Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Колумбийн худалдан авсан Хятадын вакцины шинэ ээлж нийслэл Богота хотод хүрлээ.

Колумбийн худалдан авсан Хятадын вакцины шинэ ээлж нийслэл Богота хотод хүрлээ.

Колумби улс Хятадын Кэшин компаниас худалдан авсан “COVID-19”-ийн вакцины шинэ ээлж энэ сарын 11-ний орой Колумбийн нийслэл Богота хотод хүрлээ. Колумбийн Үндэсний вакцинжуулалтын төлөвлөгөөний дагуу тус ээлжийн вакциныг тэргүүлэх вакцинжуулалтын бүлэгт хоёр дахь тунгаар хэрэглэхэд голчлон ашиглана.

Колумбийн Үндэсний Хүнс, Эмийн Захиргаа 02-р сарын эхээр тус улсад Хятадын Кэшин вакциныг яаралтай ашиглахыг албан ёсоор зөвшөөрөв. Кэшин вакцины эхний ээлж 02-р сарын 20-нд Богота хотод хүрч, түүнээс хойш Кэшин вакцины олон ээлжийг тус улсад ээлж дараалан нийлүүлэв.

Колумби улс“COVID-19”-ийн вакцинжуулалтын ажлыг 02-р сарын 17-нд эхлүүлэв. Вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөний дагуу эмнэлгийн ажилтнууд, 60-аас дээш насны иргэд, 60-аас доош насны суурь өвчтэй насанд хүрсэн өвчтөнүүд, бага, дунд ангийн багш зэрэг бүлгүүдийг вакцинжуулалтад тэргүүлэн хамруулах болно. Дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл тус улс 3 сая гаруй тун“COVID-19”-ийн вакциныг вакцинжуулж дуусав.

Колумбийн Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн статистик мэдээллээр энэ сарын 11-ний оройн байдлаар тус улсад нийт 2,536,198 тохиолдол батлагдаж, одоо байгаа батлагдсан тохиолдол 77.828, нас баралт 65.889 бүртгэгдээд байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын статистик мэдээлэлд харуулснаар одоогийн байдлаар Коломбид“COVID-19”-ийн батлагдсан тохиолдлын нийт тоо нь Латин Америкт Бразилын дараа бичигдэн, дэлхийд 12-рт жагсаж байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:477
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7