Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)Зүйлийг эсэн мэнд амьдрах хорооны приматууд мэргэжилтнүүдийн бүлгийн дарга Сүшань Чейн хэд хоногийн өмнө сэтгүүлчдэд Хятад улс олон экосистемтэй том орны хувьд дэлхийн хэмжээнд ховордсон ан амьтдыг хамгаалах ажлыг илүү хариуцлагатай хандлагаар удирдаж байна гэж хэлэв.
Сүшань Чейн 2014 он ба 2016 онуудад Хятадын Хайнань мужид хоёр удаа ирж, Хайнань гиббоныг хамгаалах талаарх семинарт оролцов. Сүүлийн жилүүдэд үндэсний нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалттай зэрлэг амьтдын Хайнань гиббоны тоо 40 жилийн өмнөх 10 хүрэхгүй байсан хоёр бүлгээс 5 бүлэг 33 болж өссөн мөртөө устаж үгүй болохоос алхам алхмаар амьдрах орон зай тасралтгүй өргөжиж байна. Сүшань Чейний үзэж байгаагаар олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ан амьтдыг хамгаалах талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх нь нэн ховордсон ан амьтдыг хамгаалахад маш чухал юм.
Хайнань гиббон бол дэлхий дээр хамгийн бага хадгалагдаж ирсэн приматууд бөгөөд IUCN-ийн дэлхийн хамгийн ховордсон приматууд жагсаалтад багтжээ. Өнгөрсөн жил IUCN-ийн олж авсан мэдээллээр дэлхийн 20 төрлийн гиббонуудын дотроос зөвхөн Хайнань гиббонуудын популяц тогтвортой хэвээр, аажмаар нэмэгдэж байгаа юм.





























































