”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Нугас шумбаж наймаалж тоглосон цагаан будааны тариалан

Нугас шумбаж наймаалж тоглосон цагаан будааны тариалан

Цэнгэг усанд цагаан будааны тариалан халиурна. ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооноос зохион байгуулж буй “Үүлэн хүлэг” үүрд намаа дагана "100 сэтгүүлчийн түмэн газрын аялал” сурвалжилгын зүүн хэсгийн баг 06-р сарын 16-ны өдөр Хянган аймгийн Залайд хошууны орчин үеийн хөдөө аж ахуйн жишээ үзүүлэх дүүрэгт хүрчээ.

Хянган аймаг нь дэлхий нийтэд танигдсан хүйтэн бүсийн цагаан будаа тариалах бүс юм. Гол мөрний усны нөөц баялаг, хар хөрс зэрэг ашигтай байгалийн нөхцөл нь усны цагаан будаа тариалахад хамгийн сайн нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тариалахаас чих бойжуулах хугацаа хүртэл, шилжүүлж суулгахаас үелэх хугацаа хүртэл, бохирдолгүй орчинд ургасан мөхлөг ам бүхэнд нь байгалийн содон амт хадгалагддагаараа Хянган аймгийн усны цагаан будаа нь хол ойрдоо алдартай юм.

        Цагаан будааны тариаланд нугас чөлөөтэй тоглоно

Яг одоо усны цагаан будааны түргэн ургалтын хугацаа болно. Хэдэн өдрийн дараа наймалж, сам хорхой зэргийг цагаан будааны тариаланд тусгайлан тавина.

Хянган аймгийн Залайд хошууны Вэйжя ам будааны үйлдвэрийн Вэй Жяньмин "Нугас бол холимог идэштэн, зөөлөн өвс, хорхой иддэг. Тарианд нугас тарьснаар цагаан будааны тарианы өвсний ургалтыг үр дүнтэй хязгаарлаж чаддаг. Нугасны ялгадас нь цагаан будаанд органик бордоо болдог. Бид цагаан будааны наймаалж, загас, нугас, сам хорхой тэжээдэг. Тэжээлийн үйлс ба усны цагаан будаа тариалахыг зэрэгцүүлэн эрхэлдэг" хэмээн танилцууллаа.

Хөдөө аж ахуй ба аялал жуулчлалыг уусгаснаар өнгө сайн бөгөөд олон газрын аялагчдыг татна

Залайд хошууны орчин үеийн хөдөө аж ахуйн жишээ үзүүлэх дүүргийн удирдлагын зөвлөлийн эрхлэгч Шюй Хуйминь цагаан будааны тариаланд ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэхээр зураг төсөв гаргасан байлаа.

- Хөдөө орон нутгийг хөгжүүлэхийг аялал жуулчлалын аж үйлстэй уялдуулж, “аялал жуулчлал +”, “+ аялал жуулчлал” хэмээх хэв загварын дагуу шинийг санаачлах хөдөө аж ахуй, амралтын хөдөө аж ахуй, аялан зугаалах хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн хөгжлийг биечлэн ойлгох зэргийг хөгжүүлэхээр дамжин хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын ууслыг биелүүлж, цагаан будааны тариалангийн парк зэрэг “аж үйлсийн хөгжил + хөдөө орон нутгийн аялал жуулчлал” хэмээх төслийг бий болгосон" хэмээн ярив.

2021 онд Залайд хошууны улсын орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэрлэлийн дүүрэг нь төвлөрүүлэх, эрчимжүүлэх, цуглуулах, бүлэглэх хөгжлийн загварыг баримталж, хөдөө аж ахуй хөдөө орон нутгийн үргэлжлэн чанартай хөгжих шинэ арга замыг идэвхтэй хайх болно. “Тосгоны хоршоо”, “Тосгоны аж ахуйн нэгж” хэмээх хөгжлийн загварын дагуу хөдөө аж ахуй хөдөө орон нутгийн хөгжилд үйл ажиллагааны шинэ хэлбэр, амьдралын шинэ хүч нэмнэ.

Зохиогч:Цай Дүнмэй
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1447
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой