Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ядуурлыг бууруулсан үлгэр жишээ - Минь Нин суурин

“Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын сэтгүүлчдийн баг Ниншя нутагт ирлээ.

Хамтарсан цахим сурвалжилгын сэтгүүлчдийн баг маань 06 дугаар сарын 26-ны өдөр буюу өнөөдөр Ниншягийн Хотон үндэстний өөртөө засах орны Яргай хотын Минь Нин сууринтай танилцлаа.

Минь Нин суурин нь Яргай хотын өмнөд хэсэгт, Хулан уулын зүүн талд 210 квадрат километр талбайг эзлэн оршдог. 

ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн зүгээс 1996 онд "Ерөнхий хоёр нөхцөл байдал"-ын стратегийн үзэл баримтлалын дагуу ядуурлыг бууруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлж, Фү Жянь муж, Ниншяг дэмжин ядуурлыг бууруулахаар тогтсон бол Ши Жиньпин дарга тухайн үед Фү Жянь муж, Ниншяг дэмжин ядуурлыг бууруулах ажлын хэсгийг даргалж, Минь Нинь хотын ядуурлыг бууруулах ажилд хамтран ажиллах урт хугацааны түүхэн хуудсыг нээсэн байдаг.

20 гаруй жилийн хугацаанд хоёр мужийн хамтын хүчин зүтгэлээр Минь Нин шянь нь Хатан голын сав газрыг ухан суваг татаж, үржил шимгүй газрыг засан сайжруулжээ. Мөн орон сууц, зам барих, цөлжилтөөс сэргийлэх, үйлдвэрийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор иргэдийг уриалан ажиллаж, хамтдаа шинэ сайхан орчин байгуулахаар ажиллажээ.

Фүжянь муж нь 20 жилийн турш Минь Нин суурингийн ажлыг өөрийн ажил болгон үзэж, чин сэтгэлээсээ дэмжсээр иржээ. Минь Нин суурингийн хүн нэг бүрд ногдох орлого нь 1997 онд 500 юань байсан бол 2018 он гэхэд 12988 юаньд хүрч, 26 дахин өсөв. 8000 хүн амтай байсан муж өнөөдөр болоход 66 мянган хүн амтай болжээ.

Найруулагч:С.Урьхан
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:1732
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7