Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өөрийгөө болоод өрөөлийг ундалсан ухаан

Өөрийгөө болоод өрөөлийг ундалсан ухаан

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын баг өнөөдөр буюу 06-р сарын 24-ний өдрийн үдээс хойш Баяннуур хотын Хангин хойт хошууны Мань Хүй суурингийн Хайлүн ядуурлыг бууруулах аж үйлдвэрийн хүрээлэнтэй танилцлаа.

Хангин хойд хошууны Маньхүй суурингийн Хайлүн морины аж үйлдвэрийн хүрээлэнд янз бүрийн тод өнгийн зүсэмтэй, бие бялдар нь өндөр гадаад морьд хэн бүхний харааг булаана. Хүрээлэнгийн эзэн Су Хайлүн хүрэн зүсмийн туранхай морийг гарган ирж өмнө хөлийнх нь зөв тал дээрх титам тамганы тухай танилцуулахдаа "Титам тамгыг зөвхөн хамгийн ховор "Эрдэнэ" болсон моринд тамгалдаг. Энэ морь Дубайн хааны хүлэг байсан. 10 сая юанийн үнэтэй. Мөн энд хамгийн үнэ цэнтэй нь Арабын морь, Британийн цэвэр цусны адуу, Их Британийн цэвэр цус бол олон улсын нэгдүгээр зэргийн цусан удам. Алдартай морьдын цусны удам сударт анхаарал тавьдаг. Морьдын гарал үүслийг тодорхой болгох ёстой" гэлээ.

Тэрээр маш урт гадаад нэрсийг торолгүй хэлж, Голландын халуун цуст морь, Фризийн морь, Америкийн дөрөвний адуу, Туркменистан BMW гэх мэтээр Су Хайлүн хүрээлэнгийн алдартай морь бүрийн тоо, зан чанарыг алганыхаа хээ шиг сайн мэддэг нэгэн.
Аж үйлдвэрийн хүрээлэн 2016 оны 10-р сард 1 сая 200 мянган юанийн хөрөнгө оруулалтаар боссон. 1600 метр квадрат талбай бүхий хашаа саравч, 10000 талбай бүхий спортын талбайтай. Одоогийн байдлаар 176 адуутай. Үүнээс Английн цэвэр цусны үүлдрийн адуу, Нидерланд адуу, Араб адуу зэрэг импортын 16 адуутай, спортын морь үржүүлэх, сайжруулах, хурдан морины бэлтгэл, өрсөлдөөнт тэмцээн, хөдөө орон нутгийн аялал жуулчлал, амралтын газар зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Моринд хайртай түүний энэ үйлс өөрийг нь тэтгээд зогсоогүй ядуу буурай амьдралтай нутгийн иргэдийг хүрээлэнд ажиллуулах, адуу тэжээх, өсгөх ажилд гар бие оролцон орлогоо нэмэгдүүлэх боломж олгожээ. Мөн суурингийн ядуу буурай 42 өрхтэй амьдралыг нь тэтгэх гэрээ байгуулж тэтгэмж олгон нөхөн олговрын хэмжээ нь ядуу буурай өрх бүрд 2018 онд 2000 юань, 2019 онд 3200 юань, 2020 онд 3200 юань болтол өсгөсөн буянтай үйл хэрэг болж байгаа нь бахархмаар...

Зохиогч:Бэлтгэсэн: Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:1719
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7