Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Техникийг нэвтрүүлэн малчдын орлогыг нэмэгдүүлж байна

Техникийг нэвтрүүлэн малчдын орлогыг нэмэгдүүлж байна.

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын баг 06 дугаар сарын 27-ны өдрийн үдээс хойш Ордос хотын Отогийн өмнөд хошууны Нанс суурингийн Сүлд багийн малчин Хичээлтийнд хүрч, ноолуурын гарцыг нэмэгдүүлж байгаа арга технологитой танилцлаа.


Энэхүү арга технологи нь даруй өвлийн улиралд илүү хүйтэн байх тусам ямаа зузаан бөгөөд урт ноолууртай болж, урин дулаан улирал болоход гууждаг гэсэн нийтлэг ойлголтыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл ноолуурын гарц нарны гэрлийн тусгалтай урвуу пропорционал хамааралтай гэсэн үг. Энэхүү байгалийн хуулийг мөрдөн дагасан ямааг тэжээн үржүүлэх арга техникийг “Нарны гэрлээр зохицуулсан ноолуурын ямааны тэжээн үржүүлэх техник” гэж нэрлэсэн байна.

Жил бүрийн 05 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл өдөр бүрийн 09:30 ± 30 минутаас 16:30 ± 30 минутад ямааг хээрээр бэлчээрлүүлнэ. 16:30 ± 30 минутаас дараагийн өдрийн 09:30 ± 30 минут хүртэл ямааны ноолуурын гарцыг нэмэгдүүлэх тусгай саравчинд хашаална. Энэ хугацаанд ямаа наргүй орчинд байдаг.

                                                  Малчин Хичээлт

                                             Тусгай саравч

Энэ арга нь бэлчээрийн дарамтыг мэдэгдэхүйц бууруулах үндсэн дээр ямаа бүрийн ноолуурын гарцыг 50 хувиар нэмэгдүүлэх боломжтой. Мөн үйлдвэрлэлийн гүйцэтгэл, өсөлт хөгжил, хээлтүүлэг, шинэ төрсөн ишигний жинд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй. Отогийн өмнөд хошууны хувьд тус аргыг Хичээлтийнх шиг 200 шахам малчин айл ашиглаж, орлогоо нэмэгдүүлж амьдралаа дээшлүүлж байна.

                                    Мэргэжилтэн Х.Баясгалан ярилцлага өгч байгаа нь

Үүний зэрэгцээ бидний ажлыг дэмжин сурвалжилга өгөхөөр малчин Хичээлтийнд ирсэн мэргэжилтэн Х.Баясгалангийн арав гаруй жилийн турш судалж туршсан өөр нэгэн арга технологийг энэ нутагт ашиглаад их амжилттай байгаатай танилцлаа. Энэхүү арга нь дасан зохицох чадвар сайтай нутгийн ганц хөврөлт эм хонийг олон хөврөлтэй, дөрвөн улиралд ороо ордог жижиг сүүлт хоньтой эрлийзжүүлж гаргасан f1 үеийг эх мал болгон ашиглаж, дараа нь гадаадын цэвэр үүлдрийн махны чиглэлийн эр хоньтой эрлийзжүүлэн f2 үеийн хурга гаргаж авчээ. Энэхүү загвар хонийг жилд нэг хөврөл, нэг хургатай байдаг гэх үндсэн ойлголт ба нэг удаа зардаг уламжлалт аргыг өөрчилсөн юм. Энэхүү арга нь цөөн тооны малаас олон төл тосох, өвсний ургалтыг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйн үр ашиг, бүтээгдэхүүний чанар, зах зээл дэх өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэн, малчдын амьжиргааг сайжруулж байна.

Зохиогч: Бэлтгэсэн: Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:1875
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7