Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

ХКН байгуулагдсан 100 жилийн ойд халуун баяр хүргэв

ХКН байгуулагдсан 100 жилийн ойд халуун баяр хүргэв.

ХКН зуун жилийнхээ ойг угтаж байгаа үеэр, дэлхийн олон орны нам төрийн удирдагч болон найрсаг хүмүүс Ши Жиньпин дарга болон ХКН-ын төв хороонд цахилгаан илгээж, ХКН байгуулагдсан 100 жилийн ойд халуун баяр хүргэж, ХКН-ын гэрэл цацрангуй түүх болон агуу амжилтыг өндрөөр үнэлж, нэн сайн сайхан дэлхий ертөнцийг хамтдаа байгуулах талаар хүсэн хүлээж байна гэжээ.

Монгол улсын ерөнхийлөгч, МАН-ын дарга асан Хүрэлсүх Ши Жиньпин дарга болон ХКН-д халуун баяр хүргэж тэмдэглэхдээ: Хятадын хөгжил цэцэглэлт болон дэлхийн энх тайван хөгжлийг хамгаалахад ХКН чухал үүрэг гүйцэтгэв. ХКН зуун жилийн хүчин чармайлтаар Хятадын гэрэл цацрангуй түүхийг бүтээв, Ши Жиньпин даргын удирдлага дор, ХКН Хятадын онцлогтой социализмын үйлсийг урагшлуулах шинэ аяллын явцдаа нэн их амжилт олно гэдэгт итгэж байна гэжээ.

Беларусийн Үндэсний Ассемблейн Бүгд найрамдах танхимын дарга Коканова :

- ХКН Хятадын үндэсний хөгжлийг удирдан залж, цаг эриний шалгалтыг туулж, Хятадын нийгэм эдийн засаг үсрэнгүй хөгжлийг биелүүлэхийг ахиулж, Хятадын ард түмэн хүчирхэг том, бие даасан, багтаамжтай улс орныг бүтээн байгуулах гол тулгуур болж, бүх ард түмний хүрээллийг олсон байна гэжээ.

Сербийн социалист хөдөлгөөний намын дарга, Дотоод хэргийн сайд Вулин :

- ХКН байгуулагдсан болон Хятадын онцлогтой социализм бүрдсэн явдал нь Хятадыг өөрчлөөд зогсохгүй бас дэлхийг ч өөрчилсөн байна. ХКН Хятад улсыг удирдан дэлхийн хүчирхэг орон болгож, бүх хүн төрөлхтний хөгжил дэвшилд аз жаргал авчирсан байна гэжээ.

Энэтхэгийн Коммунист нам(марксизм)-ын ерөнхий нарийн бичгийн дарга Якули :

- Марксизм-ленинизмыг тасралтгүй баялагжуулж, хөгжүүлэх боломжтой гэдгийг ХКН-ын зуун жилийн гэрэл цацрангуй түүх гэрчилсэн юм. ХКН Хятадын ард түмнийг удирдаж, туйлын ядуу байдлаас амжилттай ангижирч, өдөр ирэх тусам төгөлдөржиж байгаа эмнэлгийн систем, боловсролын систем болон дэлхийн тэргүүний дэд бүтэц зэргийг байгуулж, үндэсний эдийн засаг нийгмийн бүх талын хөгжлийг биелүүлэв гэжээ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:2656
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7