
Тус хоршоо нь өдөрт 680 үнээг гурван удаа сааж, үнээ бүрээс дунджаар 35 кг сүү буюу өдөрт нийт 29 тонн сүү авдаг байна. Саасан сүүгээ шинэ дээр нь Өвөр Монголын И-Ли компанид хүргэж бүтээгдэхүүн болгодог.
Хоршоо нь Сань Дао Чяо суурингийн Хэ Пин тосгонд байрладаг ба тосгоны оршин суугчидтай хамтран ажиллаж, иргэдийг хувьцаа эзэмшигчид болгон өөрсдийн гэсэн аж ахуйн нэгжтэй болгожээ.

Аж ахуйн нэгж нь тосгоны иргэдтэй хэрхэн хамтарч ажилладаг тухай Хэ Пин тосгоны Намын байгууллагын нарийн бичгийн дарга, Жүн Чэн сүүний үнээ тэжээн үржүүлэх тусгай хоршооны захирал Бянь Жюньфэн хэлэхдээ:
- Нэг талаар тосгоны иргэд хөрөнгө мөнгөөр хувь оруулна. Одоогийн байдлаар Хэ Пин тосгоны 199 иргэн нийт 23 сая юанийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Нөгөө талаар иргэд газар эзэмших эрхээ шилжүүлж, хувьцаанд оролцож болдог гэж ярилаа.

Хэ Пин тосгоны Намын байгууллагын нарийн бичгийн дарга, Жүн Чэн сүүний үнээ тэжээн үржүүлэх тусгай хоршооны захирал Бянь Жюньфэн /зүүн/ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч буй нь































































