НҮБ-ын ерөнхий ассамблейн 75-р чуулган 02-ны өдөр дунд зэргийн орлоготой орнуудын дээд уулзалт зохиолоо. Ерөнхий ассамблейн дарга Бозкель, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш нар нээлтийн ёслолд үг хэлж, бүх гишүүн орнууд оролцлоо. ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь хуралд оролцож үг хэлж, олон улсын хамтын нийгэмлэгт хандан Хятадын хөгжлийн ололт амжилт болон түүнийг нууцыг тодорхойлон өгүүллээ.
Жан Жүнь цохон тэмдэглэхдээ "Дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд Хятад улс бусад дунд орлоготой орнуудтай адилхан эдийн засаг нийгмийн хөгжлөө ахиулахын тулд цуцалтгүй хүчин чармайлт гаргасан юм. Нийт ард түмний хатуужилтай тэмцлээр Хятад улс дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилт олсон. Хятад улс чинээлэг нийгмийн бүх талаар бүтээн байгуулж, ядуурлыг арилгах асуудлыг зохицуулах талаар түүхт амжилт олсон юм. Эдгээр амжилт нь тэнгэрээс унаад ирсэнгүй, ХКН-ын удирдлага дор олж авсан юм. Хятад улс ХКН-ын удирдлага дор өөрийнхөө орны бодит байдалд тохирсон, ард түмнийхээ дэмжлэгийн хүлээсэн хөгжлийн замыг нээсэн юм" гэжээ.





























































