Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Шяньшин шинэ тосгоны шинэ амьдрал

Шяньшин шинэ тосгоны шинэ амьдрал

    457 айл өрхийн гэр байшин, хүрээ хашаа, тэжээн үржүүлэх хашаа саравчны оройнуудад маш олон нар салхины цахилгааны генератор угсарсан харагдана. Хөх өнгөтэй нар салхины цахилгааны генератор нь зуны наранд нүд гялбам гэрэл цацарч, яг л туяа цацарсан “цэнхэр далай” мэт байлаа. ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Өвөр Монголын Өдрийн сонины хорооноос зохион байгуулж буй “Үүлэн хүлэг” үүрд намаа дагана "100 сэтгүүлчийн түмэн газрын аялал” сурвалжилгын баг 06-р сарын 17-ны өдөр Ү-Чуань шяний Ляньшин нар салхины цахилгааны генераторын шинэ тосгонд хүрсэн юм.

- Тус шинэ тосгоныг Засгийн газраас удирдан жолоодож, “Аж ауйн нэгжээр гол болгон, тариаланчид сайн дураараа оролцох” хэмээх зарчмын дагуу бүтээн байгуулсан орчин үеийн тариалангийн жишээч тосгон болно. Нар салхины цахилгааны генераторын цахилгаан гаргалтын хэмжээ нь 54 сая температурт хүрч, 20 жил дараалан гэр байшингийн талбайгаар нь тариаланчдад нөхвөр олгов. Үүнд гэр байшингийн талбай нь 88 кв.м-ээс их юм бол 8100 юаний нөхвөр өгч, 88 кв.м-ээс бага юм бол 4050 юаний нөхвөр өгдөг.

Ляньшин тосгоны намын үүрийн дарга Ли Юнфү:

- Шинэ тосгон нь засаг захиргааны 2 тосгон, иргэдийн 4 баг зэргийг дахин засан сэргээж, нүүлгэн шинээр байгуулж, 320 мү /1га=15мү/ талбай бүхий шинэ тосгон байгуулан, хуучин тосгоны 2300 мү талбай газрыг бүгдийг хагалбарлан тариа тарихад ашиглаж, хөдөө орон нутгийн хөгжилд шинэ загварыг эрилхийлсэн байна гэж хэллээ.

  Хуучин орон сууцны орчин нөхцөл сайн биш, бороо орох юм бол зам явхад ч бэрх байдаг. Түлээ түлж хоолоо хийж, гэрээ дулаалахад гэрт тоос утаа манардаг байлаа. Харин шинэ тосгон нь хатуу хучилттай замтай, дулаалгатай, байгалийн хийг ашиглан хоол цайгаа хийх болсон байна.

- Орлого ч нэмэгдсэн байна, уг нь тариа тарихад ч их эрсдэлтэй байсан, би одоо өөрийн хувьчилж авсан газраа бусдад түрээслэн өөрөө цагийн ажил хийдэг. Бас тэжээн үржүүлэх газар ч ажилладаг учраас миний жилийн орлого 200 мянган юаньд хүрсэн гэж Ляньшин тосгоны иргэн Ян Гайжи ярьлаа.

  Тус төсөл нь нийт 850 сая юаний хөрөнгө оруулж, томоохон хэмжээний нар салхины цахилгааны генераторын 457 байшин, 70 мянган мү талбай бүхий томоохон хэмжээний тарианы станц, 100 мянган саалийн ямаа тэжээн үржүүлэх хүрээлэн дүүргийг байгуулханы хамт тоног төхөөрөмж иж бүрэн амьдралын дүүргийг байгуулав. Шинэ тосгоныг 2014 онд эхлэн байгуулж, 2015 оны эцэс гэхэд байгуулж дуусган, 2016 онд “Хятадын хамгийн гоё тосгон суурин”-гаар сонгогдов.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:4786
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7