Намд элссэн цагийн урт богиноос үл хамааран намын гишүүний хувьд элсэн орсон тэр мөчөө зүрх сэтгэлээрээ дурсдаг. Учир нь энэ бол туйлын хүндэтгэлтэй, гайхалтай мөч юм.
2014 оны 09-р сарын 04-нд 60 настай Рэнчинсувдын хувьд үүрд дурсах үнэ цэнтэй өдөр юм. Өндөр настан маань мөн өдөр эцэст нь өөрийн хүссэнээр ХКН-д элсэв. 60 нас нь аль хэдийн өндөр настны тоонд орох юм, гэхээ Рэнчинсувд гуайг анхны санаа бодолдоо баримтлан намд элсэхэд чухам ямар хүч түүнийг нөлөөлсөн бол?
Рэнчинсувд 1954 оны 03-р сард төрсөн. Энэ жил 68 настай тэрээр Ордос хотын Отгын Өмнөд хошууны Ансү суурингийн Баян-Ус багийн малчин юм. Рэнчинсувдыг сайн мэддэг хэн бүхэн түүний хувинчир бус, чин сэтгэлтэй хувь нэмэр оруулагч гэдгийг сайн мэддэг. Рэнчинсувд ядуу гэр бүлээс гаралтай, гэр бүлд нь олон ах эгч нар байсан тул тэр дүү нараа сурч боловсроход нь зориулж сургуулиа хаяж ажил хийж эхэлжээ. Түүнээс хойш, Сургуульд явж чадахгүй байх шаналал, арчаагүй байдал нь Рэнчинсувдгийн зүрхэнд хадгалагдсан байв. Тэрээр үргэлж бодож санаж зүйл гэвэл санхүүгийн чадвартай болсныхоо дараа, өөрсөдтэйгөө адилхан ядуу оюутнуудад хичээл сурлагаа дуусгахад туслах явдал болно.
1976 онд Рэнчинсувд ажиллаж эхлэв. Амьдрахын тулд нүүрсний уурхайд ажиллаж өнгөрсөн ба цахилгаанчин хийж байсан. Хожим нь тэрээр тэжээн үржүүлэх ажил хийж, шаргуу хөдөлмөрөөрөө гэр бүлийнхээ амьжиргааг залгуулж байв. Хичээл зүтгэлээрээ тэр зөвхөн хүүгээ өсгөсөн төдийгүй түүнчлэн 10 гаруй өнчин, ганцаараа хүүхдээ өсгөж байгаа өрх толгойлсон өрхийн ядуу хүүхдүүдийг ивээн тэтгэв. Тодорхой бус бүртгэлийн дагуу 30 гаруй жилийн турш Рэнчинсувдын хандив 100.000 гаруй юаньд хүрчээ. Арвич гамтай, хэмнэлттэй амьдардаг түүний сарын амьдралын зарлага нь 100 юань хүрэхгүй байдаг бөгөөд хүү, бэрийнх нь түүнд ачлалыг гүйцэтгэж өгсөн мөнгөө ч хандивлаж байжээ. 2019 оны "Ордсын сайн хүмүүсийн жагсаалт" -ын шалгаруулалтад Рэнчинсувд "бусдад туслахаар жаргалаа болгодог" сайн хүн гэж үнэлжээ.
Тэрээр:
- Намд элсэн орох нь маш өнгө гэрэлтэй гайхамшигтай зүйл юм. Тиймээс би 10 жилийн туршид өргөдөл гаргасан гэж хэллээ. ХКН-д элсэх нь Рэнчинсувдын насан туршийн хүсэл юм. Нас ахих тусам эх орон нь улам бүр хүчирхэгжиж байгааг хараад зүрхнийх нь гүнд байсан мөрөөдлийн гал дахин дүрэлзэн ассан гэх..
- Намд элсэн орохоосоо өмнө би өөрийгөө намын гишүүний стандарт баримжаагаар хатуу шаардаж, ард түмэнтэйгээ эв нэгдэлтэй бөгөөд намдаа үнэнч явсан юм. ХКН-д элссэний дараа би илүү их хүсэл эрмэлзэлтэй болсон. Нараа дагавал даарахгүй, намаа дагавал буруудахгүй юм! гэж тэрээр ярьж байлаа. ХКН-д элсэн орохын тулд Рэнчинсувд багийнхаа янз бүрийн арга хэмжээнд идэвхтэй оролцов, хэдийгээр хөл, гар нь эрүүл чийрэг биш боловч багийн олон олон үйл ажиллагаанаас түүний барааг олж хардаг.
Хэдийгээр бичиг үсэггүй хэдий ч Рэнчинсувд телевизийн жүжиг, радио зэрэг арга хэлбэрээр намын түүхийг сурч, намын түүхийг ойлгожээ. Настан гуайн унаа бол илжигний тэрэг, гэхдээ хавар, зун, намар, өвөл хамаагүй, намын гишүүдийн хурал болгонд тэрээр цагтаа ирнэ. Тэрээр:
- Би бол намын тугны өмнө тангараг өргөсөн хүн, энэ бол миний үүрэг даалгавар, би заавал дуусгах болно гэж хэлсэн юм.
- Анхны санаа бодлоо өөрчлөхгүйгээр ХКН-д элсэхэд нь түүнд ямар хүч дэмжлэг үзүүлэв гэж асуухад тэрээр:
- Би ядуу гэр бүлд төрсөн, өлсөж даарахын зовлонг сайн мэднэ. Харин агуу намын халамжаар би одоо аз жаргалтай сайхан амьдарч байна! гэж хариулав.
Рэнчинсувдын бие "улаан хувьсгал"-ын анхны зүрх сэтгэл гэрэлтэж байна. Тэрээр амьдралынхаа энгийн мэдрэмж, практик үйлдлээрээ коммунистуудын зорилгыг бодитой хэрэгжүүлж, "Итгэл үнэмшил" -ийн жинхэнэ утгыг тайлбарлаж байна.





























































