Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хувьсгалд амь насаа зориулсан Лиү Хуншүн

Хувьсгалын төлөө амь насаа зориулсан Лиү Хуншүн

Хөххотын Сайхан дүүргийн Баян хотхоны Миньянь бага сургуулийн хүрээнд Лиү Хуншүний хөшөө хаврын нарны туяанд гэрэлтэн харагдана.
Энэ хувьсгалч баатрын хөшөөг яагаад сургуульд байршуулсан талаар Миньянь бага сургуулийн захирал Вэй Жинбяо бидэнд хэлэхдээ "Миньянь бага сургууль эртний хувьсгалын уламжлалтай. 1934 онд байгуулагдсанаасаа хойш олон хувьсгалч хүн энд багш нарын дүрийг ашиглаж нууц тэмцлийг явуулж ирсэн бөгөөд Лиү Хуншүн тэдний нэг нь юм" гэлээ.
Сургуулийн үзэсгэлэнгийн танхимд бид энэхүү баатрын өнгөрүүлсэн амьдралын талаар мэдэж авлаа.
Лиү Хуншү 1907 онд Түмэд хошууны Тэн Жиа-Ин тосгонд тариачны гэр бүлд төрсөн. 1914 онд хувийн сургуульд элсэн оржээ. Гэр бүлийн санхүүгийн хүндрэлийн улмаас тэрээр хэд хэдэн удаа сургуулиа орхин, 1924 онд ахлах сургуулиа төгсөв. Төгсөөд Шаньси Тайюань Үндэсний Багшийн Ерөнхий Сургуульд элсжээ.
Сургуульд байхдаа тэрээр Коммунист намын гишүүн, оюутны хөдөлгөөн хийдэг сургуулийн багш Ван Интэй танилцжээ. Ван Иний удирдлага дор тэрээр коммунист үзэл санааг хүлээн авч, "Коммунист тунхаг", "Хөтөч" болон бусад хувьсгалт ном, тогтмол хэвлэлийг уншиж, Оросын Октябрийн хувьсгал, Хятадын хувьсгалыг дэвшилтэт ангийнхантайгаа хэлэлцэж эхлэв. Ван Ин багшийн танилцуулгаар Лиү Хуншүн Хятадын Коммунист Намд элсэв.
09-р сарын 18-ны үйл явдлын дараа Лиү Хуншү Мен Төүгөү уурхайны ажилчдын намын хэд хэдэн гишүүнийг дагуулан зүүн хойд орны Японы эсрэг дайнд оролцон Зүүн хойд орны Японы эсрэг сайн дурын армийн тодорхой дивизэд холбооны отрядын удирдагчаар ажиллаж байгаад отрядын дарга болсон байна.
1933 оны хавар дайны үеэр Лиү Хуншүн дайчин нөхдөө хамгаалахын тулд хөлөө гэмтээжээ. Зохион байгуулалтаас түүнийг гэртээ харьж эмчлүүлэхийг шаардав. Зохион байгуулалтын шаардлагын дагуу зун хөлийн бэртлээ эдгээсний дараа тэрээр Жанчкөү руу явж Фэн Юйсян тэргүүтэй Чахарын ардын Японы эсрэг холбоотны армид элсэж, багийн дарга болов.
Тэр жилийн өвөл Лиү Хуншүн Гүйсүйд буцаж ирэн хувьсгалт тэмцлээ үргэлжлүүлэв. Тухайн үед Минянь бага сургуулийн захирал Ли Жифаны  урилгаар тус сургуулийн багшаар томилогдов. Тэр үед тус сургууль байсан Коммунист Намын гишүүд Ян Жилин, Ван Жиангун нар ч багшилж байсан. Мөн багш сурагчдын хувьсгалын гал, олон залууст хувьсгалын замд гарах боломжийг олгож билээ.
"07-р сарын 07"-ны хэрэг гарсны дараа Лиү Хуншүн, Ян Жилин, Ван Жиангун нар нөхдийн хамт Сүймүн ардын Японы эсрэг армийг байгуулав. 1938 оны 08-р сард  VIII армийн Далан хар уулын отряд хойшоо явж, Лиү Хуншүн наймдугаар замын армийн Далан хар уулын отрядын хамт Далан хар ууланд буцав. Далан хар ууланд ирсний дараа зохион байгуулалтаас түүнийг Гүйсүй руу явуулж нууц далдуур ажиллуулахаар болов. Тэрээр Чахарын ардын Японы эсрэг холбоотны армид байх үеэр уулзаж байсан хуучин танил хүмүүсийн харилцааг ашиглаж, Японы цэргийн цагдаагийн штабын офицероор элсэв.
1940 оны эхээр ХКН-ын Гүйсүй ажлын хороог байгуулж, Лиү Хуншүнг зохион байгуулалтын даргаар томилов. Тэд Хятадыг түрэмгийлсэн Японы харгислалыг илчлэх зорилгоор суртал ухуулгын бүтээгдэхүүнийг нууцаар гаргасан бөгөөд тэр үед тэд улс төр, цэргийн тагнуул цуглуулж, хүнсний сан бүрдүүлж, цэргийн бараа материал худалдан авч, Далан хар уулын Японы эсрэг партизан баазыг дэмжиж байв.
Энэ хугацаанд тэрээр нөхдийн хамт Янь-Аньд суралцах залуусыг идэвхтэй сонгож, үндэстний цөөнхийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр нямбай зохион байгуулалт, дайчилгааны ажил хийсэн.
1940 оны 08-р сарын 23-нд Лиү Хуншүн урвагч хүмүүсийн нууцыг задруулснаас болж баривчилжээ. Японы цэргийн цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа түүнд туйлын харгис эрүү шүүлт тулгаж, хөлийг нь дарж хугалан, гарын хурууг нь түлсэн боловч дайсантай амь насныхаа эцсийн цаг хугацаа хүртэл тэмцэлдсэн байна. Есдүгээр сарын эхний нэг өдөр түүнийг эрүүдэн шүүх танхимд дайснууд нь хороожээ. Тэр жил 33 настай байлаа.
Коммунист намын эхний үеийн гишүүний хувьд Лиү Хуншүн зоригтой, үнэнч байсан бөгөөд амь насаараа анхны хүсэл эрмэлзэл, эрхэм зорилгодоо үнэнч байсан. Тэрээр олон хувьсгалч нөхдийн хамт эх орондоо амь насаа зориулсан.
2018 онд Лиү Хуншүний хөшөөг босгов. Түүний хүү Лиү Жимин, охид Лиү Жифан, Лиү Жифэнь нар Миньянь бага сургуульд иржээ. Лиү Жимин хүүхдүүдэд аавынхаа үйлсийн талаар ярьж, тэдэнд хувьсгалын үзэл санааг залгамжлахыг уриалав.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:1519
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7