1945 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Япон нөхцөлгүйгээр бууж өгөхөөр тунхаглаж, Японы түрэмгийллийн гашуун зовлонг хаширтал амссан Хятад улсын ард түмэн эцэстээ ялалтын гэгээг угтан авлаа.
Гэтэл Хятадын дайны талбарт байлдаан дуусаагүйн дээр илүү хурц ширүүн боллоо. Дотоодын дайнаас зайлсхийж, энх тайвныг тэмцэн олохын төлөө 1945 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдөр болтол ХКН Гоминданы Засгийн ордонтой Чүн Чинд 43 өдрийн хугацаатай найрамдлын хэлэлцээ хийв. Үүнийг түүхэн дээр “Чүн Чиний хэлэлцээр” гэдэг.





























































