Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ядуурлыг бууруулах нэгэн жишээ

Өвөр Монголын Шяньнүн хөдөө аж ахуйн компани

"Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч" Хятад, Монголын хамтарсан цахим сурвалжлагын баг 23-ны өдөр ӨМӨЗО-ны Баяннуур хотын Шяньнүн хөдөө аж ахуйн компанитай танилцлаа. Тус компани нь 2016 онд Өвөр Монголын Баяннуур хотын Линьхэ дүүргийн Улаантуг сууринд байгуулагджээ. Хөдөө аж ахуйн таримал, аялах болон жимс ногоо түүх, зугаалах, хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд гар бие оролцох, цахим худалдаа, орчин үеийн ложистикийг нэгтгэсэн тариалан болон аялал жуулчлалаар хөгжлийн чиглэл болгосон компани юм.

Тус компани нь Баяннуур хотын Линьхэ дүүрэг, Хангин хойд хошуу, Ү Юань шянь, Урадын өмнөд хошуунд 30 мянган мү /1 га = 15 мү/ талбай нутагт аж үйлдвэрийн зургаан парк байгуулж, 4580 хүнийг ажлын байраар ханган ойр хавийн 1600 гаруй айл өрхийг хамруулжээ. Мөн 102 мянган м.кв талбайтай ухаалаг дулааны хүлэмж байгуулан усалгаа, бордоо, дулааныг нь зохицуулах, автоматаар услах, цэвэрлэх зэрэг удирдлагын системийг бүрдүүлжээ.

Мөн Нидерландын хөрс шороогүйгээр ургуулах мэргэжлийг ашиглаж Гасина улаан лоолийг 2200 ширхэг тарьж, мү бүрээс 40 мянган кг ургац хураан нийт 600 мянган юанийн ашиг хүртээд байна.

Улаантуг суурингийн 10300 мү талбайтай нутагт өргөст хэмх, улаан лооль зэрэг олон төрлийн хүнсний ногоо ургуулдаг бол жил бүр 160 сая жин /1 жин = 500 гр/ хүнсний ногоог зах зээлд нийлүүлдэг. Саяхан байгуулсан 800 мү талбайтай "Чилинь" тарвасын хүлэмжийн мү бүрээс 20 мянган юанийн орлого олжээ.

2018 онд тус компани нь 1.4 сая юанийн хөрөнгө оруулан Линьхэ дүүргийн 14 кампанитай тамтран 21 сая юанийн хандивын мөнгөөр 500 мү талбай бүхий 70 хүлэмж байгуулж, жил бүр 3.5 сая юанийг ядуу буурай амьдралтай 1508 өрх болон ядуу буурай  амьдралтай 8 тосгоны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж байна. Үүний дагуу хөдөлмөр хүчээ алдсан 360 гаруй ядуу буурай амьдралтай айлыг дэмжих ажилд 5.4 сая юанийн хөрөнгө оруулж, гурван жилийн хугацаанд 1 сая 944 мянган юанийн ашгийг хүртээжээ.

300 мү талбай бүхий морин спорт, аялал жуулчлалын сууринг байгуулж, гадаадын шилдэг үүлдрийн морь оруулан нутгийн морьтой эрлийзжүүлэн үүлдрийг нь сайжруулж байна. Үүний зэрэгцээ малчин тариачдад боловсрол хүртээх сургалтын төвийг байгуулж, малчин тариачдын мэдлэг боловсролыг нэмэгдүүлэн шинэ хөдөө тосгоныг байгуулж байна.

Зохиогч:Бэлтгэсэн: Hurts
Найруулагч:hurtsaa
Эх сурвалж:SLGMT
Мэдээ үзсэн:1766
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7