
ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооноос зохион байгуулж буй “Үүлэн хүлэг” үүрд намаа дагана "100 сэтгүүлчийн түмэн газрын аялал” сурвалжилгын баг 06-р сарын 16-ны өдөр Үхай хотын Хайнан дүүргийн Сайхан-Ус тосгонд хүрчээ. Хөдөө орон нутгийн эмч Шяомэй 65-аас дээш насны иргэдэд эрүүл мэндийн шинжилгээ үйлчилгээ үзүүлж байлаа.
Эрүүл мэндийн шинжилгээний арга хэмжээг Хайнан дүүргийн ардын эмнэлгийн хороо болон Баянтохой суурингийн эрүүл хамгааллын хороо хамтран зохион байгуулав. Сайн-Ус тосгонд 65-аас дээш насны ахмад нийт 246 бий. Цус, зүрх, цээжний хэсгийн шинжилгээ зэрэг нэлээд олон шинжилгээг хамарсан эрүүл мэндийн шинжилгээг гэрт нь очин хийж байна.

2002 онд Бай Шяомэй хөдөө орон нутгийн эмч болж, эм тариа хийх, архаг өвчин эмчлэх, эрүүл мэндийн ухуулга сурталчилгаа хийх зэрэг нь түүний өдөр тутмын ажил болов. Хөдөө орон нутагт төрж өссөн Шяомэй хөдөө орон нутгийн эм эмнэлэг дутагдалтай байсан үеийг маш сайн мэддэг байлаа. Нутаг усандаа маш их хайртай тэрээр хөдөө орон нутагт нэгэн шилдэг эмч болохоор мөрөөдөж бас хичээн чармайж байв. Улс орноос ч эмч нарын хөдөө орон нутагт дэмжих бодлого гаргаснаар тэр хөдөө нутагт ирэх зориг нь улам илүү болжээ.

Хорин жил шаргуу хөдөлмөрлөж ажилласнаар Шяомэй тосгоныхоо иргэдийн хайр хүндэтгэлийг хүртэв. 78 настай Жан Шянлань "Шяомэй үнэхээр сайн эмч, үргэлж гэрт ирж эмчилдэг. Тэр бидэнтэй маш дотно, сайхан харилцдаг" гэлээ.
2019 оны Хятадын эрүүл хамгаалал эрүүл мэндийн үйлсийн хөгжлийн бүртгэлийн албан мэдээнд 2019 оны эцэс гэхэд Хятадын хөдөө орон нутагт ажиллаж буй эмчийн тоо 792 мянгад хүрч, тэд хөдөө орон нутгийн мянга мянган иргэдийн эрүүл мэндийн “үүд манаач” болж байна.






























































