100 жилийн аялал гайхамшигтай, 100 жилийн түүх эрчтэй. 100 жилийн турш Хятадын Коммунист Нам Хятад улсын үндэстнүүдийн ард түмнийг удирдан дагуулж, шаргуу хөдөлмөрлөн урагш ахиж, бүтээн байгуулалт, шинэчлэлийн дунд хувьсгал, бүтээн байгуулалт, шинэчлэлд томоохон ялалтуудыг байгуулсан. Хятад улсын анхны мужийн түвшний үндэстний цөөнхийн Өөртөө Засах Орны хувьд Өвөр Монголын хөгжлийг Намын Төв Хорооноос үргэлж анхааралдаа авч дэмжсээр ирсэн. Ялангуяа ХКН-ын ХУIII их хурлаас хойш Ши Жиньпинээр цөм болгосон Намын Төв Хороо нь Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ерөнхий нөхцөл байдалд үндэслэн төлөвлөж, Хятадын умард хилийн ерөнхий төлөвлөгөөг гаргаж, Өвөр Монголын шинэ эрин үед тэмүүлж, шинэ аяллыг нээж, шинэ тэмдэглэлийг бичих чиглэлийг зааж эрч хүч өгсөн.
ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин дарга 2014 болон 2019 онд буюу хоёр удаа Өвөр Монголд ирж ажилласан. Тэрээр ажиллах хугацаандаа Өвөр Монголын хөгжил дэвшлийн талд заан жолоодов. Мөн 2017 онд Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид Баруун хошууны Улаанмөчирийн гишүүдэд захидлын хариу илгээсэн нь Өвөр Монголын үндэстнүүдийн иргэдийн зүрх сэтгэлийг дулаацуулжээ.
2014 оны цагаан сарын үеэр Өвөр Монголд хүйтний эрч чангарч тал нутаг мөс цасанд хучигджээ. 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 28-ны өдрүүдэд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллах хугацаандаа хилийн заставуудыг шалгаж, өвлийн наадамд оролцож, аж ахуйн нэгжүүдтэй танилцаж, үндэстнүүдийн боловсон хүчин, олон түмэнтэй уулзаж, хэдэн мянган километр зам аялан Хянган аймаг, Шилийнгол аймаг, Хөххот зэрэг газруудаар явсан бөгөөд Өвөр Монголын өвөрмөц эдийн засагт хандуулан Ши Жиньпинээс Өвөр Монголын урт хугацааны хөгжлийн талд стратегийн тодорхой удирдамж дэвшүүлсэн.
-Өвөр Монголын үндэстнүүдийн боловсон хүчин, олон түмэн сахин бараалж харилцан туслалцана гэдэгт итгэж байна. Сахих гэдэг нь айл гэр, улс орны хил хязгаар, Өвөр Монголын үндэстний цөөнхийн оюун ухааны үзэл баримтлалыг сахих, бараалах гэдэг нь өндөрт авирч, алсыг харах явдал юм. Ажил мэргэжлээ төлөвлөж, хөгжил дэвшлээ эрэлхийлэхдээ бид орон нутаг, байгалийн нөхцөлөөс гадна Өвөр Монголоос гарч, ертөнцийг өргөнөөр харах хэрэгтэй. Харилцан туслалцах гэдэг нь үндэстнүүдийн боловсон хүчин, олон түмэн эв найрамдалтай, харилцан туслалцан, бүх үндэстний олон түмэн эх орныхоо хил хязгаарыг хамтдаа хамгаалж, хамтдаа сайхан амьдралыг бий болгох болгох хэрэгтэй.
-Өвөр Монголыг "Хятадын хойд бүсийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч", “Эх орны хойд хилийн аюулгүй байдал, тогтвортой байдлын халхавч” болгон байгуулах хэрэгтэй.
-"Өвөр Монголыг хойш нээлттэй чухал гүүр болгон байгуулах" хэрэгтэй.
Цаг хугацаа урсан өнгөрсөн ч Өвөр Монголыг хайрлан халамжлах нь үргэлжилсээр.
2017 он бол Өвөр Монголын хувьд ер бусын жил байсан бөгөөд Өвөр Монгол нь Хятадын Коммунист Намын удирдлага дор байгуулагдсан анхны үндэстний цөөнхийн орон болсны хувьд 2017 он гэхэд 70 жилийн замыг туулсан юм. Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин “Өвөр Монголоо илүү үзэсгэлэнтэй сайхан байгуулж, Хятадын агуу их мөрөөдлийг хамтдаа биелүүлье” гэж Өвөр Монголын ард иргэд болон бүх улсын өнцөг булан бүрд байгаа үндэстнүүдийн олон түмэн нэгдэж, шаргуу ажиллахыг уриалав.
2017 оны 11 дүгээр сард Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид Баруун хошууны Улаанмөчирийн гишүүд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний захидлын хариуг авсан. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин захидалдаа "Хятадын Коммунист Намын ХIХ их хурлын үзэл санаагаар удирдамж болгон, Улаанмөчирийн шилдэг уламжлалыг сурталчилж, амьдралын бодит байдлаас үндэслэн, малчин олон түмэнд үйлчилж, утга урлагийн инновацыг ахиулж, илүү үндэслэлтэй, олон түмний дунд илүү танигдан тархсан, хадгалагдсан гайхалтай бүтээлүүдийг бий болгохын тулд шаргуу ажиллаж, үргэлж тал нутгийн “Хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт цэцэг” байгаарай" гэжээ.
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний элэгсэг дотно анхаарал халамж нь Өвөр Монголын үндэстнүүдийн иргэдийн зүрх сэтгэлийг дулаацуулжээ.
2019 онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиосон юм. ХКН-ын "Уг санаагаа мартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлана” тусгай сургалтын үйл ажиллагаа зохион байгуулсан чухал үед ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголд дахин айлчилж, нийгэм дүүрэг, ойн аж ахуй, хөдөө орон нутаг, их дээд сургууль, төрийн байгууллагуудаар ажиллаж, үндэстнүүдийн боловсон хүчин, олон түмэнтэй уулзаж, эдийн засаг нийгмийн хөгжил, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалттай танилцаж, "Уг санаагаа мартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлана" тусгай сургалтын үйл ажиллагааг газар дээр нь удирдан жолоодов.
-Уг санаа, үүрэг хариуцлагаа санаж, ард иргэдээр гол болгосон хөгжлийн үзэл санаа, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, тогтвортой хөгжих, шинэчлэлийг дэмжих, бүтцийг тохируулах, иргэдийн амьжиргаанд ашиг тусаа өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр сайн ажиллаж, үндэстнүүдийн олон түмэнд ололт, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмжийг төрүүлж, эх орны хойд хилийн үзэсгэлэнт бүсийг илүү үзэмжтэй болгон бүтээн байгуулах хэрэгтэй.
-Тусгай сургалтын явцад уг санаагаа мартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлан, ялгаагаа олж, боловсрол сургалт, судалгаа, асуудлыг харах, засаж залруулах, хэрэгжүүлэх ажлыг уялдуулж, бодит үр дүнд хүрэх хэрэгтэй. Хяналт, удирдамжийг бэхжүүлж, сайн ажиллаж байгаа хүмүүсийг цаг алдалгүй урамшуулж, ажилдаа тааруухан байгаа хүмүүсийг цаг тухайд нь шүүмжлэн сануулж, гарсан алдааг нь цаг алдалгүй засах хэрэгтэй.
Шинэ аялалд гарахад Ши Жиньпинээр цөм болгосон Намын Төв Хорооны хүрээнд бүгд илүү нягт нэгдэж, бие биедээ тусалж, нэгдэж, хамтдаа урагш тэмүүлж, үзэсгэлэнт Өвөр Монголыг бүтээн байгуулах шинэ хуудсыг бичиж, Хятадын агуу мөрөөдлийг хамтдаа биелүүлье.





























































