Хятадын Коммунист Нам ба Монгол Ардын Нам 1921 онд байгуулагдсан бөгөөд 2021 онд нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Энэ хугацаа бол хоёр намын хоорондын харилцаа Хятадын Коммунист нам засгийн эрх барихаас өмнө болон дараа нь үүсэх, хөгжлийн явц юм.
Нэг. Хятадын Коммунист Нам засгийн эрх барихаас өмнө Монгол Ардын Намтай хамтын ажиллагааны харилцаа тогтоох үндэс суурь нь юу вэ
Монгол Ардын Нам нь 1921 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Тус нам байгуулагдсан өдрөөсөө эхлэн ЗХУ-ын Коммунист нам удирдагч Ленин болон Гуравдугаар коммунист интернационалын удирдлагыг олохын зэрэгцээ Дэлхийн коммунист нам, Ажилчны намтай холбоо тогтоожээ.
Хятадын Коммунист Нам нь 1921 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд Монгол Ардын Намын нэгэн адил Зөвлөлт Холбоот Улсын Октябрийн хувьсгалын нөлөөгөөр Марксизм-Ленинизмыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Гуравдугаар коммунист интернационалын үйл ажиллагаанд оролцох ойлголтоо улам бүр гүнзгийрүүлж, тухайн жилийн нийгмийн хөгжлийн зорилтууд ижил байсан.
1921 оны 07 дугаар сард Монгол Ардын хувьсгал ялж, Монгол Ардын нам эрх барих байр сууриа олж авсан юм. Хятадын Коммунист Нам 1921 онд байгуулагдсанаасаа хойш 1949 онд улсаа чөлөөлөх хүртэл засгийн эрхэнд байгаагүй. Тиймээс энэ хугацаанд хоёр намын харилцаа цэвэр намын гишүүнчлэлийн нөхцөл байдалд байсан. Ийм түүхэн нөхцөлд Монгол Ардын Нам нь Хятадын коммунист намд интернационалист туслалцаа болон чин сэтгэлээсээ найрсаг дэмжлэг үзүүлж байжээ.
(Нэг) Намын баримт бичигт Хятадын Коммунист Намыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн
1. 1921 оны 03 дугаар сарын 01-нд болсон Монгол Ардын Намын Анхдугаар их хурлаар батлагдсан “Монгол Ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг”-т Монголын ард түмэн Хятадын ард түмнийг хамгийн ойр дотны анд нөхөд хэмээн үзэж, хамтын дайсан, империализм ба түүний хамсаатны эсрэг тэмцэлд ашиг сонирхол ижил байна. МАН нь Орос, Хятад болон бусад улс орнуудын хувьсгалт байгууллагуудтай найрсаг харилцаа, холбоо тогтоохыг эрмэлздэг гэдгийг онцлон тэмдэглэе гэсэн байна.
2. 1924 оны 08 дугаар сард болсон Монгол Ардын Намын гуравдугаар их хурлын тогтоолд: Их хурлаар дэлхийн коммунист намууд, ялангуяа алс дорнод дахь Хятад, Японы Коммунист намын хооронд харилцаа холбоо тогтоох асуудлыг авч хэлэлцэн, эдгээр орнуудын намуудтай харилцаа холбоо тогтоох, бэхжүүлэхэд ач холбогдол өгөх нь зөв юм гэсэн байна. Мөн Хятадын Коммунист намтай харилцаа холбоо тогтоож, бэхжүүлэх асуудлыг онцолжээ.
3. 1925 оны 03 дугаар сард Монгол Ардын Намын Төв Хорооноос баталсан Монгол Ардын Намын Хөтөлбөрийн хоёрдугаар бүлгийн 21 дүгээр зүйлд: Хятад үндэстний ашиг сонирхлыг жинхэнэ утгаар нь хамгаалсан Сүн Вэний (Сүн Жүншань) байгуулсан Гоминдан ба Хятадын Коммунист нам нь ажилчин тариачдын ашиг сонирхлын тал дээр ихэд анхаарч ирснээр Гоминдан ба Коммунист нам ард түмний дунд нэр хүнд нь улам сайжирсан. Монголын ард түмэн олон улсын империализм болон түүний хамсаатан хятадын хөрөнгөтний эсрэг эрх чөлөөний чөлөөлөлтийн төлөө тэмцэж буй Хятадын ард түмний тэмцлийг урам зоригтойгоор дэмжих болно гэж тэмдэглэжээ.
4. 1930 оны 02 дугаар сард хуралдсан Монгол Ардын Намын наймдугаар их хурлын "Монголын үндэсний эдийн засаг, соёлыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний үндсэн зорилтуудын тайлангийн тогтоол"-д: Их хурлаар ЗХУ-ын Коммунист нам, Хятадын Коммунист намтай харилцаа холбоогоо сайжруулж бэхжүүлнэ. Ялангуяа, Хятадын Коммунист Намын өөрийн улс оронд явуулж буй дотоод, гадаадын түрэмгийллийн эсрэг, урвагч хөрөнгөтөн, урвагч цэргийн эрхтний эсрэг тэмцэлд манай нам ХКН-тай нягт холбоотой байж, тэдэнд хамгийн их урам зоригоор дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн байна.
Монгол Ардын Нам өөрийн намын их хурал болон Төв хорооны бүгд хуралдааны тогтоолуудад Хятадын Коммунист намын антиимпериалист ба феодалын эсрэг тэмцлийг дэмжиж байгаагаа удаа дараалан илэрхийлж байсан. Энэ нь тэр үед саяхан засгийн эрх барьж буй Монгол Ардын Намын хувьд сайшаалтай юм.
(Хоёр) Хятадын коммунистуудад янз бүрийн дэмжлэг үзүүлсэн
1925 оны эхний хагаст Хятадын Коммунист Нам Күйби, Жао Чэн нарыг БНМАУ-д суралцуулахаар явуулжээ. Мөн тухайн жилийн өвөл Улаанхүү, Дүө Сүннянь, Юн Рүнь, Кан Гэнчэн нарыг БНМАУ-аар дамжин өнгөрч, Москвагийн Сунь Ятсена их сургуульд суралцуулсан. 1928 оны 06 дугаар сарын 18-наас 07 дугаар сарын 11-ний хооронд Коммунист Интернационалын туслалцаатайгаар Хятадын Коммунист Намын VI их хурлыг Москвад хуралдуулсан. Улаанхүү тухайн үед Хятадын Коммунист Намын VI их хурлын баримт бичгүүдийг орчуулах ажилд оролцжээ. Хэсэг төлөөлөгчид нь Монголоор дамжин Москвад хүрэлцэн очсон. 1929 оны 06 дугаар сард Улаанхүү, Пунсаг, Төмөрбагана нар Хятадын Коммунист Намын Төв Хорооны Коммунист Интернационал дахь төлөөлөгч Чи Чиүбайгийн томилолтоор Хятадад нууцаар буцсан ба БНМАУ-аар дамжин өнгөрөх үеэр ХКН-ын Баруун Монголын ажлын хорооны 3 хүний багийг байгуулж, Өвөр Монголдоо буцан ирж хувьсгалын ажлаа удирдан зохион байгуулсан.
1929 онд Билэгбаатар Түмэд зүүн хошуунд ХКН-ын харилцаа холбооны нууц ажлыг хийж байх хугацаандаа БНМАУ-ын Намын сургуульд суралцсан. Мөн тэрээр 1945 онд дахин БНМАУ-д очиж, Хятадын ажилчдын клубын суртал ухуулгын эрхлэгчийн ажлыг хийж байгаад 1947 онд Хятадад буцаж иржээ.1929 онд ХКН-аас Жя Лигэныг томилон БНМАУ-ын Намын сургуульд суралцуулахаар явуулсан бөгөөд 1932 онд Монгол дахь Улаан ажилчдын интернационалын хятад ажилчдын клубт томилогдов. 1937 оны 10 дугаар сард Хятадад буцан ирж Японыг эсэргүүцэн, улсаа авран хамгаалах хөдөлгөөнд нэгдэв. 1929 онд ХКН-аас Ли Сэнийг БНМАУ-ын Намын сургуульд суралцуулсан бөгөөд тэр жилийн өвөл нь Хятадад буцан ирж, намынхаа нууц ажиллагаанд оролцжээ. 1930 онд ХКН-аас Гао Фэн-Инг БНМАУ-ын Намын сургуульд суралцуулахаар явуулж, 1935 оны хавар Хятадад буцан ирж, нууц ажиллагаанд оролцож байсан. 1940 онд Хао Дэнхун Гүй-Ү шяний намын даргаар ажиллаж байхдаа олон улсын зам харилцааны шугамыг нээх даалгавар авч, Монгол Улсын Улаанбаатар хотод хүрч ажлаа эхлүүлсэн байна. 1945 оны 08 дугаар сард тэрээр Японы армийн эсрэг тулалдаж байсан Монголын Ардын армийн хамт Хятадад буцаж ирэв. 1945 онд Хятадын хөгжмийн зохиолч Шянь Шинхай Зөвлөлт Холбоот Улсад судалгаа хийх үеэр БНМАУ-д хүрч, түр хугацаанд судалгаа ажиглалт хийжээ. Дэн Шяопин зэрэг удирдагч нөхдүүд Зөвлөлт Холбоот Улсад сурч, судлахаар явах үеэрихэнхдээ БНМАУ-аар дамжин өнгөрдөг.
Тиймээс Хятадын Коммунист нам засгийн эрхийг барихаас өмнө Монгол Ардын Нам хүчтэй дэмжлэг үзүүлж байсныг дурдууштай.Тухайн үед БНМАУ нь Хятадын коммунистууд болон дэвшилтэт хүмүүсийн сурч боловсрох, судалгаа хийх, ажиллаж амьдрах ар тал нь болж байсан.
(Гурав) Японыг эсэргүүцэх Хятадын дайныг дэмжиж байсан
Дэлхийн 2 дугаар дайн буюу дэлхийн фашизмын эсрэг дайн нь 1939 оны 09 дүгээр сарын 01-нээс 1945 оны 09 дүгээр сарын 02-ныг хүртэл Герман, Итали, Японы фашизм зэрэг тэнхлэгийн орнууд,Фашизмын эсрэг холбоо болон дэлхийн фашизмын эсрэг хүчнүүдтэй хийсэн дэлхийн хоёр дахь дайныг хэлнэ. Тухайн үед Монгол Улс дотоод Азийн ядуу буурай орон байсан боловч бүрэн зэвсэглэсэн Японы фашистуудаас айлгүй, Японы түрэмгийлэгчидтэй тэмцэх түүхэн ачааг зоригтойгоор үүрсэн юм.
1939 оны 05 дугаар сард Японы Квантуны арми эхлээд Номунханы орчмоор БНМАУ руу довтлохоор шийдэж, зүүн бүсийн Халх бүс нутгийг эзлэн, ЗХУ-ын Алс Дорнод руу довтлох дараагийн алхмын трамплин болж, дараа нь удаан төлөвлөж байсан "Хойд зүг рүү урагшлах төлөвлөгөө"-г хэрэгжүүлэхээр төлөвлөж байжээ.
Тиймээс Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Номунхан Бүрд болон өнөөгийн Монгол Улсын Дорнод мужийн Халх голын дунд ба доод урсгалын хоёр талд дэлхийг цочроосон “Манж” Монголын хил дээр дайн дэгдэж, Япон, Манжго улсаас Зөвлөлт Холбоот Улс, БНМАУ-ын эсрэг өрнөсөн томоохон хэмжээний цэргийн мөргөлдөөн, үнэн хэрэгтээ Японы Квантуны арми ба Зөвлөлт Монголын арми хоорондын нэгэн удаагийн дайн - Номунханы дайн (Монгол Улсад Халх голын хэмээдэг) юм.
Халх голын дайн 1939 оны 05 дугаар сарын 04-нд эхэлж, 09 дүгээр сарын 16-нд дууссан ба 135 хоног үргэлжилжээ. Хоёр тал байлдааны талбарт 200,000 гаруй цэрэг, 500 гаруй их буу, 900 гаруй нисэх онгоц, 1000 гаруй танк, хуягт техник хэрэгслийг оролцуулсан бөгөөд 60,000 гаруйхүн амь үрэгдэж, шархадсан байна. Агаарын байлдаан, танкын тулаан ч тэр тухайн үед дэлхийн цэргийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй. Дэлхийн хамгийн анхны нэгэн удаагийн гурван хэмжээст дайн байсан гэж хэлж болно. Японы ихэмсэг Квантуны арми 600 гаруй км.кв хүрэхгүй энэ говь нутагт 54000 гаруй цэргээ үрэгдүүлж, олон тооны хүнд зэвсгээ үрэн таран хийсэн. Эцэст нь бактерийн дайн хийсэн боловч ялагдал хүлээсээр байгаад дайныг зогсоож, энх тайвныг тогтоов.
1941 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газар: "1936 оны 03 дугаар сарын 12-нд Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсын хооронд байгуулсан харилцан туслах протоколд Монгол Улс хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэх ёстой" гэсэн тунхаглал гаргав. Монголын ард түмэн энх тайвныг эрхэмлэгч дэлхийн олон ард түмэнтэй хамтдаа зогсож, фашист Германы эхлүүлсэн дэлхийн дайныг зэмлэн буруушааж, эсэргүүцсэн юм. Хандивын аяныг Монгол даяар эхлүүлсэн бөгөөд эд материалын болон ёс суртахууны хувьд тэд эх орны дайнд оролцсон Зөвлөлтийн ард түмэнд асар их туслалцаа үзүүлж, "Хувьсгалт Монгол" нэртэй танкын цуваа, "Монгол Алт" нэртэй эскадрильяыг байгуулж, Зөвлөлтийн Улаан армитай мөр зэрэгцэн түрэмгийлэгчидтэй тулалдав.
1945 оны 05 дугаар сарын 08-нд Фашист Германыг болзолгүй бууж өгсний дараа Зөвлөлт Засгийн газар Фашист Германы холбоотон Японы империализмтай дайн зарлав. 08 дугаар сарын 10-нд Маршал Чойбалсангийн удирдлага дор Монголын Ардын арми дайны эх үүсвэрийг бүрмөсөн устгах, Алс Дорнод дахь Японы империализмыг бут ниргэх дайнд шууд оролцож, дэлхийн энх тайвны агуу ажилд их хувь нэмэр оруулсны зэрэгцээ Хятадын Японы эсэргүүцэх дайн ба чөлөөлөлтийг дэмжсэн томоохон үйл явдал болжээ.
Хоёр. ХКН засгийн эрх барьсны дараах онцлох түүхэн үйл явдлууд
1949 онд Хятадын Коммунист нам засгийн эрхийг барьсны дараа хоёр намын харилцаа эрх баригч намуудын хоорондын харилцаа болж, Хятад, Монголын харилцаа хоёр эрх баригч намын удирдлага дор хоёр улсын төрийн харилцаа болон өөрчлөгдсөн юм.
Хятадын Коммунист намын түүхэн үйл явдал
Хятадын Коммунист нам байгуулагдсанаас хойш 100 жилийн түүхийг шинэ ардчилсан хувьсгалын үе, социалист хувьсгал болон бүтээн байгуулалтын үе, өөрчлөлт шинэчлэл болон социалист орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ үе гэсэн гурван түүхэн үе шатанд хувааж үзэж болно. Энэ гурван түүхэн үеийг хувьсгал, бүтээн байгуулалт, шинэчлэл гэсэн гурван үндсэн үгээр нэгтгэн дүгнэж болно.
Түүхэн анхны үе нь 28 жилийн (1921 онд Хятадын Коммунист нам байгуулагдсанаас 1949 онд БНХАУ байгуулагдах хүртэл) энэ хугацаанд нам ард түмэндээ найдан шинэ ардчилсан хувьсгалыг хийн, үндэсний тусгаар тогтнолоо олж, ард түмнээ чөлөөлсөн.
Хоёрдахь түүхэн үе нь 29 жилийн (1949 онд БНХАУ байгуулагдсанаас 1978 оны ХКН-ын 11 дүгээр удаагийн 3 дугаар бүгд хурал хүртэл) энэ хугацаанд нам ард түмэндээ найдан социалист өөрчлөлтийг хийж дуусган, социалист бүтээн байгуулалтыг хийж, социализмын үндсэн системийг байгуулсан.
Гурав дахь түүхэн үе 39 жилийн (1978 оны Хятадын Коммунист Намын 11 дүгээр удаагийн 3 дугаар бүгд хурлаас өнөөг хүртэл) энэ хугацаанд нам ард түмэндээ найдан өөрчлөлт шинэчлэлийн агуу их хувьсгалыг хийж, Хятадын онцлог бүхийсоциализм бий болгох, тууштай баримтлах, хөгжүүлэх энэхүү томоохон үйл явдал хараахан дуусаагүй урагшилсаар байна.
2012 оны Хятадын Коммунист Намын 18 дугаар их хурлаас хойш өөрчлөлт шинэчлэлийн агуу түүхэн ололт амжилтын үндсэн дээр Хятадын хөгжил шинэ түүхэн зангилаа бий болсон. Ялангуяа, урт удаан хугацааны шаргуу хөдөлмөрийн үр бүтээлээр дамжин, нөхөр Ши Жиньпингээр гол цөм болгосон ХКН-ын тав дахь үеийн удирдлага хамт олон нь Хятадын ард түмнийг удирдан дагуулж, улам хүчирхэгжихэд хүргэн, Хятадын онцлог бүхий социализмын шинэ эрин үед орсон. Бид эдийн засгийн хөгжил, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, ард иргэдийн амьдралын түвшин, үзэсгэлэнт Хятад улс, Хятадын онцлог бүхий социалист дипломат харилцаа, намын иж бүрэн, чанд удирдлагад бүх талаар анхдагч болон түүхт чанартай үр дүнд хүрсэн. "Босож зогсох, чинээлэг болохоос хүчирхэг болох хүртэл" энэ нь хойшдын Хятад улсын өөрчлөлт шинэчлэл болон хөгжлийг удирдан чиглүүлэх түүхэн ач холбогдолтой агуу зорилго, даалгавар болжээ.
Гурав. ХКН болон Монгол Ардын намын засгийн эрх барьж байх үед хоёр орны найрсаг харилцаа хөгжсөн түүхэн үйл явдлууд
1. Хятад, Монголын харилцааны "Алтан үе"
1950-иад оны эхэн үеэс 1960-аад оны дунд үе хүртэл Хятад, Зөвлөлт социалист хоёр том гүрний дунд орших Бүгд Найрамдах Монгол Ард Улс хөрш хоёр улсаас хүчтэй тусламж, дэмжлэг авч, үндэсний эдийн засаг хурдтай хөгжиж байв. Энэ үеийн Хятад, Монголын харилцааг "алтан үе" гэж нэрлэж болно. Энхтайван зэрэгцэн орших таван зарчимд суурилсан хоёр орны найрсаг, хамтын ажиллагааны харилцаа улс төр, эдийн засаг, соёлын салбарт жигд хөгжиж ирэв. Тухайн үед хоёр орны улс төрийн харилцаа ойр байсан бөгөөд удирдагчид ойр ойрхон харилцан айлчлал хийдэг байв. Статистикийн мэдээгээр энэ тухайн үед БНХАУ-ын удирдагчдаас Ерөнхий сайд Жөү Энлай, дэд дарга Жү Дэ, шадар сайд Ли Шянь-Нянь, шадар сайд Улаанхүү, шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Чэнь И, Маршал Пэн Дэхуай, АТИХ-ын дэд дарга Лин Бөчү нар Монгол Улсад айлчилж байсан бол Монгол Улсын удирдагчдаас Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, Монгол Ардын Хувьсгалт Намын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Данба, Сайд нарын Зөвлөлийн дэд дарга Моломжамц, Лувсан нар Хятадад айлчлав. Мөн хоёр тал тухайн үед "Эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр", "Шуудангийн хэлэлцээр", "Цахилгаан холбооны хэлэлцээр", "Өргөн нэвтрүүлгийн хамтын ажиллагааны хэлэлцээр", "Шуудангийн илгээмж солилцох хэлэлцээр", "БНХАУ-аас БНМАУ-д үзүүлэх эдийн засаг, техникийн туслалцааны тухай хэлэлцээр", "Агаарын тээврийн хэлэлцээр", "Соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр", "Найрамдал,харилцан туслалцааны гэрээ", "Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хэлэлцээр", "Худалдааны гэрээ", "Худалдааны төлөөлөгчийн газрын эрх зүйн байдал", "Хилийн гэрээ" зэрэг чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх эрх зүйн үндэс суурийг тавьсан юм. Улс төрийн харилцаа гүнзгийрэхийн хэрээр Хятадаас Монгол Улсад үзүүлэх эдийн засаг, техникийн туслалцаа болон хөдөлмөрийн тусламжид тулгуурласан хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа мөн энэ хугацаанд үсрэнгүй хөгжиж байв.1954 оны 11 дүгээр сард ХКН-ын Төв хорооноос урилгын дагуу томилолтоор шадар сайд Улаанхүү тэргүүтэй ХКН-ын төлөөлөгчид Монгол Ардын Намын 12 дугаар их хуралд оролцжээ. Төлөөлөгчид Монгол Ардын Намын 12 дугаар их хуралд оролцохоос гадна "Монголын хөнгөн үйлдвэр, гар үйлдвэрлэлийн ажиллах хүчний бэрхшээлийг ойлгож", Хятадаас "Ямар туслалцаа үзүүлэх боломжтой"-г зөвшөөрөв. Тиймээс тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, шадар сайд Улаанхүүтэй уулзах үеэр:
- Монголын ажиллах хүч, ялангуяа чадварлаг мэргэжлийн ажилчид дутагдаж буй. Хятад улс хөнгөн үйлдвэр, гар үйлдвэр, хөдөө аж ахуйн технологи болон хөдөлмөрийн салбарт тодорхой хэмжээний туслалцаа үзүүлэхийг найдаж байна. Ойролцоогоор 10000 ажилчин шаардлагатай байгаа бөгөөд Хятад ажилчид гэр бүлээрээ Монголд ирж болно гэж хэлэв. Төлөөлөгчид Хятадад буцаж ирсний дараа ХКН-ын Төв Хороонд Монгол Улсын хүсэлтийг тайлагнав. Хятадын Коммунист Намын Төв Хороо мөн оны 12 дугаар сард Монгол Ардын Намын Төв Хороонд илгээсэн цахилгаандаа: - Бид шаардлагыг аль болох хангахын тулд чадах бүхнээ хийх болно гэж тэмдэглэсэн байна.
Түүнээс хойш хоёр тал дипломат шугамаар олон удаа хэлэлцээр хийн, Монгол Улс 1955 оны 02 дугаар сард Бээжин хот руу төлөөлөгчдөө илгээж, Хятадын талтай тодорхой хэлэлцүүлэг хийсэн байна. Энэ нь нэг сар хагасын хугацаанд үргэлжилж, "БНХАУ-аас БНМАУ-ын үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад оролцуулахаар ажилчин илгээх тухай хэлэлцээр"-т 04 дүгээр сарын 07-ны өдөр албан ёсоор гарын үсэг зуржээ.
Ингээд сарын дараа Хятад улсаас гэрээний дагуу Монгол руу илгээсэн эхний хэсэг 900 орчим ажилчид 1955 оны 05 дугаар сарын 08-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн очив. 06 дугаар сарын 12-ны өдөр дахин 7 ээлжийн ажилчин Монгол Улсад хүрсэн бол тухайн жилд нийтдээ 8 ээлжийн 7284 ажилчин Монголд үйлдвэрлэл, барилгын бүтээн байгуулалтын ажилд оролцсон. Энэ нь БНХАУ байгуулагдсанаас хойш анх удаа ажиллах хүчний тусламж гадаадад илгээж, зорьсон орныхоо үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа явдал юм.
Тус хэлэлцээрийн хүчинтэй байх таван жилийн хугацаа дууссаны дараа хоёр улсын Засгийн газар 1960 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатарт БНХАУ-аас Монгол Улсын үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад оролцох ажилчдыг илгээх тухай хоёр дахь хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хүчинтэй хугацаа нь 5 жил бөгөөд 1965оныг хүртэл. Дээр дурдсан хоёр гэрээний дагуу Хятад улс 1955 оны 05 дугаар сараас 1964 оны 07 дугаар сар хүртэл 18000 гаруй ажилчдаа илгээсэн. Монгол Улсын хувьд нийт 5000 гаруй төсөл хэрэгжиж, барилгын талбай нь 2.7 сая гаруй метр квадрат болжээ. Үүний зэрэгцээ 1956, 1958, 1960 онд байгуулагдсан эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны гурван гэрээний дагуу Хятад улсаас Монгол Улсад нийтдээ 100 сая хуучин рублийн үнэгүй тусламж, жилийн зөвхөн нэг хувийн хүүтэй 300 сая хуучин рублийн зээлийн тусламж үзүүлэв. Энэхүү үнэгүй тусламж, бага хүүтэй зээлийг ашиглан, мөн Хятад улсаас удаа дараалан инженер, ажилчдаа дараалан илгээж, Монголын 33 инженерийн томоохон төсөл болон 20 мянган кв.м талбай бүхий орон сууцны барилга барихад туслахын зэрэгцээ Засгийн газрын ордны өргөтгөлийн ажилд оролцжээ.
Эдгээр төслүүдийн ихэнх нь өнөөг хүртэл Монголын нутаг дэвсгэр дээр байсаар байгаа бөгөөд Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааны бэлгэдэл болжээ. Монгол ажилчидтай мөр зэрэгцэн ажиллаж байсан хятад ажилчид 9 жилийн хугацаанд 80 гаруй ажилчин ажилтай холбоотой осол аваар зэрэг янз бүрийн шалтгаанаар нас барж, Монгол нутагт үүрд нойрссон. Мөн 160 гаруй хүн бэртлийн улмаас тахир дутуу болж, тэд нөр их хөдөлмөрөөрөө найрамдлын үрийг тарьж, арилашгүй хувь нэмрээ оруулсан.
Хятад ажилчдын оруулсан хувь нэмрийг Монголын албаны тал мөн өндрөөр үнэлсэн. Тухайлбал, 1958 оны 03 дугаар сард Монгол Ардын Намын Төв Хорооны Улс төрийн товчооноос Монгол дахь хятад ажилчдад туслах ажлын тал дээр тусгай шийдвэр гаргасан. Үүнд:
- Монголын аж ахуйн нэгжүүдэд ажиллаж буй хятад ажилчид ихээхэн идэвх зүтгэл гаргасан бөгөөд Монголын хоёр дахь таван жилийн төлөвлөгөөг саадгүй биелүүлэхэд томоохон хувь нэмэр оруулав гэж дурдсан байна.1958 онд Монгол Улс эхний ээлжийн хятад ажилчдын гэрээний хугацаа нь дуусаж нутаг буцахад үдэх ёслолын арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгуулж, Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл хамтран үйлдвэрлэлд гарамгай амжилт гаргасан 9 хүнд Алтан гадас одон, 29 хүнд одон медаль, 20 хүнд Монгол Улсын Засгийн газрын хүндэт жуух бичиг гардуулсан юм. 1964 оны 04 дүгээр сар хүртэл хятад ажилтнууд буцаж эхлэх үед Монгол Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлөөс төрөл бүрийн одон, медаль, жуух бичгээр шагнасан.Үүнд, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалийг 119 хүнд гардуулсан бол 81 хүн Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ. Товчхондоо БНХАУ байгуулагдсаны дараахан хөдөлмөр хүчний туслалцаа үзүүлэх замаар найрсаг хойд хөршдөө найрамдлын гараа сунгаж, Монголд тусламж үзүүлсэн олон тооны хятад ажилчид эх орны ард түмний итгэлийг хүлээж, тэдний шаргуу хөдөлмөр, хөлс хүчээр Монгол нутагт нөхөрлөлийн үрийг тарьсан нь Хятад, Монголын ард түмний найрамдалд үеийн үед балрашгүй хувь нэмэр оруулсан юм.
Энэ хугацаанд Хятад, Монголын хоорондох худалдааны хэмжээ эрс нэмэгдсэн. Статистик мэдээгээр хоёр улсын худалдааны хэмжээ 1951-1960 он хүртэлх арван жилийн хугацаанд 59 дахин өссөн. 1960 онд хоёр улсын худалдааны хэмжээ тухайн жилийн Монгол Улсын нийт гадаад худалдааны 20 хувийг эзэлж байжээ.
Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдах эхний үеийн эдийн засгийн бүтээн байгуулалтад Монголын Засгийн газар мөн тусламжийн гараа сунгасан юм. 1958 онд Монгол Улсаас Хятад улсын хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор 1500 адууг үнэ төлбөргүй хандивласан. 1961 онд Хятад улс байгалийн гамшигт өртөхөд Монголын Засгийн газраас Хятадад 1000 тонн үхэр, хонины мах, 6000 тонн гурил, 10000 тонн улаан буудай зэрэг тусламжийн эд материал хандивласан юм.
Хятад, Монгол хоёр улс 1952 оны 10 дугаар сард "БНХАУ, БНМАУ-ын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурж, хоёр орны хооронд соёлын солилцооны харилцаа тогтоов. 1950-иад оны эхэн үеэс 1960-аад оны дунд үе хүртэл Хятад-Монголын соёлын солилцоо байнга явагдаж, маш сайн чиг хандлагатай байв. Статистикийн бүрэн бус мэдээллээр энэ хугацаанд 160 гаруй соёлын солилцооны төсөл хэрэгжүүлсэн байна.
Хятад, Монголын харилцааны түүхэн дэх энэхүү "Алтан үе"-д хоёр улсын ард түмний хувьд мартагдашгүй хоёр зүйл байдаг.
Нэг. БНХАУ-ын Ерөнхий сайд Жөү Эньлай 1960 оны 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал нар "Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын найрамдалт харилцан туслалцааны гэрээ"-нд гарын үсэг зурснаар мөн оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Энэхүү алхам Хятад, Монголын харилцааны түүхэнд цаг үеэ олсон чухал үйл явдал болж, хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэв.
Хоёр. 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНХАУ-ын Ерөнхий сайд Жөү Энлай нар Бээжин хотноо "БНХАУ, БНМАУ хоорондын хилийн хэлэлцээр"-т гарын үсэг зурсан ба 1963 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр болсон.
Үүний үндсэн дээр 1964 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хятад, Монголын хилийн протоколд гарын үсэг зурсан. Үүнд хилийн чиглэл, газрын тэмдэглэгээний байршил, тэмдэглэгээний засвар үйлчилгээний асуудлуудыг тогтоож өгсөн. Хятад, Монгол Улсын хооронд 4673 км урт хилийн шугамыг амжилттай тогтоож, энэ нь хоёр улсын хилийн энх тайван, амар амгалан байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Энэ үеийн Хятад, Монголын харилцааг Монголын Стратеги Судалгааны Хүрээлэнгийн судлаач :
- Албаны болон иргэд хоорондын гүнзгий солилцоогоор дамжин ард түмний хоорондын ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлж, Монголын ард түмний Хятадын тухай уламжлалт ойлголтыг өөрчилж, хоёр ард түмний итгэлцлийг нэмэгдүүлсэн байна гэж үнэлжээ.
2. Хятад, Монголын харилцааны "Хамгийн сайн үе"
1989 оны 07 дугаар сард БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Олон улсын харилцааны яамны сайд Жү Ляны урилгаар Монголд айлчилж, Монгол Ардын Намтай нам хоорондын харилцаагаа албан ёсоор сэргээв. 1991 оны 01 дүгээр сард МАХН-ынТөв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очирбат БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны урилгаар БНХАУ-д найрсаг айлчлал хийсэн. Тухайн үеийн ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жян Зэмин, Г.Очирбат дарга тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсанаар сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хоёр намын дээд удирдагчдын анхны уулзалт болж, түүнээс хойш хоёр орны намын харилцаа эрчимтэй хөгжиж иржээ.
Монгол Улс 1990 онд ардчилал ялсны дараа олон намын тогтолцоог хэрэгжүүлж, хэд хэдэн улс төрийн намууд ар араасаа байгуулагдаж, 2019 оны байдлаар бүртгэлтэй улс төрийн намуудын тоо 33 болж өссөн. 1992 онд Шинэ үндсэн хуулиа баталснаас хойш 7 удаагийн Улсын Их Хурлын сонгуулийн дараа Монгол Ардын Нам, Ардчилсан Нам ээлжлэн засгийн эрх барих байдалтай болсон.
БНХАУ-ын Коммунист нам нь Монгол Улсын Ардын Нам, Ардчилсан нам, Иргэний Зориг нам зэрэг улс төрийн намуудтай “Бие даасан байдал, бүрэн эрх тэгш байдал, харилцан хүндэтгэх, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх" намын шинэ харилцааны дөрвөн зарчмын дагуу нам хоорондын хэвийн харилцаа тогтоож, хөгжүүлж ирсэн. Ялангуяа, эрх баригч гол нам-Монгол Ардын Намтай хийсэн солилцоо нь Хятад, Монголын харилцааг хөгжүүлэх гол хүчийг бүрдүүлж, Хятад, Монголын харилцааны хамгийн сайн үеийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
1980-аад оны сүүлчээс 21 дүгээр зууны эхэн үе хүртэл Хятад, Монголын харилцаа сэргэн хөгжиж, хоёр орны харилцаа хамгийн сайн үе шатанд орсон. Энэ хугацаанд1994 оны 05 дугаар сард Ерөнхий сайд Ли Пэн Монгол Улсад хийсэн айлчлалаас Ши Жиньпин даргын 2014 оны 08 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал хүртэл хоёр орны харилцааны түвшинг таван удаа дээшлүүлсэн. Тухайлбал, "21 дүгээр зуун дахь сайн хөршийн найрсаг, хамтын ажиллагааны харилцаа", "21 дүгээр зуун дахь урт хугацааны тогтвортой, эрүүл, харилцан итгэлцсэн найрсаг, хамтын ажиллагааны харилцаа", "Сайн хөршийн харилцан итгэлцлийн түншлэлийн харилцаа", "Стратегийн түншлэлийн харилцаа" - "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа"-нд хүрсэн. Тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын хэлсэнчлэн хоёр орны харилцаа бүх салбарт жигд хөгжиж, хоёр орны дээд түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалж, хоёр орны харилцаа, харилцан итгэлцэл дээд түвшинд хүрсэн гэсэн байна.
Хятад, Монголын харилцааны түүхэн дэх хамгийн сайн энэ үед хоёр улсын "хамгийн их" хамтдаа хүлээн зөвшөөрсөн хоёр зүйл бий. Үүнд:
Нэг. Хоёр орны удирдагчид хамгийн олон удаа харилцан айлчлал хийжээ. Урьдчилсан статистик мэдээгээр 1989-2019 оныг хүртэл Хятад, Монголын хооронд шадар сайд ба түүнээс дээшхи удирдагчдын 30 гаруй удаагийн айлчлал болсон. Энэ нь Хятад, Монголын харилцааны "Алтан үе" дэх жилийн дундаж айлчлалаас давсан үзүүлэлт юм. Мөн Монгол Улстай илүү их харилцаатай байдаг ОХУ, Япон, АНУ зэрэг улс хоорондын айлчлалын тооноос давсан байна. Ялангуяа, 1992 оноос хойш Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар зэрэг 20 хүн удаа дараалан Хятадад айлчилсан тохиолдол урьд өмнө болж байгаагүй юм.
Хоёр. Хятад,Монголын худалдааны хэмжээ ба Хятадаас Монгол дахь нийт хөрөнгө оруулалт хамгийн их байж, 2018 оныг хүртэл Хятад улс 15 жил дараалан Монголын хамгийн том хөрөнгө оруулагч, хамгийн том худалдааны түнш болжээ. Хятадын үндэсний цогц хүч улам бүр нэмэгдсээр байгаа тул Хятад улсаас Монгол Улсад үзүүлэх тусламж жилд дунджаар 80 сая юанийг давж байгаа нь хоёр орны харилцааны түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй юм. Хятадын тусламж нь Монгол Улсын эдийн засгийн шилжилтийн явцад тулгарч байсан бэрхшээлийг даван туулах, эдийн засгаа сэргээх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Дөрөв. Шинэ эрин үед Хятадын Коммунист Нам ба Монгол Ардын Намын харилцааны хөгжлийн чиг хандлага ямар байна вэ
2011 оны 08 дугаар сард Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Хятадад айлчилсан. 08 дугаар сарын 29-ний өдөр ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, ХКН-ын Төв Хорооны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ли Юаньчао, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар Хөххотод болсон "Эрх баригч намын байгууламжийн практик, туршлага" сэдэвт Хятадын Коммунист нам ба Монгол Ардын Намын онолын анхдугаар семинарын нээлтийн ёслолд оролцож, тус тус үндсэн илтгэл тавьжээ.
Ли Юаньчао хоёр намын онолын семинар амжилттай хуралдсанд баяр хүргэлээ. Тэрээр:
- Хятад, Монголын харилцааг 2011 оны 06 дугаар сард стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлж, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ шатанд гарч, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа илүү өргөн цар хүрээтэй алс хэтийн болжээ. Хятадын Коммунист нам, Монгол Ардын Нам хамтдаа боломжийг ашиглан, хоёр намын найрсаг, хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлж, засаглал, намын байгуулалтын чиглэлээр туршлага солилцоог эрчимжүүлэн, улс орнуудынхаа хөгжилд илүү их хувь нэмэр оруулж, Хятад, Монголын стратегийн түншлэлийн тогтвортой, эрүүл хөгжлийн үндэс суурийг тавих ёстой гэж хэлсэн байна.
У.Хүрэлсүх:
- Монгол Ардын Нам болон Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан хоёр намын хооронд анхны онолын семинарыг амжилттай зохион байгуулсан нь Монгол, Хятадын харилцаанд шинэ түлхэц боллоо. Монгол, Хятадын хоёр нам харилцан солилцоогоо улам бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааны шинэ чиглэлийг өргөжүүлж, Монгол, Хятадын стратегийн түншлэлийн тасралтгүй хөгжлийг ахиулна гэж найдаж байна гэж хэлэв. Үүний дараа 2013 онд Д.Очирбат тэргүүтэй Монгол Ардын Намын боловсон хүчний төлөөлөгчид, 2015 онд Монгол Ардын Намын дарга, Улсын Их Хурлын дэд дарга асан М.Энхболд тэргүүтэй Монгол Ардын намын төлөөлөгчид БНХАУ-д тус тус айлчилсан.
2019 оны 05 дугаар сард ХКН-ын Төв Хорооны Олон улсын харилцааны дэд сайд Ван Яжүнь тэргүүтэй Хятадын Коммунист намын төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. 05 дугаар сарын 27-нд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХКН-ын Төв Хорооны Олон улсын харилцааны дэд сайд Ван Яжүнь Улаанбаатар хотод хүлээн авч уулзав. Ван Яжүнь:
- Хятадын Коммунист Нам, Монгол Ардын Намтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд бэлэн байна гэж хэлсэн.
У.Хүрэлсүх:
- Монгол Ардын Нам, Монгол Улсын Засгийн газар нь Монгол, Хятадын олон салбарт хамтын ажиллагааны тогтвортой ахиц дэвшил гаргаж, хоёр орны ард түмэнд өгөөжөө өгөх болно гэж илэрхийлсэн байна.





























































