэмшил дэх Жан Бэй шяньд нүүлгэх сануулга гаргасанд энэхүү сануулгыг олонх хүмүүс зөвшөөрч байв. “Түр цагийн засгийн газар”-ыг Жанчхүү хотын хойд хэсэгт шилжүүлсний дараа, олонх бүрэлдүүн нь Улаанхүүг дагаж Жанчхүү хотод очив, ингээд “Түр цагийн засгийн газар” маш түргэн ажиллагаагаа зогсоож, асуудлыг төгс амжилттай шийдвэрлэв.

“Улаанхүү Бүгд найрамдах Өвөр Монголын түр цагийн засгийн газрын асуудлыг нэг буу нэг сум ч зарцуулсангүй шийдвэрлэж, эх улсын нэгдэл ба үндэстний нягтралыг хамгаалж, намын тушаасан үүргийг төгс амжилттай биелүүлэв. Олон жилийн дараа, Ерөнхий сайд Жөү Эньлай энэ явдлыг дурдахдаа Улаанхүүг “Ганцаараа хэлэлцээр хийхээр очсон” гэж магтсан юм хэмээн Өвөр Монголын Намын Сургуулийн Намын түүх намын байгуулалтын заан судлах хэлтсийн багш Шюй Жинин танилцуулав.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Өвөр Монголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:2310
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7