Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хянганы хөдөө тосгоны анхны намын үүр мэндэлсэн түүх

Хянганы хөдөө тосгоны анхны намын үүр мэндэлсэн түүх

Хянган аймгийн Хорчин баруун гаран өмнөд хошууны баруун хойд хэсэгт Гүйлэр голын салбар урсгал болох Бургастай голын хөвөөгөөр хувьсгалын эх сурвалж, оч гал бадраасан газар Бургастай суурин бий. 1946 онд Хянганы анхны хөдөө тосгоны намын үүр энд мэндэлжээ. Үүнээс эхлэн хувьсгалын оч Хорчины тал нутагт дүрэлзэв.

Хянганы хөдөө тосгоны анхны намын үүрийн дурсгалын ордонд ороход Хянганы намын үүрийн анхны нарийн бичгийн дарга Ши Гүөфанаар ахлуулсан 10 хүний дүрстэй том хэлбэрийн гүдгэр сийлмэл хамгийн түрүүнд нүдэнд тусна. Тэд Балхдай нутгийн Хянган суурингийн намын үүр байгуулагдах үеийн намын 10 гишүүн бөгөөд Хянган аймгийн эхний ээлжийн тариачин намын гишүүн юм.

Бүх улсын чөлөөлөх дайны эхний үед Өвөр Монголын зүүн хэсэг орныг багтаасан зүүн хойд орон Гамин Нам болон ХКН хоёрын цэргийн тэмцэлд оршиж байв. Хувьсгалын суурин газрыг бүтээн байгуулж бэхжүүлэхийн төлөө ХКН-ын төв хорооны “Таван сарын дөрвөний заавар”-ын үзэл санаа ёсоор ХКН-ын Хянган мужийн ажлын хороо олон нийтийн ажлын баг томилж, тус тус өргөн уудам хөдөө тосгонд гүнзгийрүүлэн “түрээсийг хөнгөлөх, харгисуудтай тэмцэх”-ээр гол агуулга болгосон олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэв. Хянган суурингийн намын үүр яг энэ нөхцөл байдалд бий болсон байна.

Намын үүр байгуулагдсаны дараа намын удирдлагатай болсон болохоор олон нийтийн хөдөлгөөн илүү гүнзгийрэв. 10 сарын хугацаатай “хүү түрээсийг хөнгөлөх, харгисуудтай тэмцэх” зэрэг олон нийтийн хөдөлгөөнөөр дамжуулан феодалын хүчинд цохилт өгч, газрын эзний ядуу зүдүү тариачдад үзүүлэх мөлжлөгийг сулруулж, хөдөө тосгоны үйлдвэрлэлийн хүчийг зохих хэмжээгээр чөлөөлж, тариачин түмний үйлдвэрлэлийн идэвхийг дайчилж, тэдний амьдралын нөхцөлийг сайжруулав.

Хянган аймгийн данс эвхмэл түүх ойллогын ордны дад эрхлэгч Насан-Урт "Намын үүр байгуулагдсан нь Хянган орны үндсэн шатны намын зохион байгуулалтын сайн сайхан эхлэл болно. Хянган орны шинэ ардчилсан хувьсгалын үеийн намын зохион байгуулалтын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хянган орны өргөн уудам хөдөө тосгоны үндсэн шатны намын зохион байгуулалтын цогц ба хөгжилд туршлага хуримтлуулж, суурь тавьсан" гэж байлаа.

“Энэхүү хөдөө тосгоны намын үүр ямагт Хянган орны хөдөө тосгоны намын зохион байгуулалтын далбаа тэмдэг болж, ХКН-ын хувьсгалыг эрс гуйвшгүй уламжилж байна”. Өдгөө Хянганы хөдөө тосгоны анхны намын үүрийн дурсгалын ордон өөртөө засах орны үндэстний эв нэгдлийн ухуулга хүмүүжлийн суурин, өөртөө засах орны эхний ээлжийн ХКН-ын түүхийн хүмүүжлийн суурин, өөртөө засах орны хүүхэд залуучуудын улсаа хайрлах үзлийн хүмүүжлийн суурин зэрэг 12 адил бус зэрэглэлийн ба төрөл ялгалын хүмүүжил боловсролын суурингаар үнэлэгдэв. Тэрхүү түүхийн салхи бороог өнгөрүүлсэн жижиг тосгон ч “аж үйлдвэрлэл хөгжсөн, оршин суухад тааламжтай байгаль орчин, соёл иргэншилтэй, амьдрал баян чинээлэг” хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах замаа замнана.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж:http://www.mgyxw.net
Мэдээ үзсэн:1864
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7