”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Тэнгэрийн Хишигт Бортохой, газрын хишигт үр тариа

Баяннуур хотын “Тэнгэрийн Хишигт Бортохой” компаний танилцууллаа.

   Үндэс сайтай бол мөчир нахиалж, үр сайтай бол жимс боловсорч, хөрс сайтай бол хөдөлмөр бага, усалгаа сайтай бол ургац элбэг болдог нь тариалангийн ухааны жам биз ээ.

Харин тэнгэрийн царай харж, хур бороо ихтэй бол хураалт элбэг, бэлчээр сайтай байдаг уламжлалт сэтгэхүй шинжлэх ухаан, технологи хөгжсөн өнөө эринд зохихоо больсон. Хүний ухаанаар хөрс шороог судалж, газар нутагт зохицсон өвс ургамлыг тарьж, ургацыг баталгаажуулах мэргэжил бий болоод байгаа нь бахархалтай.

   Энэ мэргэжлийг судалж, ашиглаж, хөгжүүлж байгаа Өвөр Монголын “Тэнгэрийн Хишигт Бортохой” компанитай танилцаж, тэдний үйл ажиллагааг уншигч та бүхэндээ танилцуулах болсондоо таатай байна.
Тус компани ургамлын үрийн генийн шинжлэх ухаан, техникийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тодруулбал, ургамлын үрийг тухайн газрын хөрсөнд тохируулан судалж, ямар газар ямар ургамал илүү сайн ургахыг тооцоолон гаргадаг ба судалгааны үр дүнтэйгээр үйлдвэрлэл явуулж, ургамлын үр, хөрсний сан байгуулдаг юм байна.

     Үр тарианы ургацыг нэмэгдүүлэхэд тухайн нутгийн хөрсний бүтэц чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс үр тарианы ургацад нөлөөлөх хөрсний судалгааны үндсэн дээр байгаль орчныг нөхөн сэргээхэд тохирсон арга технологийг судалж, өндөр үр дүнд хүрч байгаа “Тэнгэрийн Хишигт Бортохой” компанийг Баяннуур хотын засаг захиргаа болон “Мэн Цао” групп хамтран, мөн бусад долоон аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалттайгаар байгуулжээ.

Компани нь “Үрийн аж ахуйн шинжлэх ухаан, технологийн хүрээлэн”, “Үрийн нөөцийн музей”, “Үрийн нөөцийн хэрэглээний танхим”, “Үрийн нөөцийг хадгалах сан, Генийн сан”, “Хөрс хадгалах сан”, “Үрийн шинжилгээний төв” зэрэг зургаан хэсгээс бүрджээ.

Үрийн аж ахуйн шинжлэх ухаан, технологийн хүрээлэн нь үрийн аж ахуйн дата өгөгдлөөр гол цөм болгон, Хатан голын сав газрын баруун хойд бүс нутаг дахь байгалийн нөөцийг дэлгэн үзүүлдэг бөгөөд хийсвэр ба бодит байдлыг хослуулах аргаар үрийн хөгжлийн үйл явцыг үзүүлэхэд чиглэгдсэн байна. Үрийн нөөцийн музей нь ургамлын үрийн урган төлжих үйл явцыг динамик, сонирхолтой орон зайг бий болгосон байдаг. Генийн нөөцийн хэрэглээний ордонд генийн нөөцөөр гол төв болгон үр ба ус, хөрс, агаар, хүн, өвс, малын харьцаа холбоо, үр боловсруулах машин механизмыг харуулдаг. Генийн нөөц хадгалах сан нь ургамлын үрийг 30-50 жил амьдаар хадгалах боломжтой. Хөрс хадгалах санд цэцэрлэгт хүрээлэн, олон төрлийн суурин газраас цуглуулсан хөрсний дээжийг хадгалдаг бол Үрийн шинжилгээний төв нь үрийг хураах, үрийг түр хадгалах, үрийг цэвэрлэж сонгох, үрийг хатаах, савлах, үрийн соёололт, идэвхжил, чийгийн агууламж зэргийг тодорхойлох ажлыг хариуцдаг бөгөөд шинжлэх ухааны судалгаа, сургалт, дадлага хийхэд зориулагддаг байна.

   2025 он гэхэд тус компани Бортохой орчмын таримал ургамал, зэрлэг ургамлын 100 мянган төрлийн ургамлын үрийн нөөц, 100 мянган төрлийн хөрсний дээжийг цуглуулан хадгалж, 4 га талбай бүхий үрийн нөөцийн хүрээлэнг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Аж үйлдвэрийн хүрээлэнгийн платформд түшиглэн үр тариа, жимс, хүнсний ногоо, зэрлэг ургамал ба цөлийн ургамлын үрийн нөөцийг цуглуулах, хадгалах, хөгжүүлэх, ашиглах ажлыг хийж, ургамлын шинэ төрлийн үрийг сонгох, үржүүлэхэд материаллаг үндэс суурь бүрдүүлэх нь Хатан голын сав газрын баруун хойд бүс нутгийн аж үйлдвэрлэлд чиглэсэн хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, эх орны умард хязгаарын экологийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:2205
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой