Өглөөний нарны алтан цацрагт туяран харагдах өнгө төрх бидний харааг тогтооно. Дэлгэр зуны сайхан өдөр буюу 2021 оны 06-р сарын 25-ны өдөр Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын баг У-Хай хотноо очиж, У-Хай нуураар аялан, түүний гайхамшигт өнгө төрхтэй таниилцлаа.





Хөөхрөн харагдах нуур, шаргалтан цайлзах цөл нь хүмүүст цөлийн дотор нуур, нуурын гадна цөл бараа бараагаа сахиж, хаяа хаяагаа нийлүүлсэн үзэсгэлэнт өвөрмөц үзэмжийг гайхуулна.
2013 оны 07 дугаар сард Хатан гол Бөхай ус ашиглалтын цөөрөм ашиглалтад орсноор У-Хай нуур бүрэлдэн тогтсон юм. У-Хай нуур 118 кв.км талбайтай, Ниньшягийн Шахү нуурын талбайгаас 2.6 дахин том, Ханьжүөгийн Шихү нуурын талбайгаас 18.5 дахин том юм байна. Мөн Улаанбөх элсэн цөлтэй хаяа нийлдэг бол 2017 онд У-Хай нуур нь чөлөөт цагаа өнгөрүүлэх амралтын аялал жуулчлалын бааз буюу Улсын 4A зэрэглэлийн үзэмжийн баазаар үнэлэгджээ.
У-Хай хот нь У-Хай нуурыг ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлал болон “Аялал жуулчлал” стратегийн шаардлагыг дурдан гаргаж, дөрвөн улирлын аялал жуулчлалын арга хэлбэр, арга замыг идэвхжүүлж, аялал жуулчлалын төслүүдийг тасралтгүй хөгжүүлэн, У-Хай нуурын олон улсын салхин тэшүүрийн спортын тэмцээн, У-Хай нуурын мөс цасны аялал жуулчлалын наадам, У-Хай нуурыг тойрсон олон улсын марафоны тэмцээн, У-Хай нуурын автомашины аялал жуулчлалын наадам зэрэг спортын тэмцээн уралдааныг зохион байгуулж хотын нэр нөлөөгөө улам бүр өсгөсөн байна.





























































