Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Жаргал: Өрлөг баатар үрэгдсэн ч зориг санаа нь мөнхөрнө

Жаргал: Өрлөг баатар үрэгдсэн ч зориг санаа нь мөнхөрнө

Өндөр сүрлэг Далан хар уулын хормой үрэгдсэн баатруудын маань мөнх нойрссон газар билээ. Энд үрэгдсэн баатар Жаргалын оршуулга байх ба хүмүүст түүх хүүрнэнэ.

- Японы түрэмгийлэгчийн эсрэг үхэж сэхэхийн тэмцэл хийх явцад Жаргал баатарлагаар, эрс шийдэмгий тэмцэж баларшгүй гавьяа зүтгэл байгуулж, олон олон сэтгэл хөдөлгөм түүхийг бүтээсэн гэж Өвөр Монголын Данс эвхмэлийн ордны судлаач Чянь Жаньюань танилцууллаа.

Бие үрэгдсэн Жаргалын нас богино байсан хэдий ч баатрын туулийг бичиглэж, амьдралын үнэ өртгийг хүмүүст мэдүүлсэн нэг нас билээ.

Жаргал Өвөр Монголын Түмэд хошууны Багш тосгоны монгол тариачны гэрт төржээ. Арван тавхан настай байхдаа тэрээр Хүйсүй (одоогийн Хөххот)-н Түмэдийн дээд зэрэглэлийн бага сургуульд шалгуулан орсны дараа 《5.1》-ний хөдөлгөөнийг дурсах, Японы барааг эсэргүүцэх зэрэг эзэрхэг түрэмгийлэгчдийг эсэргүүцэх эх оронч хөдөлгөөнд оролцжээ. 1925 онд Бээжингийн Монгол-Төвөдийн сургуульд суралцаж байхдаа Хятадын Коммунист Залуучуудын Холбоонд орж, тун удалгүй Хятадын Коммунист Намын гишүүн болов.

1926 оны эхээр намын зохион байгуулалтаар Жаргалыг Гунжүө мужид томилон, Мао Зэдүний эрхлэн байгуулсан тариачны хөдөлгөөний боловсролын газрын 6 дахь удаагийн сургалтад хамруулан Жаргалын үзэл санааны ухамсрыг их дээшлүүлэв. Төгссөний дараа Хятадын Коммунист Намын Сүйюань орны хорооны удирдлага дор, Жаргал Гоминданы Сүйюань онцгой орны намын хэлтсийн тариачны хөдөлгөөний онцгой томилогчоор Хүйсүйн баруун оронд тариачны хөдөлгөөн хийв. Тэрээр Бичээч зэрэг газрын тариачны нийгэмлэгийг зохион байгуулжээ.

1927 оны эхээр Шань Шигийн цэргийн эрхтнээс ардын эд барааг хяхан мөлжихөөр дахин газар шороог хэмжиж, хар тамхины цаазыг хүчингүй болгож, тариачдын хилэн хорслыг дэгдээв. Жаргал тариачны хөдөлгөөний сургалтын газар хамт суралцаж байсан Ван Жяньгүнтэй хамт Бичээчийн тариан газрыг хэмжихийг эсэргүүцэх тэмцлийг удирдсан бөгөөд тус жилийн 03 дугаар сарын 28-ны өдөр Хүйсүй хотын өмнөх Гү Хөүньтаньд болсон Сүйюаны асуудалд өртсөн ардын их хурлыг зохион байгуулж дайчлах ажилд оролцон тэмцэл нь ялалт байгуулав.

- Тариан газрыг хэмжихийг эсэргүүцсэн ялалт бүх тосгон бүх шяний тариачдад маш их урам зориг болж, тэд хойно хойноосоо босон тэмцэж, тариачны хөдөлгөөн Түмэдийн талд сүр далайцтай өрнөж эхэлсэн гэж Чянь Жаньюань ярив.

1929 онд Жаргал томилолтоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын намын ажлын сургуульд суралцав. Бие үрэгдсэн Жаргалын дурсгалын ордонд дэлгэн үзүүлж буй дамнуур болон хэнгэрэг нь түүний тэмцлийн түүхийг гэрчилнэ. Тэрээр жижиг худалдаа хийх дүр эсгэж, өдөр бүр дамнуур дамнан, хэнгэрэг цохиж зээл гудамжаар тойрон дайсны байдлыг тагнадаг. 1938 онд Япон цэрэг Шань Шигийн Датүний Вэ Хүваньд нэгэн зэр зэвсгийн хөмрөг байгуулах сургаар гурван хүнээс бүрдсэн дэлбэлэх баг байгуулж, Датүн хотын хойд хэрмээр нуугдан орж зэр зэвсгийн хөмрөгийг дэлбэлж, Японы дээрэмд цохилт өгчээ.

Цаг мөч урсан өнгөрсөн ч түүх огт холдсонгүй. Одоог хүртэл түүний худалдаа хийж байгаагаар дүр эсгэн хувьсгалын нууц ажил өрнүүлсэн гайхамшигт түүх олны дунд уламжлагдаж, Япон дээрмийн зэр зэвсгийг уран аргаар дэлбэлсэн агуу үйл ажиллагаа нь үе үеийн хүмүүсийг зоригжуулсаар.

1938 онд Намын төв хороо, Мао Зэдүн тэргүүлэгч Далан хар уулын стратегийн байдлаас шалтгаалан Далан хар ууланд Японыг эсэргүүцэх партизаны суурин газар байгуулахаар болсонд Жаргал тухайн газрын монгол хятад хүмүүсийг дайчлан, Далан хар ууланд Японыг эсэргүүцэх суурин байгуулахыг бүх хүчээрээ дэмжив. Тэрээр Монгол үндэстний ажилд хувь оруулсан төдийгүй олны дунд намын үндэстний төрийн бодлого эрэлхэг баатарлагаар дайснаа ялсан үйл ажиллагаа болон ардын цэргийн ард олны ашиг тусад үл халдах суртлыг сурталчилж, цэрэг анги болон олны харьцааг сайжруулахад их хэмжээний ажил хийсэн байна.

Японыг эсэргүүцэх үндэстний нэгдмэл фронтыг байгуулахын тулд Жаргал намын зааврын дагуу монгол цэргээр овоглогч засгийн хүмүүсийг идэвхтэй татан авч Японыг эсэргүүцэв. Тэрээр Хань Үманьны цэргийн хамт хэсэг буу зэвсэг сум дарь, цэрэг ангийн хувцас хунар зэргийн хангалт хүрэлцэхгүй байсан асуудлыг шийдэж, бас цэрэг засгийн хүмүүсийг хамгаалан дайсны эзэлсэн оронд хүрч үүрэг гүйцэтгэж, Далан хар уулын Японыг эсэргүүцэх суурин газрын “бүслэн устгалт”-ыг эсэргүүцэх, “шүүрдэлт”-ийг эсэргүүцэх тэмцэлд оролцжээ.

1939 оны 09 дүгээр сард Хятадын Коммунист Намын Түмэд хошууны ажлын хороо байгуулагдаж, Жаргал гол хариуцлагатны нэг болов. Тэрээр Хятадын Коммунист Намын Сүйюаньны баруун орны хорооны монгол ардын хэлтсийн дарга, Шань Ши Сүйюаньны Партицан орны захиргааны Сүйюань цахарт суугаа хэрэг эрхлэх газрын монгол Засгийн газрын даргын тушаалыг хариуцжээ. Ажил сайн хийдэг болохоор суурин газрын удирдагч байлдагчид бүгд түүнийг “цэргийн хэрэгслийн хэлтсийн дарга” хэмээн дуудаж, Сүйюаньны монгол орны намын хорооноос Хятадын Коммунист Намын 7 дахь удаагийн Бүх Хятадын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчөөр томилов.

Жаргал зэрэг хүмүүсийг Янь-Аньд суралцуулж, намын үндэстний дарга удирдлага хүмүүжүүлэхэд хувь нэмэр үзүүлжээ. 1941 оны 03 дугаар сард Жаргал хэсэг залуучуудыг дагуулан Янь-Аньд суралцахаар явах замд Японы хуурамч цэргийн дайралтад өртөж, зол бусаар суманд оногдон амиа алджээ. Тэр жил Жаргал 34 настай байв.

Жаргал үй олон хувьсгалын үрэгдсэн баатруудын адил эрс шийдэмгий зоригоор Хятадын үндэстний үзэл санааны том хөшөөг босгов.

Зохиогч:Хүө Шяочин
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1986
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7