Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Цагаан мөөгөөр ядуурлыг бууруулж байна

Цагаан мөөгний аж ахуй /Агарикус Биспор буюу хос спор бүхий цагаан мөөг/

Хятадын ядуурлыг бууруулсан үлгэр жишээ нутаг болох Минь Нин сууринд цагаан мөөг тариалах суурин байдаг нь Ниншягийн Минь Нин суурингийн “Хэ Фа” эко тариалангийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн ХК болно. Тус компани нь Минь Нин суурингийн Ядуурлыг бууруулах аж үйлдвэрлэлийн хүрээлэнд байрладаг. Анх 2018 онд байгуулагдсан ба нийтдээ 14 үйлдвэрийн цехтэй, Өвөр Монголын Үхай хот, Хөххот, Ганьсү муж, Ниншягийн Хотон үндэстний өөртөө засах орны нутгуудаар бүтээгдэхүүнээ борлуулдаг. Бүтээгдэхүүний хувьд ихэвчлэн цагаан мөөг тариалдаг. Цагаан мөөг нь 45 хоногт ургаж боловсордог бол нэг жилд 6 удаа тариалдаг байна.

“Хэ Фа” компани байгуулагдсан цагаасаа хойш намын зохион байгуулалтаар хөгжлийг удирдах, олон нийтэд үйлчлэх, иргэдийн сэтгэлийг нэгтгэх үйл хэргийг гүйцэтгэж иржээ. Мөн Минь Нин суурингийн Фү Нин тосгон, Юань И тосгон, Мүлань тосгон, Ү Хэ тосгонтой ашиг орлогоор холболдох тогтолцоог байгуулан, ядуурлыг бууруулах чиглэлийн ашиг орлогын сангаар дамжуулан жил бүр тосгоны иргэдийн зөвлөлд тодорхой хэмжээний ашиг хувааж, улмаар тосгоны олон нийтийн эдийн засгийн орлогыг нэмэгдүүлж байна.

Иргэдийг дэмжин ядуурлыг бууруулах талд тус компани гурван арга барилыг ашиглан иргэдийн орлогыг нэмэгдүүлж байна.

Нэг. Тариаланчид ба хоршоонуудын буудай, эрдэнэ шишийн иш сүрэл, гэрийн тэжээврийн ялгадас зэргийг худалдан авч тэжээл бордоогоор ашиглаж байна. Энэ нь хог хаягдлыг дахин ашиглах хэмжээг нэмэгдүүлсэн төдийгүй хүрээлэн буй орчны ариун цэврийг сайжруулан, тосгоны иргэдийн орлогыг нэмэгдүүлжээ.

Хоёр. Тосгоны иргэдийг ажлын байраар хангаж байна.

Гурав. Тосгоны иргэд компанид хувьцаа эзэмших хэлбэрээр жилийн эцсийн ашиг орлогоос хувь хүртэж болдог байна. 

Найруулагч:С.Урьхан
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:1704
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7