”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хань Юньшян: Хоёр нам байгуулагдсан эхний үеэсээ хувьсгалт найрсаг харилцааг тогтоосон

“Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээний нээлтийн ёслолын үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшяний хэлсэн үг /06 дугаар сарын 22-ны өдөр/

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, эрхэм хүндэт хатагтай Боргилмаа, Хятад, Монголын сэтгүүлчид та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Өвс мод ногоорч, цэцэг навч дэлгэрсэн зуны дэлгэр улиралд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран зохион байгуулсан “Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ нь Хятад, Монголын хэвлэл мэдээллийн салбар цар тахлыг даван туулж, хамтран ажилласны амьд туршлага бөгөөд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн салбарын чин үнэнч, найрсаг, ажил хэрэгч харилцааг дахин нэг удаа тодруулж байна.

Энд би БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны нэрийн өмнөөс урт хугацааны туршид Хятад, Монгол хоёр орны найрсаг харилцаа, хоёр ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг ахиулахад хувь нэмрээ оруулж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бид Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдалд үргэлж анхаарал тавьж байгаа бөгөөд Монголын ард түмэн энэхүү халдварт тахлыг эрт өдөр даван туулж, хэвийн үйлдвэрлэл, амьдралаа сэргээхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Энэ жил ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн турш ХКН анхны зорилгоосоо үл хазайн, Хятадын ард түмний аз жаргал, Хятадын үндэстний сэргэн мандал, хүн төрөлхтний нийгмийн эв нэгдлийн төлөө хүчин зүтгэж ирсэн. ХКН-ын удирдлага бүхий Хятадын ард түмний тэмцэл өнөөдрийг болоход дэлхийн анхаарлыг татсан хөгжлийн гайхамшгийг бүтээж, орчин үеийн социалист улс орныг бүрэн хэмжээнд бүтээн байгуулах шинэ аялалд гарлаа.

Түүхийг эргэн харахад ХКН байгуулагдсан эхний үеэсээ Монгол Ардын Намтай гүн гүнзгий хувьсгалт найрсаг харилцааг тогтоосон байдаг. БНХАУ байгуулагдмагц Монгол Улс Хятад улстай дипломат харилцаа тогтоосноо зарлав. 70 гаруй жилийн хугацаанд найрсаг хамтын ажиллагаа нь Хятад, Монголын харилцааны гол урсгал байсаар ирсэн.

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улс бие биедээ туслан, харилцан ашигтай, хамтын хөгжлийг баримталж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог тасралтгүй гүнзгийрүүлэн, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр ард түмэнд ашиг тусаа өгч ирлээ. Ялангуяа цар тахлын үеэр Хятад, Монгол хоёр орон хамтран ажиллаж, хатуу бэрхшээлийг хамтдаа даван туулж, найрсаг хөршүүдийн үлгэр жишээ болсон.

Энэхүү хамтарсан сурвалжилгын арга хэмжээний хүрээнд бид түүхэн дэх Хятадын хувьсгалын голомт болох Янь Ань хотоос Өвөр Монголын нутгаар хил даван Улаанбаатар хотыг дамжиж, Зөвлөлт Холбоот Улсын Москва хотод хүрдэг Коммунист олон улсын холбооны шугам зэрэг сурвалжилгын цэгүүдийг тохируулсан байгаа. Эдгээр сурвалжилгын цэгүүд нь түүхэн өөр өөр үе шатан дахь Хятад, Монголын найрамдал, хоёр ард түмний гүн зузаан нөхөрлөлийн ил тод гэрчилгээ болдог.

Үүний зэрэгцээ Хятадын Өвөр Монгол, Ниншя зэрэг өөртөө засах орны ядуурлыг бууруулах, экологийн засаглал, соёлын аялал жуулчлал, орчин үеийн хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн ногоон бүтээгдэхүүний үйлдвэрлэл боловсруулалт, иргэдийн амьжиргааны түвшин зэрэг цуврал сурвалжилгын үйл ажиллагааг зохион байгуулах болно. Эдгээр сэдэв нь мөн Монголын ард түмний үйлдвэрлэл амьдрал дунд тулгамдаж байгаа сэдвүүд бөгөөд энэ нь ХКН-ын удирдлага дор Хятадын ард түмэн хуучин нийгмээс шинэ цаг эринд шилжсэн түүхэн өөрчлөлтүүдийн тод гэрч юм.

Хятад, Монголын сэтгүүлчид та бүхэн энэхүү хамтарсан сурвалжилгын хүрээнд Хятад, Монголын найрамдлын түүх, ХКН-ын зуун жилийн аугаа түүхэн үйлээр сэдэвлэн, онлайн, оффлайн хэлбэрийг хослуулж, Хятад, Монголын шинэ эрин үе дэх найрамдлын гайхамшигт түүхийг хүүрнэн, Хятад, Монголын найрамдал, ард түмний нөхөрлөлийг ахиулахад эерэг энергийг түгээнэ гэдэгт гүнээ итгэж байна.

Эцэст нь бидний арга хэмжээг дэмжсэн МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, хатагтай Боргилмаа танд дахин хүндэтгэл дэвшүүлж, мөн ирэх долоон хоногийн сурвалжилгын үйл ажиллагаанд оролцох Монголын хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хамтарсан сурвалжилгын арга хэмжээ амжилттай болж, сэтгүүлчид та бүхэн ганзага дүүрэн буцахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:342
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой