Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Жуан үндэстний нутгаас цуурайлсан шинэ эриний дуун

Жуан үндэстний нутгаас цуурайлсан шинэ эриний дуун.

    Гуанши нутгийн хүмүүс дуулах дуртай. Жил бүрийн 03-р сарын 03-нд найз нөхөдтэйгээ уулзаж, аялгуу дуугаар сэтгэлээ илтгэдэг уламжлалтай. Юу дуулах вэ гэвэл кино “Люй Саньже”-гийн ачаар улс орон даяар алдаршсан Люй Сань Же-д холбогдсон ардын дуунууд. Өнөөдрийг хүрэхэд Хятадын биет бус соёлын өвд бүртгүүлсэн Люй Саньжегийн дуу нь нэгэнт Гуанши Жуан үндэстний өөртөө засах орны соёлыг төлөөлөх нэрийн хуудас болж хөгжсөн байна.

  Билгийн улирлын жил бүрийн 03-р сарын 03-ны өдөр бол мөн Хятадын бусад үндэстний бүс нутгийн уламжлалт баярын өдөр юм. 2014 онд “Жуан үндэстний 03-р сарын 03-ны өдрийн баяр” нь Хятадын биет бус соёлын өвд бүртгэгдсэн байна. Тус өдөр Жуан үндэстний иргэд дуу дуулж сэтгэлээ илэрхийлэн, найз нөхдийн хамт энэ өдрийг тэмдэглэдэг. Яруу эгшиглэх дуу хөгжим нь хүмүүсийн амьдралын олон янз байдлыг тусгаж, Жуан үндэстний бүс нутгийн хөгжил, өөрчлөлтийн гэрч болсон гэж хэлж болно.

   Дуу дуулна

   Сонгодог ардын дууг дэлхийн хүмүүст танилцуулна

  1961 онд кино “Люй Саньже” Хятадын хэмжээнд алдаршсанаар Люй Саньжегийн дүрд тоглосон жүжигчин Хуан Ваньчюй ч олон нийтэд танигдсан байна.

- Ардын урлаг ард түмнээс салж болшгүй. Энэ нь загасыг уснаас нь, гуаг суулгацаас нь салгаж болохгүйтэй адил юм. “Люй Саньже” киног 99 удаа үзсэн нэгэн үзэгч бий. Надад киногоо 99 удаа үзсэн сэтгэгдлээ илгээсэн. Тэр үед өдөр бүр олон захидал тосдог байсан гэж Хуан Ваньчюй танилцуулсан юм.

  “Люй Саньже” киноны үйл явдал Гуанши нутгийн уул уснаас сэдэвлэсэн. Кинонд хөдөө бүс нутгийн амьдралыг бүрэн гүйцэд тусгасан бөгөөд киноны хөгжим, ардын дууг уран бүтээлчид хэдэн сарын турш хөдөө бүс нутагт амьдран хөдөлмөрлөж сонгон бүтээсэн байна. Киноны зураг авалтын тухай Хуан Ваньчюй:

- Тэр үед бид өдөрт ердөө нэг мантуу, нэг хувь давсалсан дүүпүү болон нэг хүйтэн зууштай л байсан. Сү Ли найруулагч хөлөө буцалсан усаар түлсэн юм. Киноны зураг авалтыг хойшлуулахгүйн тулд тэрээр дамнуурган дээр хэвтэж байгаад зураг авалтыг удирдан ажилласан. Гуанши өөртөө засах орон Хятадын өмнөд бүс нутагт байрладаг учир уур амьсгал маш халуун. Манай жүжигчид, ажилтнууд бүр наршиж арьс нь түлэгдэж шархадсан. Гэсэн хэдий ч тэд мөн л ажилласан хэвээр. Тэр үед хүн бүр ингэж ажилласан, хойш суусан хүн нэг ч байхгүй гэж ярьлаа.

   Сүүлийн хэдэн арван жилийн турш Хуан Ваньчюй эр нөхрийн хамт “Люй Саньже” киноны дууг сурталчлан ухуулах тал дээр хичээн ажилласан байна. Тэд Зүүн өмнөд Ази, Европ, Африк болон бусад орнуудаар аялан тоглолт хийж, Лю Саньже урлагийн багийг байгуулан боловсон хүчин бэлдэж, Лю Саньже урлагийн төвийн бүтээн байгуулалтад мөнгө хандивлан, өөрийн охин болон ач охиндоо өвлөн уламжилсан байна.

- Би өөрөө хөгширсөн, гэсэн хэдий ч “Люй Саньже”-гийн урлаг хэзээд залуу хэвээр гэж Хуан Ваньчюй хэлсэн байдаг.

 Өвлөн хамгаална

 Дууны гарын авлагыг хэвлүүлэн төлбөргүй сургана

Ше Чинлян бол “Люй Саньже”-гийн дууны урлагийн Хятадын хэмжээний биет бус соёлын өвийн өвлөгч.

Ше Чинлян Хэчы хотын Ижүө дүүргийн Чинюань суурингийн Дүпин тосгонд нутагтай. Ижүө дүүрэг нь мөн Люй Саньже-гийн төрсөн нутаг. Антифон дуу нь Дүпин тосгон зэрэг ойрхон хувийн хэдэн тосгоноор түгээмэл байдаг ардын урлаг юм. Тосгоны дундуур урсдаг Лүнжян голын хоёр эрэгт тоглолтын гурван тайз байдаг. Баярын өдрүүдэд хүмүүс энэхүү тайзыг ашиглан тоглолт хийдэг.

- Антифон дууны агуулга өргөн, богино ойлгомжтой. Эрт дээр үед олон дуунууд байсан, гэхдээ ихэнх нь алдагдсан гэж Ше Чинлян танилцууллаа.

Сүүлийн жилүүдэд тэрээр олон газар очиж дууны үг, оноо, дууны ном зэргийг цуглуулж, гарын авлага болгон хэвлүүлэв. Энэхүү ардын урлагийн төрлийг хамгаалахын тулд Ше Чинлян ойролцоох хот, суурин газрын бага, дунд сургуулиудад ардын дууны сургалтыг үнэ төлбөргүй үзүүлэх санаачилгыг гаргаж, долоо хоног бүр Хэчы хотын Ахмадын их сургуулийн ардын дууны хичээлийг өөрөө заадаг байв. Тэрээр мөн модон навчаар хөгжмийн зэмсэг болгон ашигладаг уламжлалт урлагийг ч хүмүүст сонирхуулан таниулах зорилгоор заадаг.

- Энэ бол ур чадвар шаарддаг. Навч үлээлгэхээр жишээ болговол зөөлөн, хэврэг навчийг үлээж болохгүй. Модон навчаар ая гаргахдаа дууны өндөр намд ч анхаарал тавих ёстой гэж тэрээр хэллээ.

   Ижүө дүүргийн Люй Саньже-гийн соёлын өвийн төвийн дарга Вэй Яаохуа:

- Өнөөдөр дуунд хорхойтой бөгөөд өвлөн хамгаалах санаачилгатай хүмүүс өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Тэд ардын дуутай холбогдуулан хууль журам, төрийн бодлогыг сурталчилдаг. Ижүө дүүрэг жил бүр 10 удаа бага, дунд сургуульд ардын дууны тоглолт зохиодог. 30 гаруй удаа хөдөө бүс нутгаар тоглодог. Үүнээс гадна, соёл аялал жуулчлалын наадмын үеэр Хятад улсын хэмжээний ардын дууны дуучдыг урьж, уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Түүнчлэн олон тосгонууд шинэ цагийн соёлын дадлагын төвтэй хослуулан антифональ тайз, үзэсгэлэнгийн танхим, ардын дууны коридор зэргийг байгуулж, ардын дууны сургалтыг тогтмол явуулдаг. Зарим үнэт хувцас, хөгжмийн зэмсэг, дууны оноог музейд болгоомжтой хадгалж байна.

- Ардын дууны соёл бол хамгийн үнэ цэнтэй зүйл. Хэрэв түүнийг өвлөж хамгаалж үлдээхгүй юм бол дахин олоход хэцүү байх болно. Энэхүү урлагийг хамгаалахад урт хугацааны зүтгэл, их хэмжээний ажил шаардагдах боловч би үүнээс буцахгүй гэж Ше Чинлян хэллээ.

   Дууг уламжилна

   Цаг үеийн хэв маягаар шинэлэг уран зохиолын бүтээлүүдийг бүтээнэ     

   Сүүлийн өдрүүдэд Гуанши Жуан үндэстний өөртөө засах орны том театрт “Шинэ Люй Саньже” тоглолтын бэлтгэл ажил завгүйхэн өрнөсөөр байна. Орчин үеийн жүжиг “Шинэ Люй Саньже” нь эмэгтэй дүр Жемэйгийн ардын дууг ашиглан харь нутагт цагаачилж явсан Аланг нутаг буцааж хамт бизнес эрхэлсэн. Тосгоны хүмүүсийн хамт чинээлэг нийгмийн төлөө тэмцсэн түүхийг голчлон өгүүлжээ.

   “Шинэ Люй Саньже” жүжиг нь Хятадын 2020 оны тайзны урлагийн бүтээлийг дэмжих төслийн гол жүжгүүдийн нэг байж, Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны "ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх зориулалттай сонгодог тайзны урлагийн бүтээл" юм. Энэхүү жүжгийг Шанхай хотын их театр, Үндэсний их театрт тоглосон бөгөөд олны таашаалд хүрсэн байна.

Бүтээлч санаа агуулсан “Шинэ Люй Саньже” жүжиг шинэ эрин үеийн Жуан үндэстний ард түмний хүсэл мөрөөдлийг бүрэн харуулжээ.

- Энэхүү жүжигт гурван “шинэ зүйл” байдаг. Түүний үзэл баримтлал нь шинэлэг бөгөөд шинэ эрин үеийн эмэгтэйчүүдийн дүрийг бүтээсэн. Мөн цахим худалдаа, интернэт зэрэг цаг үеийн элементүүдийг тус жүжигт шингээсэн. Бүтээлч арга барил нь шинэ, ардын дууны хэв маяг, орчин үеийн поп хөгжим нь органик байдлаар нэгдсэн гэж жүжгийн гол дүрийг бүтээсэн жүжигчин Чэнь Хүй өөрийн ойлголтоо ийнхүү хуваалцсан юм.

 Сүүлийн жилүүдэд Гуанши өөртөө засах орон дуурь, бүжгийн жүжиг, кино, ландшафтын тоглолт зэрэг Лю Саньже-гээр гол сэдэв болгосон утга зохиолын болон урлагийн олон бүтээл гарсан. Гуанши өөртөө засах орны төв Наньнин хотын Олон улсын ардын дууны урлагийн наадам нь Хятад болон “Бүс ба зам” дагуух улс орнуудын хоорондын соёл, урлагийн солилцооны шинэ арга хэлбэр болж хөгжсөн. “Люй Саньже” номерт аялал жуулчлалын тусгай галт тэрэг болон ”Люй Саньже”-д холбогдсон аялал жуулчлалын бүсүүд нь хүмүүсийн “Люй Саньже” болон Гуанши бүс нутгийн ардын баялаг урлагийг маш олон хүмүүст танилцуулсан байдаг.

- Шинэ эринд шинэ өнгө төрх, шинэ хэв маягийг харуулах “Люй Саньже” ардын урлагийн цаашдын хөгжлийг би тэсэн ядан хүлээж байна гэж Чэнь Хүй хэлж байлаа.

Зохиогч: ЖАН ЮНЬХЭ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:СМТ
Мэдээ үзсэн:2545
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7