Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Гадаад харилцааны ажлын шинэ байдлыг нээв

Гадаад харилцааны ажлын шинэ байдлыг нээв.

   Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа ХКН биеэ дааж эрх мэдсэн энх тайван гадаад харилцааны төрийн бодлогыг авсаар иржээ.

“Соёлын их хувьсгал”-ын эхний хугацаанд Хятад улсын гадаад харилцааны ажил харш саадтай учирч байв. Дэлхийн хоёрдугаар дайнаас дараа 20 жилийн хөгжилийг өнгөрөөж, дэлхий нийтийн нөхцөл байдалд ч маш их хувиралт гарч, дэлхийн байдал шинээр өөрчлөгдөн хувирсан байна. Энэ нь мөн ч Хятад улсын гадаад харилцааны стратегийн бодлогын хувиралтад шинэ аз тохиол авчирч өгсөн байна.

   Байдалд хувиралт гаргасан чухал нэг алхам бол Хятад, Америкийн харьцаа эедсэн учир болно. Америк Вьетнамын дайны ялагдлаас болсон нөлөөгөө арилгаж, дэлхий дээрх ноёрхогч байраа батжуулах ба Зөвлөлт Холбоот Улстай өрсөлдөөнд хандахын төлөө Хятад улстай харьцаагаа сайжруулахаар тулгам шаардаж байлаа. Хятад улсын хувьд,Зөвлөлт Холбоот Улсаас ирсэн амар төвшний сүртүүллийг аргацаах, Тайваний асуудлыг шийдвэрлэж эх улсын нэгдлийг биелүүлэх зэрэгт цөм дэлхийн бусад улс оронтой өргөнөөр харилцаа байгуулах чухалтай тул Америктай харьцаагаа эедүүлэх хэрэгтэй болсон байна.

  1969 онд Никсон Америкийн ерөнхийлөгч болсны сүүлээр Хятад улстай харьцаагаа эедүүлэхийг зорьж эхэлсэн бол 1971 оны 04-р сард Мао Зэдүн Америкийн ширээний теннисийн анги Хятад улсад айлчлахыг зөвшөөрсөн байна. Энэ нь даруй “ширээний теннисний гадаад харилцаа” гэгдэж жижигхэн бөмбөгөөр бөмбөрцгийн харьцааг эвлүүлж, Хятад, Америкийн харьцаанд санаанаас гадуур сайн нөлөө авчирсан байдаг. Тус жилийн 7 дугаар сард, Америкийн ерөнхийлөгчийн улсын амар төвшний ажлын туслагч Киссинджер нууцаар Хятад улсад айлчилжээ. Энэхүү мэдээ нь бүх дэлхийг донсолгосон байна.1972 оны 2 дугаар сард, Америкийн ерөнхийлөгч Никсон Хятад улсад айлчилжээ.1971 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, НҮБ-ын XXVI их хурал дээр Хятад улсын аливаа эрх мэдлийг сэргээсэн байна.

1972 оны 09 дүгээр сард Хятад, Япон гадаад харилцаа байгуулж, 1973 оны эцэс болоход, Хятад улс Европын холбоот цогцын улс оронтой цөм гадаад харилцаа байгуулжээ. 1976 он болоход Хятад улс нэгэнт 110 гаруй улс оронтой гадаад харилцаа байгуулж, энэ нь “Соёлын их хувьсгал”-ын дараа Хятад улсын өөрчлөлт нээлт хийж, нэн идэвхтэйгээр олон улсын хэрэг явдалд оролцоход суурь тавьж өгсөн түүхтэй. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:http://www.mgyxw.net
Мэдээ үзсэн:2787
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7