Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өмнө умард бүс нутгийг холбосон цайны аж үйлдвэрлэл

Өмнө умард бүс нутгийг холбосон цайны аж үйлдвэрлэл

Хятад улс цайны ургац ихтэй нутаг төдийгүй цайны соёлын үүсэл хөгжлийн орон юм. Үүнчлэн 4000, 5000 жилийн түүхээрээ дэлхий дахинд танигдсан билээ. Цай бол Хятадын олон үндэстний сайхан ундаа. Хятад улсад цайг тарьж ургуулах өргөн уудам газар нутагтай бөгөөд олон нийтэд хамгийн их таашаагдсан бие сэтгэлийн эрүүл мэндэд томоохон тус дэм үзүүлэх ногоон ундаа хэмээн дэлхийн хэмжээнд алдаршсан байдаг. Цайны соёл нь Хятадын уламжлалт соёлын төлөөлөгч чанарын нэг төдийгүй цайны гарал үүслийн орон аж.

Фү Жянь нь эртнээс цайны нутаг хэмээн танигдсан бөгөөд цайны төрөл зүйлээр хамгийн олонтой орон нутгийн нэг болно. Фү Жянь мужийн энэхүү цайны ур ухааныг бусад бүс нутагт авч ирэн, нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн төдийгүй аялал жуулчлалыг ч хөгжүүлэхэд хүчин зүтгэл үзүүлэн ажиллаж байгаа юм.  

Хятадын баруун бүс нутагт байрлах Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны төв болох Иньчуань хотын өмнөд хэсэг Хулан уулын зүүн талд Юн Нин шяний баруун хэсэгт 210 квадрат километр талбайг эзлэн оршдог Минь Нин суурингийн “Минь Нингийн үлгэр” технологийн ХК нь яг ийм зорилго тавин ажиллаж байна. Хятад, Монголын сэтгүүлчдийн цахим хамтарсан сурвалжилгын баг 06-р сарын 26-ны өдөр Минь Нин сууринд очин энэхүү компанитай танилцлаа.

 Тус компани нь 4000 гаруй кв.км талбай аван 2020 онд байгуулагджээ. Үйлдвэрлэх, судалгаа хийх, соёлыг нэгдүүлсэн ерөнхий чанар бүхий цай үйлдвэрлэх компани юм. Тус компани нь Ниншягийн орон нутгийн онцгой бүтээгдэхүүнд суурилж, “Бүс ба зам”, “Ядуурлыг бууруулах” стратегийн төслийн дагуу Фү Жянь муж Ниншяг дэмжин ядуурлыг бууруулах хамтын ажиллагааг эрчимжүүлэн, “Минь Ниний үлгэр” хэмээх брэндийг эрчимтэй хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Түүнчлэн эдийн засгийн үр ашиг авахын зэрэгцээ нийгмийн үүрэг хариуцлагыг шударга гүйцэтгэж, Ниншягийн экологийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжиж байна. Компанийг үүсгэн байгуулагч, компанийн менежер Тан Дүндүн “Би Фү Жянь мужийн хүн. Аав ээжтэйгээ цайны аж үйлдвэрлэл явуулдаг. Минь Нин суурингийн тухай кино үзээд маш их сэтгэл хөдөлсөн. Тэгээд нутгийн олон төрлийн цай, цайны арга технологийг Минь Нин сууринд авч ирсэн төдийгүй хоёр нутгийн онцгой бүтээгдэхүүнийг нийлүүлэн “Найман эрдэнийн цай”-г шинээр боловсруулан зах зээлд гаргалаа. Үүний зэрэгцээ цайны мэргэжлийн сургалт явуулж, Минь Ниний ард түмэнд ажлын байр хангаж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэн хамтдаа баяр хөөртэй амьдралыг босгоход итгэл төгөлдөр байна. Минь Нин сууринг дэлхийд таниулах болно” хэмээн танилцууллаа.

Зохиогч:Хань Хуншя
Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:1375
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7