Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны“Үүлэн хүлэг” үүрд намаа дагана "100 сэтгүүлчийн түмэн газрын аялал” сурвалжилгын арга хэмжээний зүүн хэсгийн сурвалжилгын багийнхан 06-р сарын 11-ний өдрийн үдээс өмнө Хөлөн нуурын Шяо Хэ Көү үзэмжийн бүсэд хүрэхэд сайн дурын ажилчид орчны хог хаягдлыг түүж цэвэрлэгээ хийж байгаатай таарлаа.
06-р сарын Хөлөн нуурын ус номин ногооноор долгиолон, Улааннуур хамгаалалтын бүсэд галуу шувууд ангаахай дэгдээхий шумбаж, гайхалтай сайхан харагдана. Зүг зүгээс хуран цугласан төрөл төрлийн нүүдлийн шувууд Хөлөн нуурын нам гүмийг эвдэж хязгааргүй эрч хүч нэмнэ.

Энэ бүхэн Хөлөн нуурын экологийн орчны хамгаалалтыг баттай ахиулсны үр дүнд юм.
Сүүлийн жилүүдэд Хөлөнбуйр хот дарга Ши Жиньпиний Хөлөн нуурын экологийн орчин тойрныг засах тухай чухал зааврыг тууштай судалж хэрэгжүүллээ. Тухайлбал усны хэмжээ усны чанарыг баталсан суурин дээр экологийн орчныг сайжруулах, үзэсгэлэнт гол мөрөн нуур цөөрмийг засан сайжруулах хүрээнд үндсэн зорилтуудыг тууштай хэрэгжүүлж, үр дүнтэй арга хэмжээ авч, байгалийн хуулиудыг дагаж мөрдөн Хөлөн нуурын цутгалан дагуух бүс нутгийн экологийн хамгаалалт ба байгаль орчны сэргээн засалтын ажлыг чангатгаснаар Хөлөн нуурын сав газрын экологийн орчин улам бүр сайжирсаар байна.

Өвөр Монголын Хөлөн нуурын улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын орны ерөнхий засаг захиргааны хууль хэрэгжүүлэх товчооны ажилтан Жэн Пэн танилцуулахдаа “Бүртгэлээр 2013 оноос одоог болтол хамгаалалтын орны шувууны төрөл ба бодгалийн тоо бүр жил дараалан нэмэгдэх чиг хандлагатай болж, 333 төрөл байснаасаа 345 болж, Хөлөн нуурын загасны төрөл зүйлийн тоо 32 байснаас 35 боллоо. Хөхтөн амьтны төрөл 35 байснаас 38 болсон. Өмнөх жил Улааннуур хамгаалалтын бүсэд арваад чоно харагдах болж, зээрийн тоо толгой ч үржээд 60 гаруй боллоо” гэв.

2016 оноос эхлэн Хөлөн нуурын талбайн цөм 2025 квадрат километр орчим байснаас 2021 оны 05 сард 2104.3 квадрат километр болж нэмэгджээ. Номин ногоон өнгө бол Хөлөнбуйрын үндэс суурь ба үнэ цэнэ, экологи бол Хөлөнбуйрын үүрэг хариуцлага нөөц боломж юм.
“Тооны хувиралтаас чанарын хувиралт” хүртэл, “суурийг хамгаалах”-аас “хамгаалалтыг эрчимжүүлэх” хүртэл экологийн тэргүүлэх чиглэл, бохирдолгүй ногоон хөгжлийн зам дээр Хөлөнбуйр усны нөөц баялагтаа түшиглэн омог бардам урагшилна.






























































