Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Сэтгүүлчдийн баг “Тэнгэрийн Хишигт Бортохой”-той танилцлаа

Сэтгүүлчдийн баг “Тэнгэрийн Хишигт Бортохой”-той танилцлаа.

“Зуун жилийн яруу алдар-Зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын үйл ажиллагааны сэтгүүлчдийн баг өнөөдөр буюу 06 дугаар сарын 23-ны өдрийн үдээс хойш Өвөр Монголын “Тэнгэрийн Хишигт Бортохой” ургамлын үрийн гений шинжлэх ухаан техникийг хөгжүүлэх ХК-тай танилцлаа.
 Тус компанийг Баяннуур хотын засаг захиргаа болон “Мэн Цао” групптэй хамтран “Баян” ногоон үйлсийн ХК, “Мэн Цао” групп, “Сань Рүй” хөдөө аж ахуйн технологийн компани, “Жао Фэн” гурилын үйлдвэр, “Кэ Хэ” үр тарианы үйлдвэр, Тань Хэн эмийн үйлдвэр, Шянь Нүн компани зэрэг долоон аж ахуйн нэгжээс хөрөнгө оруулж хамтран байгуулжээ.

Компани Баяннуур хотын Хөдөө аж ахуйн өндөр технологийн аж үйлдвэрийн үлгэр жишээ бүсэд байрладаг. Төслийн нийт хөрөнгө оруулалт 450 сая юань бол эхний үе шатны хөрөнгө оруулалт 80 сая юань, хоёр дахь үе шатны хөрөнгө оруулалт 160 сая юань, гурав дахь үе шатны хөрөнгө оруулалт нь 210 сая юань болжээ.
2025 он гэхэд тус компани Бортохой орчмын таримал ургамал, зэрлэг ургамлын 100 мянган төрлийн гермплазмын нөөц, 100 мянган төрлийн хөрсний дээжийг цуглуулан хадгалж, 60 мү /4 га/ талбай бүхий гермплазмын нөөцийн хүрээлэнг байгуулахаар төлөвлөж байна.

Аж үйлдвэрийн паркийн платформд түшиглэн үр тариа, жимс, хүнсний ногоо, зэрлэг ургамал ба цөлийг ургамлын гермплазмын нөөцийг цуглуулах, хадгалах, хөгжүүлэх, ашиглах ажлыг хийж, ургамлын шинэ төрлийн үрийг сонгох, үржүүлэхэд материаллаг үндэс суурь бүрдүүлэх нь Хатан голын сав газрын баруун хойд бүс нутгийн аж үйлдвэрлэлд чиглэсэн хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, эх орны умард хязгаарын экологийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:1679
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7