
ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооноос зохион байгуулж буй “Үүлэн хүлэг” үүрд намаа дагана "100 сэтгүүлчийн түмэн газрын аялал” сурвалжилгын баг 06-р сарын 17-ны өдөр Үхай хотын Лүн Юүвань улсын зэрэглэлийн намаг газрын паркад хүрчээ.

Үхай хотын намаг газрын удирдлагын товчооны ой шугуйн дээд зэргийн инженер Ван Юүншя:
- Шувуу загас барих нь Лүн Юүван улсын зэрэглэлийн намаг газрын паркад олон харагддаг. Намаг газрын паркийн өвөрмөц экологийн орчинд амьтад, шувууны төрөл зүйл ч олон бий. Тэмдэглэснээр хээрийн сээр нуруутан 152 төрөл байгаа бол үүнээс шувууны төрөл 108, улсаас гол хамгаалж байгаа амьтан 29 төрөл бий. Мөн улсын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалттай шувууны төрөл болох загалай, тоодог, цахлай, халзан бүргэд зэрэг 5 төрөл бий. Улсын хоёрдугаар зэрэглэлийн хамгаалалтай шувууны төрөл 24 бий. Торог мод, хагас буд мод, өвслөг ургамал зэрэг 157 төрлийн ургамал бий.

Тэрээр Ван Юүньшя их сургуулийг 1995 онд төгсөн Үхай хотод ирж ажиллажээ. 26 жилийн турш энэ нутгийн хөгжил өөрчлөлтийг нүдээр үзжээ. 2018 оны сүүлч гэхэд Лүн Юүван улсын зэрэглэлийн намаг газрын паркийн туршилтын цэгийг бүтээн байгуулалт нь улсын шалгалтад тэнцсэнээр Улсын зэрэглэлийн намаг газрын парк болж, үзэсгэлэнт сайхан бүс болжээ. Ингэснээр хотын иргэдэд хот дотроо зугаалах сайхан нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.





























































