Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“100 жилийн яруу алдар-Зузаан найрамдлын гэрч” сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын нээлт боллоо

“100 жилийн яруу алдар-Зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын нээлт боллоо.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн Алба, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооноос хариуцан зохион байгуулж буй “100 жилийн яруу алдар-Зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээний нээлт өнөөдөр буюу 06-р сарын 22-ны өдөр видео хэлбэрээр Хөххот, Улаанбаатар хотод боллоо. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн Албаны дарга Хань Юньшян, МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, хатагтай З.Боргилмаа нар нээлтийн үеэр үг хэллээ. Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, Өдрийн Сонины Хорооны дэд дарга, эрхлэгч редактор Сүнь Яхүй нээлтийн ёслолыг даргалав.

Хятад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээ нь Хятад, Монгол хоёр улсын найрамдлын үйл явцад анхаарлаа хандуулж, Хятадын Коммунист Намын түүхэн хөгжлийг онлайн болон оффлайн хэлбэрээр танилцуулж, ХКН-ын түүх, хоёр орны найрамдал ба иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд зорилго тавьжээ.

Тус хамтарсан сурвалжилга 06-р сарын 22-ны өдрөөс 28-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Өвөр Монголын Баяннуур, Ордос, Үхай хот түүнчлэн Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орноор аялан сурвалжилга бэлтгэж, ядуурлаас ангижруулах, байгаль орчныг нөхөн сэргээх, соёл аялал жуулчлал, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжил, эко бүтээгдэхүүний үйлдвэр зэрэг олон салбарын хөгжил, ололт амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.

Хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд Монгол Улсын “Зууны мэдээ сонин”, UBS, TV2, TV8, FM107.5, Zindaa.mn, News.mn, shuum.mn, Livetv.mn, mass.mn зэрэг 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл оролцож байгаа бол Хятад улсын Синьхуа Агентлагийн Монгол хэлний сайт, ХТРТ-ийн Монгол хэлний сайт, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээний төв, ӨМРТ-ийн “Талын Дуу Хоолой” радио, Өвөр Монголын Монгол Одон Телевизийн 30 гаруй сурвалжлагч оролцож байна.

Найруулагч:СМТ
Эх сурвалж:СМТ
Мэдээ үзсэн:2575
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7