
“Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын хүрээнд бид 06 дугаар сарын 28-ны өдөр Бор Балгас гэдэг үүх түүхэнд алдар нэрээ мөнхөлж явсан нэгэн нутагт хүрсэн юм.
Тэртээ мянга гаруй жилийн өмнө буюу МЭ-ний 738 онд энэ нутаг нь Ю Жөү хот хэмээн нэрийдэгдэж, Тан гүрний үеийн олон үндэстний эв нэгдлийг тодруулсан Дан Шян үндэстний нутаг байжээ. Түүхийн олон ч гүрний улс төр, түүх соёл, цэрэг дайн, эдийн засгийн чухал зангилаа болж байсан энэхүү нутаг нь өнгөрсөн зууны 30-40-өөд онуудад эрс өөр дүрээр түүхэн хүн, үйл хэргийг өрнүүлэх болов. Тэр нь юу вэ гэвэл Коммунизмын “Олон Улсын харилцаа холбооны нууц шугам”.
“ХКН болон Коммунист нитернационалын хооронд мэдээ занги дамжуулах маш олон зам шугам байсныг олон улсын харилцаа холбооны шугам гэдэг. Ихэвчлэн бичиг материал дамжуулах, албан тушаалтныг нууцаар хамгаалан хүргэх, дайны эд зүйлс, зардал мөнгө зөөвөрлөх зэрэг үүрэгтэй байжээ” гэж Бор балгасан дахь Коммунизмын олон улсын нууц холбооны өртөөний музейн хананд тайлбарлан хадсан байдаг.

Ордос хотын Отогийн Өмнөд хошууны Бор Балга суурингийн Их Цайдам багт байрлах тус музей нь 42,700 кв.м талбайг хамардаг ба үзэсгэлэнгийн танхим, Ян Баошаны /Мөнх-Очир/ хуучин байр, дурсгалын хөшөө, цэцэрлэгийн сийлбэр, үзэмжийн коридор зэрэг таван томоохон хэсгээс бүрддэг.
“Үнэнч шударга ба хариуцлага” сэдэв бүхий тус музей нь Ян Баошаниар төлөөлөл болгосон ахмад үеийн харилцаа холбооны нууц ажилтнуудын олон улсын харилцаа холбооны шугам, намдаа үнэнч, намын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсэн баатарлаг үйлсийг төвлөрүүлэн харуулсан байдаг.





























































