Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

ХКН-ын VII их хурал ялалтаас их ялалтад хүрэх эрч хүч өгөв

ХКН-ын VII их хурал ялалтаас их ялалтад хүрэх эрч хүч өгөв.

    Хятадын хувьсгалын голомтын нэг болох Яань Ань хотын Ян Жялин хувьсгалын хуучин суурин өвлийн цагт өндөр уул модоор хүрээлэгдэж маш сүрлэг сайхан харагдана.

Хуучин суурин руу ороход хамгийн түрүүнд төв хурлын танхим харагдана. Цэнхэр тоосго, саарал ваартай байшин нь цэлмэг агаар, хөх тэнгэрийн дор сүндэрлэж, танхимын дээд хэсэгт улаан туг далбаа салхины аяар намирна.

1945 оны 04-р сарын 23-наас 06-р сарын 11-ний өдөр хүртэл Хятадын Коммунист намын түүхэнд маш чухал ач холбогдолтой VII их хурал энд болж өнгөрөв.

Хурлын танхимд орж ирэхэд дотор тавилга нь 76 жилийн өмнөх хэвээрээ байна. Хурлын танхимын арын ханан дээр байрлуулсан "Нэг сэтгэл нэг журам" гэсэн бичиг бол Хятад улсын дарга асан Мао Зэдүнгийн хуралд зориулж бичсэн үгс юм.

   Яань Ань хотын Ян Жялин хувьсгалын суурин газрын тайлбарлагч Ма Тао:

- Хурлын танхимын дотор тавилга заслыг ХКН-ын VII их хурлын анхны төрх байдлаар нь байрлуулсан болно. Энэхүү хурлын зорилго "Үнэнийг баримталж, алдаагаа засах замаар замнаж, намын бүх гишүүд сэтгэлээ нэгтгэн, намын журмыг сайн баримталж, Мао Зэдүн нөхрийн удирдлага дор ялалтын төлөө эрэмгийлэн урагшлах явдал болно гэж хэлсэн байна.

Түүх хэдийгээр өнгөрөн одсон боловч оюун санааны хүчин чадал нь хэвээр байна. 70 гаруй жилийн дараа хурлын танхимын голд зогсож байхад VII их хурлын төлөөлөгчдийн хүчтэй алхаа гишгээ сонсогдож байх шиг санагдана.

        Хятадын хувьсгалын хөгжил Хятадын ард түмнийг чөлөөлөхөд зам чиглэл зааж өгчээ

    ХКН-ын VII их хурал нь түүхэн ач холбогдолтой, ер бусын хурал гэдгийг түүх бидэнд хэлж өгч байгаа юм.

1928 онд ХКН-ын VI их хурлыг хуралдуулснаас хойш 1945 онд ХКН-ын VII их хурал хуралдах хүртэл дунд нь 17 жил завсарлав. Энэ хугацаанд ХКН-ын Төв Хорооноос VII их хурлыг хуралдуулахаар зургаан удаа санал дэвшүүлсэн боловч тухайн үеийн дайны орчин төлөвшөөгүй буюу бусад нөхцөл байдлаас болж удаа дараа хойшлогдсон байна.

    Зүнь Игийн хурлаас ХКН-ын VI их хурлын VI бүгд хурал хүртэл Мао Зэдүнгийн бүх нам дахь удирдан жолоодох байр суурийг тогтож чадсан байна. ХКН-ын VI их хурлын VII бүгд хурал дээр Мао Зэдүн нөхрөөр ахлуулсан манай намын болон өргөн олон ард түмний тэмцэх чиглэл бол маш зөв оновчтой юм гэж дурдсан байна. Энэ үед ХКН-ын VII их хурлыг хуралдуулах улс төр, үзэл суртал, зохион байгуулалтын нөхцөл бүрэн боловсорчээ.

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний эсэргүүцэх дайны хамгийн эцсийн ялалтыг тэмцэж олох үүргийг үүрэглэж, 1945 оны 04-р сарын 23-нд Ян Жялингийн хурлын танхимд ХКН-ын VII их хурал нээлтээ хийсэн байдаг.

   Хуралд 547 албан ёсны төлөөлөгч болон 208 орлогч төлөөлөгч БНХАУ-ын 1.21 сая намын гишүүдийг төлөөлөн оролцсон юм. Мао Зэдүн хурлын үеэр хурлын нээлт, хаалтын үгийг хэлсэн бөгөөд "Хамтарсан засгийн газрын тухай" сэдвийн улс төрийн тайлан, нөхцөл байдал, үзэл суртал, улс төрийн асуудлын тухай тайлан, сонгуулийн асуудлын тухай тайлан тавьсан байна. Түүнээс гадна, ХКН-ын удирдах багийн 20 гаруй хүн тайлан тавьж, чухал үг хэлсэн. Эдгээр илтгэл, тайланд улс төр, цэрэг арми, зохион байгуулалтын үндсэн чиг хандлагыг олон талаас нь хэлэлцэж, намын түүхэн туршлагыг нэгтгэн дүгнэж, бүх салбарын үүрэг, бодлогын талаар тодорхой санал бодлоо дэвшүүлэв.

  Их хурал нь "нэгдмэл байдлыг баримталж, ялалтад хүрэх" ажлын журмыг баримталж, намын байгуулалт, зэвсэгт тэмцэл, нэгдсэн фронтын туршлагыг системтэйгээр дүгнэж, Хятадын хувьсгалын хөгжил болон Хятадын ард түмнийг чөлөөлөхөд зам чиглэл зааж өгчээ. ХКН-ын VII их хурал нь ХКН ард түмнийг удирдан Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайны ялалт байгуулах, шинэ ардчилсан хувьсгал улс даяар ялалтад хүрэхэд улс төр, үзэл суртал, зохион байгуулалтын суурийг тавьсныг түүх гэрчилж байна.

                                Эв нэгдлийн их хурал, ялалтын их хурал

     ХКН-ын VII их хурал 50 хоног үргэлжилсэн, намын түүхэн дэх хамгийн урт бүх улсын төлөөлөгчдийн их хурал болсон юм. VII их хурлын хугацаанд 21 удаа бүгд хурал хуралдсан нь намын түүхэн дэх хамгийн олон удаа бүгд хурал хуралдсан бүх улсын төлөөлөгчдийн их хурал болно.

Яань Ань хотын Ян Жялин хувьсгалын хуучин суурингийн хамааралтын газрын орлогч дарга Дан Жирүй:

- Мао Зэдүнгийн үзэл баримтлалыг намынхаа далбаа болгож, Мао Зэдүнгийн үзэл баримтлалыг намын удирдан жолоодох үзэл баримтлал болгон тогтоож, намын үндсэн хуульд бичиж оруулсан нь ХКН-ын VII их хурлын нэг томоохон хувь нэмэр болно гэж хэлсэн байдаг.

Туг далбаа бол чиглэл бөгөөд зам шугам нь хувь заяаг тогтоодог. Их хурлаар намын бүх нөхдүүд Мао Зэдүнгийн үзэл баримтлалын агуу их тугийг өндөр мандуулж, Хятад улс дахь марксизмын шинэ байдлыг нээжээ.

   ХКН-ын VII их хурлаас намын шинэ төв хороог сонгов. Шинэ төв хороо нь 44 албан ёсны гишүүнтэй, 33 орлогч гишүүнтэй. Үүний дараа ХКН-ын VII их хурлын Анхдугаар бүгд хурлыг хуралдуулж Улс төрийн товчооны 13 гишүүн, нарийн бичгийн даргын газрын 5 нарийн бичгийн даргыг сонгон, Мао Зэдүнгийг ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны дарга, нарийн бичгийн даргын газрын нарийн бчигийн даргаар сонгосон байна. Энэ удаагийн их хурлаар "Хятадын ард түмэнд чин сэтгэлээсээ үйлчлэх үзэл санаа"-г намын үндсэн хуульд бичиж оруулсан байна.

Лю Шаочи тайландаа намын ард түмэнд хандах бодлогыг нэгтгэн дүгнэж:  - Ард түмний төлөө зүтгэж, ард түмний өмнө үүрэг хариуцлага хүлээж, ард түмнийг өөрсдөө үзэл санаагаа чөлөөлөхөд итгэж, ард түмнээс суралцах нь тэргүүний ардын цэрэг армийн ард түмэндээ хандах овор суртал болно гэж дурдсан байна.

ХКН нь гагцхүү ард түмний эрх ашгийн төлөө зүтгэдэг. ХКН-ын VII их хурлын үзэл баримтлалын удирдлага дор ХКН нэг ялалтаас нөгөө ялалтад шилжиж, ард түмнээс даруухан суралцаж, ард түмэнтэй нягт уялдаж, чин сэтгэлээсээ ард түмэнд үйлчилж, ард түмэнд сайн сайхан, аз жаргалтай амьдралыг бий болгож байна.

ХКН-ын VII их хурал бол ХКН-ын хөгжлийн түүхэн дэх чухал үйл явдал. Нам байгуулагдсаны дараа 24 жил шаргуу хатуужилтай тэмцэж, тус удаагийн их хурлаар дамжин ХКН урьд өмнө үзэгдээгүй улс төр, үзэл суртал, зохион байгуулалтын нэгдмэл байдалд хүрэв. Энэхүү их хурал  "Эв нэгдэл ба ялалтын их хурал" хэмээн түүхийн тэмдэглэлд тэмдэглэгдсэн байдаг.

                     "Эгнээнд нэгдэх", “Тэнэг өвгөн уулыг нүүлгэсэн нь” үзэл баримтлал цаг үетэй зэрэгцэн урагшилж байна

    1945 оны 04-р сарын 21-нд болсон ХКН-ын VII их хурлын бэлтгэл хурлын үеэр Мао Зэдүн цэрэг армийн "эгнээнд нэгдэх"-тэй зүйрлэж эгнээнд нэгдэх үзэл баримтлалыг дурдсан байдаг. 70 жилийн дараа буюу 2015 оны 12-р сард Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин БНХАУ-ын намын сургуулийн ажлын бага хурал дээр Мао Зэдүн нөхрийн дурдсан эгнээнд нэгдэх үзэл баримтлалын тухайд нэг бүтэн эгнээний хувьд нэгдэх нь илүү хялбар гэсэн байдаг. Гэхдээ үзэл суртал, улс төрийн хувьд нэгдэх гэдэг тийм ч амар биш. Бид олон эгнээнд нэгдэхийг чухалчилж байгаа нь манай намын өөрийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх талаарх туршлага юм. Зөвхөн эгнээнд нэгдэхийг олонтаа уриалж, бүх шатны намын байгууллагууд эгнээнд нэгдэхийг чухалчилбал сая нийт намаараа үргэлж сонор сэрэмжтэй байж, алдаа буруугаа цаг тухайд нь засаж залруулж чаддаг. Ингэснээр нам бүхэлдээ үргэлж эрч хүчтэй хичээнгүйлэн урагшилж чадна. Намын сургуульд бүх салбарын удирдагч буюу ажилтан удирдлагуудыг тасралтгүй авчран сургаж, суралцуулж байгаагийн зорилго бол хүн бүр Намын төв хорооны эгнээнд нэгдэх явдал юм гэж онцолсон байдаг.

    2016 оны 01-р сарын 29-ний өдөр ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны хуралдаанаас "Улс төрийн ухамсар, ерөнхий нөхцөл байдлын ухамсар, гол үндсэн зүйлийн ухамсар, эгнээнд нэгдэх ухамсар" гэсэн дөрвөн ухамсрыг бэхжүүлэхийг санал болгосон байна.

   "Түүх бол хамгийн сайн сурах бичиг юм." Өнөөдөр ХКН-ын VII их хурлын танхимд зогсож, түүхийн энэ үеийг эргэн харахад манай намын "эгнээнд нэгдэх" гэсэн шилдэг уламжлал болон үнэ цэнтэй туршлага бодогдоно. Энэ нь бид дараа нь хэрхэн "дөрвөн ухамсар"-аа чангатгах, “дөрвөн итгэл”-ээ хэрхэн бэхжүүлэх, “хоёр хамгаалалт”-д хэрхэн хүрэх тухай маш чухал туршлага юм.

   1945 оны 06-р сарын 11-ний өдөр ХКН-ын VII их хурлын хаалтын ёслол дээр Мао Зэдүн "Тэнэг өвгөн уулыг нүүлгэсэн нь" сэдвээр хаалтын үг хэлсэн юм. Тэрээр энэ удаагийн их хурал бол эв нэгдлийн жишээ үзүүлэх их хурал, өөрийгөө шүүмжлэх жишээ үзүүлэх их хурал, нам доторх ардчиллын жишээ үзүүлэх хурал юм гэж хэлсэн байдаг. Мао Зэдүн нийт намаараа "Тэнэг өвгөн уулыг нүүлгэсэн нь" гэдэг үзэл санаагаар нийт ард түмэнтэй хамтарч, амь насаа хайхралгүй тэмцэн, бүх бэрхшээлийг даван туулж ялалтад хүрэхээр чармайн зүтгэх хэрэгтэй гэж онцлов.

   2016 оны 12-р сарын 30-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын шинэ жилийн цайны үдэшлэг дээр:

- Бид "Тэнэг өвгөн уулыг нүүлгэсэн нь" гэдэг үзэл санааг чанга уриалж, хувьсгалыг эцэст нь хүртэл тууштай хийх үзэл баримтлалыг хүчтэй сурталчилж, Хятадын болон дэлхийн хөгжил дэвшлийн түүхэн чиг хандлагад бид өөрсдийн ажил үйлсээрээ гялалзсан амжилтад хүрэхээр урагшлах хэрэгтэй гэж хэлсэн байна.

   ХКН-ын VII их хурал болсноос хойш 70 гаруй жил болж байна. Гэхдээ ХКН-ын VII их хурлаас тогтсон удирдан жолоодох үзэл баримтлал болон "Онолыг бодит үйл ажиллагаатай уялдуулах", "Олон нийттэй ойр дотно холбоо барих", "Шүүмжлэл ба өөрийн шүүмжлэл" гэсэн гурван зөв оновчтой хэв журам нь ХКН-ыг тасралтгүй хөгжүүлж, улам их ялалтад хүрэхэд эрч хүч нэмсэн байна. Хятад улсын сэргэн мандалтын хүсэл мөрөөдлөө биелүүлэх замд ХКН-ын VII их хурлын үзэл баримтлал бидний урам зоригийг хөгжөөж улам их амжилтад хүргэж байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Ардын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:2785
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7