
Хянган аймгийн Хорчин баруун гаран өмнөд хошууны баруун хойд хэсэгт Гүйлэр голын салбар урсгал болох Бургастай голын хөвөөгөөр ийм нэгэн хувьсгалын эх сурвалж, очийн гал бадраасан газар Бургастай шянь бий. 1946 онд Хянганы хөөдөө тосгоны намын анхны үүр энд мэндэлжээ. Үүнээс эхлэн хувьсгалын оч Хорчины тал нутагт дүрэлзэв.
Хянганы хөдөө нутгийн намын анхны салбарын дурсгалын танхим руу ороход аварга том хөшөө хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Балагдай нутгийн Хянган суурингийн намын үүрийн анхны нарийн бичгийн дарга Ли Гүөфан намын дүрмийн бичиг материалыг гартаа барин Вэнь Ёнхай, Жан Дешэн, Ван Фу, Хөү Фүшүнь, Сун Юшу, Ли Жинкуй, Дин Фуян, Жан Жичуань, Ли Жэнькуань зэрэг 9 нөхөдтэйгөө элдвийг ярилцана. Тэд Балагдай нутгийн Хянган суурингийн намын үүр байгуулагдах үеийн 10 гишүүн байсан бөгөөд Хянган аймгийн анхны тариачин намын гишүүд болно.
Улс чөлөөлөх дайны эхний үед Өвөр Монголын зүүн бүс нутгийг багтаасан зүүн хойд бүс нутаг нь Гоминдан, Коммунист нам хоёр намын армийн хооронд стратегийн тэмцэлд орж байв.
ХКН-ын Төв Хорооны "05 дугаар сарын 04"-ний удирдамжийн дагуу хувьсгалт бааз суурийг бий болгож, нэгтгэх зорилгоор Хятадын Коммунист Намын Хянган мужийн ажлын хороо олон нийтийн ажлын баг томилж, өргөн уудам хөдөө орон нутагт "Түрээс, хүүг бууруулах, ноёрхлыг татан буулгах" үйл ажиллагааг үндсэн агуулга болгон хэрэгжүүлэв.
"Олон нийтийн ажлын багийн анхны ажил нь данс тооцоо хийх туршилт хийж, "Эрх чөлөө олох их сургууль"-ийг зохион байгуулах, олон нийтийн ажлын багийн гишүүдийг сургах, олон нийтийн ажилд идэвхтэн бэлтгэсэн байна" гэж дурсгалын хөтөч Жан Вэньди танилцууллаа. Тэрээр мөн "Сүн Жэндин, Жиан Бирэнь зэрэг хүмүүсийн удирдлага дор Балагдай нутгийн Хянган суурингийн Ли Гүөфан, Вэнь Юнхай нар үзэл суртлын ойлголт, ангийн ухамсраа эрс дээшлүүлж, намын улс төрийн санаачилга, газрын шинэчлэлийн бодлогыг идэвхтэй сурталчилж, Хянган суурингийн хэд хэдэн томоохон газрын эзэдтэй дараалан тэмцэхэд ажлын хэсэгт туслав. Орон нутгийн тариачдын хувьсгалт урам зориг өсөхийн хэрээр тариачдын хүүхдүүд намын байгууллагад идэвхтэй хандаж, намд элсэхийг хүсэж байв. Залуу тариачдын намд элсэх хүсэлтийг хэсэгчлэн дээд шатны намын байгууллагуудад батлагдав. Үүний үр дүнд Балагдай нутагт ардчилсан дэглэм, анхан шатны намын байгууллагыг байгуулах нөхцөл өдрөөс өдөрт боловсорч байв.
1946 оны 09 дүгээр сарын 01-ний шөнө энэ удаагийн хурлыг амжилттай хуралдуулж, ангийн дайснуудын хорлон сүйтгэхээс зайлсхийхийн тулд ажлын хэсгийг сайтар төлөвлөж, ядуу тариачин айлыг сонгон, бүдэг тосон гэрлийн дор нууцаар явуулав. Ажлын хэсгийн ахлагч Сүн Жэндин ёслол төгөлдөр хэлэхдээ "Нөхөд өө, энэ бол сэтгэл хөдөлгөм цаг үе. Намын байгууллагаар батлуулснаар өнөөдөр намын 10 идэвхтэн ХКН-ын албан ёсны гишүүн болсныг зарлаж байна. Хянган суурингийн намын салбар албан ёсоор байгуулагдлаа" хэмээн зарлав.
Хурал дээр Жиан Бирэнь намын 10 шинэ гишүүдийн жагсаалтыг уншиж, бүх хүн тангараг өргөв. Хэдийгээр энэ нь нууц уулзалт байсан ч бүгд намынхаа далбаатай нүүр тулж баруун нударгаараа өргөхөд намын хуучин болон шинэ гишүүд аль аль нь догдолж, жижиг өрөөнд уужим, хүчирхэг тангараг сонсогдлоо. Тангараг өргөж, Хянганы хөдөө нутгийн намын анхны салбар буюу Хянган суурингийн намын салбар мэндэлж, Ли Гүөфан намын анхны нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
Хянган суурингийн намын салбар байгуулагдсаны дараа намын удирдлагаар олон нийтийн хөдөлгөөн илүү гүнзгий болсон. Арван сарын “Түрээс, зээлийн хүүг бууруулах, ноёрхлыг татан буулгах” гэх мэт олон нийтийн хөдөлгөөний дараа феодалын хүчний эсрэг тэмцэн, газрын эзний ядуу тариачдын мөлжлөг суларч, хөдөө тосгоны бүтээмж тодорхой хэмжээгээр чөлөөлөгдөж, тариачдын үйлдвэрлэлд урам зоригийг болж, тэдний амьдрах нөхцөлийг сайжруулсан байна.
Хянган аймгийн архив, түүхийн музейн дэд захирал Насан-Урт хэлэхдээ "Хянган суурингийн намын салбар байгуулагдсан нь Хянган орны анхан шатны намын байгууллагуудын бүтээн байгуулалтын сайн эхлэл бөгөөд энэ нь Хянган орны намын байгуулалтын чухал хэсэг юм. Хянган орны шинэ ардчилсан хувьсгалын үеийн намын байгуулалтын цогц ба хөгжилд туршлага хуримтлуулж, үндэс суурийг нь тавьсан" гэв.
"Хянган суурингийн намын салбар нь Хянган орны хөдөөгийн намын байгууллагуудын туг байсаар ирсэн бөгөөд Коммунист Намын хувьсгалын генийг гуйвшгүй өвлөж ирсэн" гэж Бургастай шяний суртал ухуулгын ажилтан Бай Инли ярив.
Өдгөө Хянганы хөдөө тосгоны намын анхны үүрийн дурсгалын ордон ӨЗО-ы үндэстний нэгдлийн ухуулга сургалтын суурин, ӨЗО-ы ХКН-ын түүхийн сургалтын эхний суурин, ӨЗО-ы хүүхэд залуучуудын улсаа хайрлах үзлийн сургалтын суурин зэрэг 12 шат давхаргын болон төрөл ялгалтын сургалтын үйл ажиллагааны суурингаар үнэлэгдэв. Салхи бороог өнгөрүүлсэн жижиг тосгон ч “аж үйлдвэр хөгжсөн, экологийн оршин суурьшихад тааламжтай, нутгийн соёл иргэншилтэй, засварлалт үр дүнтэй, амьдрал баян чинээлэг” хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах замаар замнана.





























































