Тэрээр:
- Хятадын Коммунист нам ард түмнээр төв болгох үзэл баримтлалыг чанд сахин, шинэчлэл, инновациар дамжин эрч хүчээ тасралтгүй хөгжөөж, Хятадын ард түмнийг удирдан ялалтаас ялалтад хүрсээр ирсэн. Зуун жилийн хөгжлийн явцад Хятадын Коммунист Нам үргэлж эрч хүчээ хадгалсаар ирсэн.
Сирийн Баас нам, Хятадын Коммунист нам нь нам хоорондын харилцаа тогтоосон 35 жилийн турш харилцан дэмжиж, найрсаг харилцсаар ирсэн. Энэ жил хоёр нам анх удаа “ХКН-ын ядуурлыг бууруулах туршлага” сэдвийн эргэн тойронд дунд, дээд зэрэглэлийн боловсон хүчний сүлжээний сургалтын арга хэмжээ зохион байгуулсан. 1.4 тэрбум гаруй хүн амтай улс ядуурлаас ангижирсан гэдэг нь хүн төрөлхтний хөгжлийн түүхэн дэх том ололт амжилт юм. Энэ нь ХКН-ын засаглалын зөв үзэл баримтлал, гайхалтай чадварын хамгийн сайн илрэл юм гэж яриандаа дурдсан байна.





























































